Тэргүүн их хамба Д.Жавзандорж "Бурхан багшийн их дүйчэн өдөр"-өөр сүсэгтэн олонд "Насны авшиг" хайрлана
Бурхан багшийн эхийн ачийг хариулсан дүйчэн өдөр энэ сарын 11 буюу маргааш тохиож байна.
Бурхан багш 33 тэнгэрийн оронд төрөл таалсан ээжийнхээ ачийг хариулахаар тус орноо залран, ээждээ болон бусад тэнгэрүүдэд гурван сарын турш ном айлдаж, ханьцашгүй дээдийн номын рашаанаар ээжийгээ ачлан, нирвааны хутагт хүргээд намрын адаг сарын 22-ны өдөр 33 тэнгэрийн орноос эргэж Замбуу тив буюу энэ дэлхий ертөнцөд залран ирсэн хэмээн бурхан багшийн намтар, түүхэн сурвалжид тэмдэглэгдэн үлджээ.
Энэ өдөр МБШТ–Гандантэгчэнлин хийдийн тэргүүн их хамба, хамба номун хан, гэвш лхаарамба Д.Жавзандорж Бурхан багшийн эхийн ачийг хариулсан дүйчэн өдөр буюу билгийн тооллын намрын адаг сарын хуучдын 22-нд сүсэгтэн олонд "Насны авшиг" хайрлана.

























































.jpg)





Сэтгэгдэл