Дотоодын цэргийн 05 дугаар ангид дахин нэг цэрэг зодуулж, хүнд гэмтжээ
Дотоодын цэргийн 05 дугаар ангийн байлдагч зодуулсны улмаас эрүү нь хугарч, Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгт хүргэгдэн, эмчлүүлж байгаа талаар эх сурвалж мэдээлэв.
Тодруулбал, 2026.01.23-ны өдрийн 20.00 цагийн орчимд, тог тасарсан үед Дотоодын цэргийн түрүүч цолтой цэрэг 2025 оны намар цэрэг татлагаар тус ангид ирсэн байлдагчийг "Томоотой бай" гэх зэргээр дарамталж, эрүү, цээжин тус газарт нь цохисны улмаас хүнд гэмтэж, эмнэлэгт хүргэгджээ.
Зодуулсан байлдагч эрүүндээ гурван хугаралтай тус эмнэлгийн мэс заслын тасагт хэвтэн эмчлүүлж буй юм байна. Тухайн хэргийг Сонгинохайрхан дуургийн цагдаагийн газраас шалгаж эхэлжээ.
Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 24-ний өдөр тухайн цэргийн ангид дүрмийн бус харилцаа, хучирхийллийн хэрэг гарч, бичлэг нь цахим орчинд тарж, багагүй шуугиан тарьсан.
Ерөнхий сайд Г.Занданшатар Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэд дотоодын цэргийн ангиудад хяналт, шалгалт хийж, хариуцлага тооцох үүрэг чиглэл өгсөн. Улмаар Дотоодын цэргийн 05 дугаар ангийн удирдлагуудыг чөлөөлж, хариуцлага тооцсон билээ.

































































Сэтгэгдэл
Зочин [103.229.120.241] 2026-01-25 11:12:27
энэ нээрээ хэтэрнээ
Зочин [202.9.46.81] 2026-01-25 11:03:54
Дунд доод шатанд арга хэмжээ аваагүй өнгөрсөн байна. Үүнээс болж дахин гэмт хэхэг гарлаа