Улаанбаатарт өдөртөө 21 хэм дулаан
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хуурайшилт нэмэгдэж байгаа тул болзошгүй гал түймрийн аюулаас анхааруулж байна.
2026 оны тавдугаар сарын 08-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар хур тунадас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, хур тунадас орохгүй. Баруун болон төвийн аймгуудын нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр 14-19 хэм, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 24-29 хэм, бусад нутгаар 18-23 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бага зэргийн бороо орно. баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 19-21 хэм дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. 19-21 хэм дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Өдөртөө үүлшинэ. Бага зэргийн бороо орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 17-19 хэм дулаан байна.
2026 оны тавдугаар сарын 09-нөөс 2026 оны тавдугаар сарын 13-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
Тавдугаар сарын 9-нд Хэнтийн уулархаг нутаг, Онон, Улз голын хөндий, Дарьгангын тал нутгаар, 10-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр, 11-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 12-нд баруун аймгуудын нутгийн баруун болон хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас орно. Салхи 10-нд Алтайн салбар уулсаар, 11-нд нутгийн зарим газраар, 12-нд нутгийн баруун хагаст секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр голын хөндийгөөр 1 хэмийн хүйтнээс 4 хэм дулаан, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 13-18 хэм, бусад нутгаар 6-11 хэм дулаан, өдөртөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 15-20 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 27-32 хэм, бусад нутгаар 21-26 хэм дулаан байна.


































































Сэтгэгдэл