Өнөөдрөөс цахилгаан дугуй, скүүтер, мопедыг түр хориглолоо

Aдмин / Хууль

Авлигатай тэмцэх газрын шаардлагын дагуу түрээсийн мопед, скүүтерийн үйл ажиллагаатай холбоотой нийслэлийн Засаг даргын 2026 оны А/387, А/552 дугаар захирамжийг 2026 оны зургадугаар сарын 2-ны өдрийн А/820 дугаар захирамжаар хүчингүй болголоо. Авлигатай тэмцэх газраас түрээсийн мопед, скүүтерийн үйл ажиллагаанд хяналт тавьж, хууль тогтоомжид нийцүүлэх зорилгоор холбогдох албан бичгийг нийслэлийн Засаг даргад хүргүүлсэн байна.

Тус албан бичигт зорчих чиглэл, замын маршрутыг тодорхой болгох, зөвшөөрлийн асуудлыг Зөвшөөрлийн тухай хуульд нийцүүлэх, 18 нас хүрээгүй иргэд ашиглах боломжийг хязгаарлах, явган хүний замаар зорчуулахгүй байх техникийн шийдэл нэвтрүүлэх, бүртгэлжүүлэх, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг бүрэн хангах зэрэг шаардлагыг тусгажээ.

Дээрх нөхцөл, шаардлагыг бүрэн хангаж, холбогдох хууль тогтоомжид нийцүүлсний дараа түрээсийн мопед, скутерийн үйл ажиллагааг үргэлжлүүлэхээр болсон байна.


Сэтгэгдэл

зочин [103.212.117.9] 2026-06-07 10:00:40

явган хүнээс л хурдан явдаг бол явган хүнд аюултай тул заавал дугаар, таних тэмдэгтэй байх хэрэгтэй. тэгэхгүй бол мөргөж хүн гэмтээгээд зугатсан тохиолдол маш олон удаа гарч байна. Нэг болсон явдлыг сануулмаар санагдлаа. 12 дугаар ангийн сурагч скүүтер унаж яваад хүний маш үнэтэй машин мөргөж гэмтээсэн тул төлбөрийг барагдуулахын тулд олон сар хичээлдээ ч бараг сууж чадалгүй ажил хийж, төлбөрөө төлөх гээд зүтгэж яваа. ийм болохоор замны хөдөлгөөний дүрмийн тухай ямар ч ойлголтгүй хүүхдүүдээ битгий ийм эрсдэлтэй алхам хийгээрэй гэж зөвлөе. Төр засаг ч гэсэн иргэдийнхээ аюулгүй байдлыг хамгийн түрүүнд тавимаар байна

Иргэн [59.153.114.181] 2026-06-06 13:20:24

Монголд явах ямар ч орчин,орон зай байхгүй .Хориглох нь зөв байх.Анхнаасаа ийм дугуй,скуутер явна гэж тооцоогүй.


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.