Г.Алтанхүүд холбогдох хэргийг шүүн хэлэлцэнэ

Д.Тулга / Хууль

AltanhuuӨнөөдөр Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхэд хамтран амьдарч байсан найз бүсгүйгээ хөнөөсөн хэргээр ШШГЕГ-ын харъяа цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож буй Г.Алтанхүүд холбогдох хэргийг шүүн хэлэлцэнэ. Шүүх эмнэлгийн шинжээчдийн дүгнэлтийг үндэслэн шүүх Г.Алтанхүүг талийгаач Н.Цэдэн-Ишийн амь насанд хүрээгүй гэсэн шийдвэр гаргасан байдаг.

Г.Алтанхүү нь талийгаач Б.Цэдэн-Ишийг амьд ахуй цагт зодож бие махбодод нь хөнгөн гэмтэл учруулсан баримт байгаа боловч түүний үйлдлийн улмаас талийгаачийн цөсний суваг, хүүдийн хана гэмтэн цөс шүүрч, олон эрхтэний дутагдалд орж нас барсан болох нь тогтоогдохгүй гэж үзжээ. Талийгаачид хөнгөн гэмтэл учруулсан гэж үзэн шүүхээс оноосон гурван жилийн хорих ялыг хохирогчийн ар гэрийнхэн эсэргүүцэн давж заалдсан байна.

Э.ЭНХ-ЭРДЭНЭ

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

deposit 1000