ШУУРХАЙ МЭДЭЭ

Нийт 113619 мэдээ байна
post thumbnail

Шинэ Дели-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц газардлаа

Улсын онцгой комиссоос энэ сард 14 удаагийн чартер нислэгээр гадаадын улс орнуудаас 3500 орчим иргэдээ татан авах шийдвэрийг гаргаж, нислэгийн хуваарийг зарласан. Тэгвэл өнөө өглөө Шинэ Дели-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц хуваарийн дагуу 07:22 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардлаа. Тус нислэгээр Энэтхэг,...

post thumbnail

39-р сургуулийн уулзвараас “Хүчитшонхор” зах руу өгсөх замыг түр хаана

Дулааны шугам сүлжээний ажил хийхтэй холбоотойгоор Чингэлтэй дүүрэг 9 дүгээр хороо Галданбошигтын гудамж буюу Ерөнхий боловсролын 39 дүгээр сургуулийн уулзвараас хойш “Хүчит шонхор” зах руу өгсөх автозамыг 2000 оны наймдугаар сарын 1-ний өдрийн 16.00 цагаас 2-ны 06 цаг хүртэл түр хаана. Иймд жолооч нар бусад замыг сонгон хөдөлгөөнд о...

  • 949
  • 1
post thumbnail

9 дүгээр сарын 1-нээс сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг эхлүүлнэ

Улсын Онцгой комиссын 27 дугаар ээлжит хуралдаан боллоо.  Хуралдаанаар: Covid-19 цар тахлын халдварын нөхцөл байдал Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгах эсэх Есдүгээр сарын нэгнээс бүх шатны сургуулиуд болон цэцэрлэгийн үйл ажиллагаа үе шаттай нээх эсэх асуудлыг хэлэлцжээ. УОК-оос с...

post thumbnail

УОК сургууль, цэцэрлэгийг нээх эсэхийг хэлэлцэнэ

УОК-ын хуралдаан өнөөдөр 14.00 цагт Төрийн ордонд Шадар сайдын өрөөнд болно. Хуралдаанаар, COVID-19 цар тахлын нөхцөл байдлын талаар холбогдох албаныхны мэдээлэл сонсохоос гадна Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгах эсэхийг хэлэлцэх юм. Мөн есдүгээр сарын 1-нээс бүх шатны сургууль болон цэцэрлэгийн сурга...

post thumbnail

Улаанбаатар руу нойтон тарвага нэвтрүүлэхийг завджээ

Нийслэлийн нутаг дэвсгэрт тарваган тахал зөөвөрлөгдөн орохоос урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, илрүүлэх арга хэмжээг эрчимжүүлэн, Цагдаагийн ерөнхий газрын Нийтийн хэв журам хамгаалах олон нийтийн аюулгүй байдлыг хангах алба мэргэжлийн бусад байгууллагуудтай хамтран хяналт шалгалтыг тасралтгүй зохион байгуулж байна. Гоц халдварт тарваган тах...

  • 867
  • 3
post thumbnail

ЦЕГ-аас МҮОНТ-ийг “Пабло Эскобар” киног олон нийтэд хүргэхээ зогсоохыг шаардав

Цагдаагийн ерөнхий газраас Монголын үндэсний олон нийтийн телевизэд “Пабло Эскобар” олон ангит киног олон нийтэд хүргэхээ зогсоохыг шаардаж мэдэгдэл хүргүүллээ. Мэдэгдэлд: Зохион байгуулалттай гэмт бүлэглэлийн үйл ажиллагаа, хар тамхины хууль бус эргэлт, аллага, хүчирхийлэл, авлига хээл хахуулийн гэмт хэрэг зэрэг хууль бус үйлдл...

post thumbnail

Хичээл хэзээ орох шийдвэрийг Улсын Онцгой Комисс болон Засгийн газар гаргана

Боловсрол, шинжлэх ухааны яам 2020 оны есдүгээр сарын 1-нээс хичээл сургалтын үйл ажиллагааг зохион байгуулах хувилбарууд боловсруулж өчигдөр Монгол Улсын Шадар сайдад танилцуулжээ. Тус яамнаас 2020-2021 оны хичээлийн жилийн бэлтгэлийг ханган ажиллаж байна. Улсын Онцгой Комисс болон Засгийн газрын хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэн шийдвэрлэ...

post thumbnail

Улсын онцгой комисс хандивын мөнгөний зарцуулалтынхаа жагсаалтыг шинэчилжээ

Улсын онцгой комисс хандивын мөнгөний зарцуулалтынхаа жагсаалтын шинэчилжээ. Долдугаар сарын 16-ны өдрийн байдлаар Онцгой байдлын ерөнхий газарт 281 ААН, байгууллага, 256 иргэнээс бэлэн мөнгө хэлбэрээр 3 тэрбум 498 сая 298 мянга 450.63 төгрөг цугласнаас 2.5 тэрбумыг зарцуулжээ. Одоогоор үлдэгдэл нь 957 сая 488 мянга 445.63 төгрөг байгаа ажээ....

post thumbnail

Тусгай үүргийн онгоц хөөрлөө

Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр 09:45 цагт Улаанбаатараас хөөрлөө.  Тус нислэгээр 260 орчим иргэн эх орондоо ирэх бөгөөд 21:15 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардах хуваарьтай байна гэж Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээллээ.

post thumbnail

Тусгай үүргийн онгоц газардлаа

Сөүл-Улаанбаатар чиглэлийн  тусгай үүргийн онгоц өнөөдөр 17:20 цагт “Чингис” хаан олон улсын нисэх буудалд газардлаа. Тус онгоцоор нийт 265 иргэн ирж байгаа бөгөөд үүнээс 9 нь нялх хүүхэд байна. Мөн Бага насны хүүхэдтэй-38, жирэмсэн болон асран хамгаалагч-32, өндөр настан-20, хөгжлийн бэрхшээлтэй-6, эрүүл мэндийн шалтгаантай бол...

  • 0
  • 2