Нүүр

Нийт 14685 мэдээ байна
post thumbnail

Улаанбаатарт өдөртөө 8 хэм дулаан

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөө, маргаашдаа ихэнх нутгаар дулаарах тул болзошгүй шар усны үерийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. 2024 оны гуравдугаар сарын 25-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Монгол-Алтай, Хангайн уулс болон говийн бүс нутгийн баруун хэсгээр цас орно. Бусад нутгаар цас о...

post thumbnail

ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн

Аргын тооллын 2024 оны гуравдугаар сарын 25. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны “Хилэнт эх” хэмээгч модон луу жилийн Хаврын дунд улаагчин туулай сарын 15. Сумъяа гараг. Тугчин одтой, долоон улаан мэнгэтэй шар хулгана өдөр. Өдрийн наран 6 цаг 44 минутад мандаж, 19 цаг 12 минутад жаргана. Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг...

post thumbnail

Энхийг сахиулагчид хуягтын дурсгалын загварыг бүтээжээ

БНӨСУ-д үүрэг гүйцэтгэж байгаа энхийг сахиулагчид өөрсдийн хөлөглөдөг үндсэн зэвсэглэл техник болох БТР-80 хуягт тээвэрлэгчийн дурсгалын загварыг бүтээж, МОНБАТТ-ынхаа угталтын хаалга дээр байрлуулан олноо толилуулсан байна. Сонирхуулахад зөвхөн төмөр ашиглаж бүх деталь ажлыг бүтээсэн. Энэхүү бүтээлч ажлыг ахлах ахлагч Ц.Гантулга (330), ахл...

post thumbnail

Дэлхийн цаг уурын өдөр тохиож байна

Өнөөдөр Дэлхийн цаг уурын өдөр тохиож байна.  Дэлхийн цаг уурын байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Селесто Саулогийн Илгээлтийг хүргэж байна.  Дэлхийн цаг уурын өдрийн мэнд хүргэе. Дэлхийн Цаг Уурын Байгууллагын (ДЦУБ) Ерөнхий Нарийн Бичгийн Даргаар сонгогдоод тэмдэглэж буй анхны дэлхийн цаг уурын өдөр гэдгийг та бү...

post thumbnail

Эрчим хүчний шилжилт хийх өрхүүдийг сонгон шалгаруулж байна

НЗДТГ-аас НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран “Гэр хороололд сэргээгдэх эрчим хүчний шилжилтийг дэмжих замаар амьжиргааг нэмэгдүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлж буй. Энэ хүрээнд эрчим хүчний шилжилт хийх өрхүүдийг сонгон шалгаруулж байна. Уг төсөлд хамрагдсанаар айл өрхүүд гэрээ дулаалж, цахилгаан халаагуур, нарны буюу сэргээгдэх эрчим хүчинд...

post thumbnail

Малын сэг зэм боловсруулах чиглэлээр хамтран ажиллах санал тавилаа

Малын гаралтай хүнсний бус хаягдал болон зүй бусаар хорогдсон малын сэг зэмийг боловсруулах чиглэлээр Бүгд Найрамдах Герман улсын "Брунинг" группын захирал Лутз Брунинг, инженер Александр Бубен нартай уулзаж санал солилцлоо. Дэлхийн мал амьтны эрүүл мэндийн байгууллагын “Газрын амьтны эрүүл мэндийн кодекс”-д заасны дагуу бу...

post thumbnail

ЦАГ АГААР: Онон, Улз, Халх голын хөндий, Хангайн уулархаг нутгаар цас орж, говь, тал, хээрийн нутгаар явган шуурга шуурна

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр Онон, Улз, Халх голын хөндий, Хангайн уулархаг нутгаар цас орж, говь, тал, хээрийн нутгаар явган шуурга шуурахыг анхааруулж байна. 2024 оны гуравдугаар сарын 23-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Хангайн уулархаг нутгаар цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи их...

post thumbnail

ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал ирнэ

Аргын тооллын 2024 оны гуравдугаар сарын 23. Бямба гараг. Билгийн тооллын XVII жарны “Хилэнт эх” хэмээгч модон луу жилийн Хаврын дунд улаагчин туулай сарын 13. Санчир гараг. Бага морь одтой, есөн улаан мэнгэтэй улаан нохой өдөр. Өдрийн наран 6 цаг 48 минутад мандаж, 19 цаг 09 минутад жаргана. Тухайн өдөр бар, морь жилтнээ аливаа үйли...

post thumbnail

Голын мөс цөмөрсөн хоёр дуудлага иржээ

Өнгөрсөн хоногт голын мөс цөмөрсөн хоёр дуудлага мэдээлэл Онцгой байдлын байгууллагад бүртгэгдлээ. 2024 он гарсаар гол, нуурын мөсөнд цөмөрсөн 15 тохиолдол бүртгэгдэж, 30 иргэний амь насыг аварч, хоёр иргэн нас баржээ.  Иймд зам товчлох, хугацаа хожих байдлаар гол нуурын мөсөн дээгүүр зорчиж амь бие, эд хөрөнгөө эрсдэлд оруулахгүй байхыг ан...

post thumbnail

Төгрөгийн хадгаламж 35.8 хувиар өсчээ

Төгрөгийн хадгаламж өнгөрсөн сард 17.6 их наяд төгрөг болж, өнгөрөгч нэгдүгээр сараас 457.8 тэрбум төгрөгөөр өсчээ. Энэ нь өмнөх оны үетэй харьцуулахад 4.6 их наяд төгрөгөөр буюу 35.8 хувиар өссөн үзүүлэлт юм. Нийт төгрөгийн хадгаламжийн 14.9 их наяд төгрөг буюу 84.9 хувь нь иргэдийн хадгаламж байна.