Төвийн бүсийн хурд-2025: Нас насны түрүү морьдыг алтан медаль, өргөмжлөл, мотоциклиэр шагнана

Aдмин / Спорт

“Төвийн бүсийн хурд-2025” хурдан морины уралдааныг энэ сарын 9-нд Увс аймагт зохион байгуулах юм байна.

Бүртгэл энэ сарын 8-ны 08.00-20.00 цагийн хооронд явагдах бөгөөд уралдаан болох өдөр морь бүртгэхгүй ажээ. Энэ нь Увс аймгийн 2025 оны анхны уралдаан юм байна.

Нас насны түрүү морьдыг алтан медаль, өргөмжлөл, мотоцикл, нөмрөгөөр шагнах бол аман хүзүүг мөнгөн медаль, өргөмжлөл, нөмрөг, мөнгөн шагналаар, айрагдсан морьдыг хүрэл медаль, өргөмжлөл, нөмрөг мөнгөн шагналаар тус тус шагнах ажээ.

Сонгомол гурван насны түрүү морьдыг алтан медаль, өргөмжлөл, нөмрөг, мөнгөн шагналаар, аман хүзүүг мөнгөн медаль, өргөмжлөл, нөмрөг, мөнгөн шагналаар, айрагдсан морьдыг медаль, өргөмжлөл, нөмрөг, мөнгөн шагналаар шагнахаар төлөвлөжээ.

Их нас, азарга, соёолонг 50 мянган төгрөгөөр бүртгэх бол хязаалан, шүдлэн, даагыг 30 мянган төгрөгөөр, сонгомол гурван насны морьдыг 50 мянган төгрөгөөр бүртгэх аж

Уралдааны морьдыг бүртгүүлэхдээ уралдаанч хүүхдийн төрсний гэрчилгээг эцэг эхтэй нь хийсэн гэрээний хамт авч очих юм байна.

Б.ЖАРГАЛ


Сэтгэгдэл

Иргэн [139.5.217.232] 2025-05-07 20:10:15

Увс аймаг төвийн бүс билүү . Баруун бүс гэдэг ч билүү. Юу болж бна даа. За аль ч гэсэн яадын дэ . Монгол хүн буруу яриад зөвөөр ойлгоноо гэж.


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
deposit 1000