“Тавантолгой төмөр зам” ХХК-ийн захирал Б.Дүгэржав төсвийн мөнгөөр шоудна гэв үү

“Тавантолгой төмөр зам” ХХК-ийн захирал Б.Дүгэржав өөрийн нэрэмжит арга хэмжээг төсвийн хөрөнгөөр зохион байгуулахаар тус байгууллагын холбогдох газар, хэлтэст даалгасныг Ардчилсан намаас томилогдсон бүтээмжийн менежер илчиллээ. Тодруулбал,
тэрбээр энэ сарын 14-ний өдөр "Б.Дүгэржавын нэрэмжит арга хэмжээ"-г "Тавантолгой төмөр зам” ХХК-ийн нийт ажилчдын дунд зохион байгуулахаар Хангамжийн хэлтэс, Худалдан авалтын хэлтэс, Төлөвлөлтийн хэлтэс, Тээврийн удирдлагын газарт даалгасан байна. Ингэхдээ архи, пиво, DJ, хөгжөөнт тоглоомонд урьдчилсан тооцооллоор 8 сая 630 мянган төгрөг төсөвлөсөн бол амьд хөгжмийн хамтлаг болон бусад зардалд тусдаа хөрөнгө төсөвлөхөөр тусгажээ.
Нийтээр архидан согтуурах нь битгий хэл хагас цэрэгжилтийн дэглэмтэй төрийн энэ институцэд төсвийн мөнгийг хувийнх мэтээр дураар дургиж буй энэ мэт олон үйлдлийг адлуулж байгаа Ардчилсан намаас томилогдсон Хяналтын менежерүүд илрүүлж, олон нийтэд мэдээлсээр байна.
Тиймээс ч Хэмнэлтийн хуулийг хэрэгжүүлэх, төсвийг үр ашигтай зарцуулахыг шаардаж, дарга нарын дөр хамжааргагүй зардлыг хязгаарласан Хяналтын менежерүүдийн эсрэг "Ардчилсан намын хэрэггүй олон хяналтын менежерийг байхгүй болгоё" хэмээн сүүлийн үед хүчтэй эсэргүүцэж байгаагийн цаад шалтгаан энэ аж.
Ташрамд дурдахад, “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн захирал Б.Дүгэржав нь өмнө нь Ховд аймгийн Засаг даргаар ажиллаж байсан бөгөөд Засгийн газрын хуралдаанаар 2022 оны наймдугаар сард түүнийг Эрдэнэбүрэнгийн УЦС-ын ажлыг удаашруулсан гэж үзэж хугацаанаас нь өмнө огцруулсан байдаг.
Б.Дүгэржавыг ийн ажлаа өгсөн даруйд хууль хяналтын байгууллагаас эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, тендер авсан, бусдад давуу байдал олгосон үндэслэлээр шалгаж байгаа талаар тухайн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлж байсан юм.
Н.НЭРГҮЙ
Сэтгэгдэл
зочин [202.126.89.12] 2025-05-08 16:03:53
ямар ч тамга тэмдэг байхгүй ийм хуурамч баримтаар хүнийг харлуулах юм даа. бодвол энэ хүний ажил албан тушаал хэн нэгэнд хэрэгтэй болсон юм байх даа
Зочин [66.181.190.134] 2025-05-08 15:53:38
наадах чинь архичин хүн болж таарлаа
мм [66.181.177.135] 2025-05-08 14:44:43
Төмөр зам гэж юу байдгийг мэдэхгүй ийм балай юмнууд хусах хулгайлахаас өөр юм мэдэхгүй хөгжүүлэх бодол мэдлэг байхгүй шүү
Иргэг [66.181.186.163] 2025-05-08 14:01:33
Хэнтийн 3 тэнэг Монголыг сүйрүүллээ Галч та англиар ядаж мэнджлж чадах уу
Зочин [121.143.3.162] 2025-05-08 11:12:20
Хяналиын менежерүүд олон жил МАН дангаараа засагласан байгууллагуудыг шалгаж мөнгө идэлтийг илрүүлж байгаа тул МАН үзэн ядаж байна