Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар албан ёсны уулзалт хийлээ

Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.В.Путины урилгаар Аугаа их Эх орны дайны ялалтын түүхт 80 жилийн ойн баярын арга хэмжээнд оролцож буй Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.В.Путин нар албан ёсны уулзалт хийв.
Уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинд болон ОХУ-ын ард түмэнд Аугаа их Эх орны дайны ялалтын түүхэн 80 жилийн ойн баярыг мэндийг Монголын төр засаг, ард түмний нэрийн өмнөөс өргөн дэвшүүллээ.
Монгол Улс, монголын ард түмэн дайны эхний өдрүүдээс эхлэн “Бүхнийг ялалтын төлөө”, “Бүхнийг фронтод” хэмээх урианы дор Зөвлөлтийн Улаан армид бүх талын буцалтгүй тусламжийг хүргүүлэхийн төлөө хичээн зүтгэж байсан нь Монгол, Оросын найрамдалт харилцааны түүхэн дэх хамгийн чухал үйл явдлуудын нэг байсныг түүхийн хуудаснууд харуулж буйг онцолж, Монгол Улсын Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн Аугаа их Эх орны дайны ялалтын 80 жилийн ойн ёслолын жагсаалд оролцож буйг тэмдэглэв.
ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх түүний урилгыг хүлээн авч Москва хотноо хүрэлцэн ирсэнд талархал илэрхийлж, Аугаа их Эх орны дайны хүнд жилүүдэд Монгол Улс, монголын ард түмэн Зөвлөлт Холбоот Улсад тусламж дэмжлэг үзүүлж байсныг ОХУ-ын төр засаг болон ард түмэн үргэлж өндрөөр үнэлж, чухал ач холбогдол өгч байдгийг тэмдэглэв.
Түүнчлэн, уулзалтын үеэр хоёр улсын Ерөнхийлөгч нар Монгол, Оросын уламжлалт найрсаг харилцаа болон худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, хөдөө аж ахуй, эрчим хүч, тээвэр логистик, аялал жуулчлал, байгаль орчин болон хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааны өргөн асуудлаар санал солилцов.
Мөн Монгол, Оросын харилцаа, хамтын ажиллагааг цаашид ч иж бүрэн стратегийн түншлэлийн зарчмаар тууштай урагшлуулан хөгжүүлэхийн төлөө байгаагаа Төрийн тэргүүн нар онцлон тэмдэглэв.
Сэтгэгдэл
Зочин [66.181.187.61] 2025-05-08 16:34:49
2 орны харилцанд хамгийн их тээг хийж байгаа нь хойд хөрш татвар нь дэндүү биднийг дарамталж буулгаж авах үндэслэлгүй элдэв хориг татвар тавинаа бас болоогүй дотоод асуудалд орохыг санаархана элдэв худал эх орончуудыг санхүүжүүлнэ гайгүй сайн харилцаатай улс орнуудыг муулна элдэв эрлийз хурлийз нарыг турхирна засаг төрд гарсан тогтворгүй нөхдүүдийг өөгшүүлнэ засаг төрийн тогтвортой ажиллахад саад хийнээ өөрсдөөс нь санхүүждэг урвагчуудыг дэмжинэ гээд хэлж баршгүй олон зүйлүүд бн...даа....биднийг сул дорой байгах нь нцсийн зорилго доо....
зочин [59.153.86.103] 2025-05-08 14:14:03
урьдын сайн сайханч яахав болоод өнгөрсөн түүх . харин одоо манайд оросоос тавьсан гаалийн өндөр татвар , бидний эрчим хүчний эх үүсгэвэрээ шийдэх шийдэлд тавьдаг саад хориг , гуравдахь орны хөрөнгө оруулалтын эсрэг монголчууд биднийг өдөөн турхирдаг далд явуулга , үе үе дарамт шахалт үзүүлсэн гэрээг тулгадаг энэ бүхнээ больж хэзээ эрх тэгш найрсаг хөршийн ёсоор хандаж эхлэх вэ .
Зочин [112.96.55.205] 2025-05-08 17:39:09
3 дагч орнууд Баялаг хулгайлахыг хөрөнгө оруулалт гэдгүй юм !!! Эрдэнэт Оюутолгой 2 ыг харьцуулаад хар хужаагийн хурлийзаа