Урт цагаан цэцэрлэгт хүрээлэнгийн далд зогсоол болон тохижилтын ажлын явц 82 хувьтай үргэлжилж байна

Aдмин / Эдийн засаг

Чингэлтэй дүүргийн гуравдугаар хороонд байрлах нийслэлийн өмчийн гуравдугаар байр буюу “Урт цагаан” худалдаа, үйлчилгээний төвийн барилгыг өнгөрсөн оны арваннэгдүгээр сард нураах шийдвэр гарсан. Улмаар иргэдээс санал авч, санал асуулгад оролцсон иргэдийн 96 хувь нь далд зогсоол бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулахыг дэмжсэн билээ. Ийнхүү бүтээн байгуулалтын ажлыг өнгөрсөн оны есдүгээр сард эхлүүлсэн юм. Өнөөдрийн байдлаар далд авто зогсоол бүхий цэцэрлэгт хүрээлэн, үйлчилгээний барилгын ажлын нийт явц 82 хувьтай үргэлжилж байна.

Ажлын явцын талаар нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Т.Даваадалай “Нийт 1.3 га талбайг хамарсан уг цэцэрлэгт хүрээлэн нь 109 автомашины далд зогсоол, дэргэдээ гурван давхар үйлчилгээний төвтэй байхаар төлөвлөгдсөн. Өнөөдрийн байдлаар нийт ажлын гүйцэтгэл 82 хувьтай үргэлжилж байна. Тодруулбал, цэцэрлэгт хүрээлэнгийн ил тохижилтын ажил дууссан бол далд зогсоолыг барих ажлын явц 90 хувь, үйлчилгээний төвийн барилгын гүйцэтгэл 15 хувьтай үргэлжилж байгаа юм. Барилга угсралтын ажлыг энэ оны арванхоёрдугаар сард дуусгах гэрээтэй бөгөөд гурван давхар үйлчилгээний төвийн барилгын ажлыг аравдугаар сарын 15-ны дотор дуусгахаар ажиллаж байна” гэв.

“Урт цагаан” төслийн зураг төслийг гүйцэтгэгч “Интеллект Тауэр” ХХК-ийн Архитектор С.Батзориг “Ерөнхий төлөвлөлтийг төлөвлөхдөө баруунаас зүүн тийш чиглэн, хойшоо Гандан руу зорчдог байхаар аялал жуулчлалын урсгалыг бий болгохыг зорьсон. Ингэхдээ нийт талбайг дөрвөн хэсэгт хуваан төлөвлөлтийг гаргасан юм. Тухайлбал, арын урсгалыг аялал жуулчлалд зориулан хана дагасан хадны сүг зураг, хээг шийдэж өгсөн. Харин голын хэсэгт иргэд суух зориулалттай сандал, саравч, тайз, мананжуулагч, чийгшүүлэгчтэй байх бол удаах хэсэг нь хоёр талаараа мод бүхий ногоон байгууламж, зөөлөн замтай байна. Авто замын хажуугийн хэсэг нь явган болон дугуйт хэрэгсэлтэй зорчигч зорчиход тохиромжтой шулуун зам байх юм. Мөн автомашины далд зогсоол руу орох аюулгүйн гарцтай бөгөөд нийт төслийн талбайн 26.5 хувийг ногоон байгууламж бүрдүүлж буй” гэлээ.

109 автомашины далд зогсоолын талаар “Бодь пропертийз” ХХК-ийн Төслийн менежер В.Энхтөр “Дөрвөн блок бүхий 320 метр урт, 7,400 ам метр талбайг хамарсан 109 автомашины далд, дулаан зогсоолыг орчин үеийн шийдлийн дагуу барьж байна. Өнөөдрийн байдлаар эхний гурван блок далд зогсоолын барилга угсралтын ажил дууссан. Уг зогсоол нь нэг чигийн хөдөлгөөнтэй, сул зогсоолын мэдээлэл авах боломжтой ухаалаг системтэй, цахилгаан машины цэнэглэгчтэй, хөгжлийн бэрхшээлтэй иргэд автомашинаа байршуулах зогсоолтой байх юм” гэдгийг онцлов.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС


Сэтгэгдэл

Мөнхөө [202.55.188.84] 2025-08-07 13:01:44

Далд зогсоол барьж их мөнгө олох гсн луйвар бжээ. Дундаас нь тэрбумыг завшсан нь тодорхой. Түүхийн соёлын өв блсон сайхан байшинг шуналын сэдлээр нураасан нянбак үйлийн үрээ эдлэнэ дээ.

Зочин [123.178.72.92] 2025-08-07 13:43:30

teneg tolgoi yumaa

нянгарт [66.181.177.23] 2025-08-07 11:15:11

Товчхондоо хэлэхэд мөнгө угаалт болжээ идчихэж муу нянгар муу үхрийн баас авилгалчин пз


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.