Яллагдагч Б.Амарсайханы гадаад паспортыг хүчингүй болгожээ

Хууль зүй, дотоод хэргийн сайд Л.Мөнхбаатар хууль хүчний байгууллагын удирдлагуудтай уулзах үеэрээ гэмт хэрэгт сэжиглэгдсэн, холбогдсон этгээдүүд мөрдөн байцаалтын шатанд оргон зайлах, хэргийн мөрдөн байцаалтын явцыг удаашруулах зэргээр хэрэгт нөлөөлж байгаа тул гэмт хэрэгт сэжиглэгдсэн, холбогдсон үедээ хил гарч зугтсан иргэдийн гадаад паспортыг хүчингүй болгох үүрэг чиглэл өгчээ.
Энэ дагуу “Таванбогд” группийн захирал Ц.Баатарсайханы хүү “Говь” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Амарсайханы гадаад паспортыг хүчингүй болгожээ.
Хэргийг сануулбал, 2025 оны долдугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн гуравдугаар хороонд байрлах “Cante” шөнийн цэнгээний газрын гадна “Таванбогд” группийн захирал Ц.Баатарсайханы хүү Б.Амарсайхан, “Эрэл” ХХК-ийн үүсгэн байгуулагч Б.Эрдэнэбатын хүү Э.Тэмүүлэн, “GEM групп”-ийн эзэн, Улсын гарди Ц.Цэрэнпунцагийн хүү Ц.Санжаачойпэл, болон Л.Алтан‑Очир нар иргэн С-ийг зодсон хэрэгт холбогдон шалгагдаж эхэлсэн билээ.
Хохирогч С хүнд гэмтэл авч, нэг нүд нь харах чадваргүй болсон гэх мэдээллийг хохирогчийн аав Д.Дашзэвэг өгсөн байдаг. Улмаар хохирогч С-ыг эмчлүүлэхээр ар гэрийнхэн нь БНСУ руу авч яваад буй юм.
Хэрэгт холбогдсон Ц.Санжаачойпэл, Э.Тэмүүлэн, Л.Алтан‑Очир нарыг яллагдагчаар татаж, 30 хоног цагдан хорьж шалгаж буй. Харин яллагдагч Б.Амарсайхан хэрэг гарсны дараа буюу долдугаар сарын 20-нд "Найз охины бие муу байгаа тул явчихаад долдугаар сарын 27-нд ирнэ" хэмээн мэдэгдээд хил давсан ч БНСУ-ын нутаг дэвсгэрээс өөр орон руу ниссэн талаар эх сурвалж мэдээлж буй юм.
Б.ЖАРГАЛ
Сэтгэгдэл
Ii [103.104.237.119] 2025-08-05 22:45:56
Huchingui bolsniig uur uls ornuud medehguishdee lol
Зочин [67.171.160.15] 2025-08-05 21:40:59
манай гавьяат хуульч шүүгч прокурорууд хулгайч нарт яаж яаж ял завших, хэрэгээс мултрах талаар үнэт зөвлөгөөгөө одоо ёстой өгөх шиг болж байгаа
Uur olon passport bgaa daa.japan esvel usa irgem [202.126.89.1] 2025-08-05 19:18:49
Uur ulsin irgen bolson bgaa daa
Зочин [103.229.123.139] 2025-08-05 13:39:12
elbegdorj saikhanbileg ntriin passportiig tsutsalchaach
Кх-кх-кх!!! [66.181.160.98] 2025-08-06 00:40:14
Үгүй. Сайханбилэг, Элбэгдорж хоёр хүн зодож гэмтээгээгүй. Энэ хоёр ЗӨВХӨН мөнгө бултуулж, хулгай хийж, баяжсан л хэрэг хийсэн. Гэмт хэрэг БАРАГ үйлдээгүйдээ. Харин Амарсайхан бол ёстой ЖИНХЭНЭ гэмт хэрэгтэн. Гэмгүй хүн зодож, толгойн ясыг нь цөмөлж, ёстой МУУХАЙ. Кх!
Зочин [67.171.160.15] 2025-08-05 21:37:33
яг яг
Мурийцах уу. [66.181.160.98] 2025-08-05 12:55:59
Тэнсэнгээр л дууснадаа, энэ хэрэг. Эсхүл 1-2 жил колонид "суусан" болчихоод 2031 оны Өршөөлөөр гарчихна.
па [94.230.246.6] 2025-08-05 12:07:09
гэм буруутай эсэх нь тодорхойгүй байхад хүний эрхэнд бүдүүлгээр халддаг ямар сонин улс вэ
Зочин [94.230.246.6] 2025-08-05 18:13:11
буруутай үгүйг чи мэдэхгүй бхаа хахах
Зочин [124.158.104.35] 2025-08-05 12:16:24
буруутай болоод зугтаж байгаам бишүү. эргүү писда минь гэмгүй юм бол шалгуулах ёстой биздээ
Зочин [59.153.112.163] 2025-08-05 11:43:46
Хар тамхи хэрэглэсэн нь шинжилгээгээр гарахаа болихоор орж ирнэ дээ.одоо энд тэнд тест нууцаар тест тавиулаад л цаг хожиж яваа.энд ааа эээ нь унэтэй хуульч нартайгаа цаг хугацааг нь тааруулаад скуд байгаа
12 [94.230.246.6] 2025-08-05 10:48:48
хөөрхий энэ нэг юмыг яасан ч их бичдэг юмдээ, өөр оргодлуудаа бичээч кккк
Зочин [100.15.71.234] 2025-08-05 10:30:49
Тэгээд л үлгэрээ яриад ял зувёуулах ажлаа хиийгээд эхэллээ , хууль журам хаана баына аааа