Олон улсын хиймэл оюуны II олимпиадад оролцох Монгол Улсын баг Бээжинг зорилоо

БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо зохион байгуулагдах олон улсын хиймэл оюуны хоёрдугаар олимпиадад оролцох Монгол Улсын баг өнөөдөр (2025.08.03)Чингис Хаан олон улсын нисэх онгоцны буудлаас хөөрлөө.
Монгол Улсаа төлөөлж
- Гантулгын Дөлгөөн (Монгол Коосэн Технологийн Коллеж, 11 дугаар анги)
- Чинбатын Ирмүүн (Нийслэлийн ерөнхий боловсролын Эрхэт Эрдэм сургууль, 12 дугаар анги)
- рмекийн Нуртас (Нийслэлийн ерөнхий боловсролын Эрхэт Эрдэм сургууль, 10 дугаа анги)
- Уламбаярын Ивээлсайхан (Нийслэлийн ерөнхий боловсролын Путонхуя сургууль, 7 дугаар анги)
- Нямсүхийн Цэнгэг (Нийслэлийн ерөнхий боловсролын Эрхэт Эрдэм сургууль, 11 дүгээр анги)
- Ерланы Хыдыр-Али (Нийслэлийн ерөнхий боловсролын 163 дугаар сургууль, 10 дугаар анги)
- Сугаррагчаагийн Хангэрэл (Нийслэлийн ерөнхий боловсролын Оюунлаг сургууль, 11 дүгээр анги)
- Үнэнтөгсийн Эрхэс (Нийслэлийн ерөнхий боловсролын Хобби сургууль, 10 дугаар анги) нар оролцоно.
Багийн ахлагч
- З.Цолмон (МУИС-ийн Мэдээлэл, Компьютерийн Ухааны тэнхмийн багш, доктор)
- М.Золжаргал (МУИС-ийн Мэдээлэл, Компьютерийн Ухааны тэнхмийн багш, доктор, дэд профессор)
2025 оны наймдугаар сарын 2-ноос 9-ний өдрүүдэд зохион байгуулагдах энэхүү олимпиадад 64 орны 320 гаруй сурагчид оролцож, оюун ухаанаа сорин өрсөлдөх юм.
Б.ЖАРГАЛ
Сэтгэгдэл