АНУ Зеленскийд "тайзнаасаа буух" хүртэл хоёр сарын хугацаа өгчээ

Aдмин / Гадаад мэдээ

АНУ-ын Тагнуулын газрын хуучин ажилтан Тони Шаффер YouTube-ийн “Judging Freedom” сувагт ярилцлага өгөхдөө “Киевийн дэглэмийн тэргүүн Владимир Зеленскийг аравдугаар сар гэхэд огцруулж магадгүй” гэж мэдэгджээ.

Шаффер “Зеленскийн эрх барих хугацаа дуусах дөхөж буйг харуулсан зарим мэдээллүүд бий. Миний бодлоор, Ерөнхийлөгч Трамп болон Европын зарим удирдагчид тэргүүтэй олон хүн түүнээс хэдийнэ залхсан. Тиймээс миний таамаглаж байгаагаар одоогийн байдлаар ‘Барууны хамтрал’ түүнийг тайзнаас буулгахыг оролдож байна.

Магадгүй аравдугаар сар гэхэд Зеленскийд “хаалга”-ыг нь зааж өгч магадгүй. Миний хувьд тэр хүн аравдугаар сараас хойш засгийн эрхэнд үлдэнэ гэж бодохгүй байна” хэмээн хэлжээ.

Шафферын үзэж буйгаар, Украины Их Британи дахь Элчин сайд Валерий Залужный ерөнхийлөгчийн албан тушаалыг залгамжлах хамгийн өндөр магадлалтай хүнээр нэрлэгдэж байгаа аж.

Оросын Гадаад тагнуулын алба (СВР)-ны хэвлэлийн албанаас долдугаар сард “АНУ болон Их Британи Альпийн бүс нутагт Украины дээд түвшний албан тушаалтнуудтай нууц уулзалт хийж, Киевийн дэглэмийн тэргүүнийг солих асуудлыг хэлэлцсэн” гэж мэдээлжээ.

Тус уулзалтад Ерөнхийлөгч Зеленскийн Тамгын газрын дарга Андрей Ермак, Украины Батлан хамгаалах яамны Тагнуулын газар (ГУР)-ын дарга Кирилл Буданов, мөн Лондонд суугаа Элчин сайд Валерий Залужный нар оролцсон байна.

СВР-ийн мэдээлснээр, Америк болон Британийн төлөөлөгчид Украины ерөнхийлөгчийн албан тушаалд тус улсын Зэвсэгт хүчний хуучин ерөнхий командлагч Залужныйг дэвшүүлэх шийдвэрээ танилцуулсан бөгөөд Ермак болон Буданов нар уг саналыг хүлээн зөвшөөрчээ.

Эх сурвалж: RIA NOVOSTI
Б.ЖАРГАЛ


Сэтгэгдэл

зочин [66.181.187.198] 2025-08-01 16:12:01

Оросыг үзэн ядагчид Монголыг урд хөршийн хараат болгох зорилготой Зеленский Жо Байден хоёр Украйн түмнээр тоглож ашиг олж баяжсан

Зочин [14.1.81.8] 2025-08-01 17:30:31

тэнэг удирдагч бусдын боол л бно!!!

Зочин [217.30.67.194] 2025-08-01 14:21:36

Монголд байгаа юм шиг өрилжаа шиг юм болох нь дээ худал үнэн бичиж боловсролгүй соёлгүй битэн шүшрэгч нартайгаа НИЛЭЭД НААД ЭХ ОРОНДОО ӨМХИЙ ХУЖАА НАРАА ХӨӨЖ гаргаад газар ШОРОО ЭХ НУТАГ ЭД БАЯЛАГТАА эзэн суухаа бод орос орос л гэнэ ЧАМАЙГ ТЭМБҮҮ БӨӨСНӨӨС ЧИНЬ салгаж хэрүүл хийх чадвартай болгоо л биз ХУЖААД ЭЗЛЭГДЧИХГҮЙ Л ТЭМЦЭХЭЭ БОД КОМ -СТ ҮЁД орсууд хэчнээн эд баялаг эрдэнэс баялагаас идэв Гэтэл одоо хужаа мөнгө хөөсөн ажилгүй монголчууд хужаад тусалж газар шороо баялагаа ухуулж тэднийг хамгаалж өмөөрч бна энэ юу гэсэн үг вэ ЗҮГЭЭР НУТАГТАА АНХААР ОРОСУУД АЛЛАГААС КАЙВ авч хүний нутгийг эзлэх гэж зүтгэж чамд Тэр улсын Ерөнхийлөгч солигдоно уу яана ЗҮГЭЭР ДЭЛХИЙ НИЙТИЙН АНХААРЛЫГ ТАТСАН АСУУДАЛ УЧРААС ЗӨВ МЭДЭЭЛЭЛ ӨГЧ БАЙХЫГ ХҮСЬЁ ----ДАЙН ЁР НЬ ХЭНД ХЭРЭГТЭЙ ЮМ ---ХҮН ГЭДЭГ ХАМГИЙН муу муухайг хийдэг амьтан шүү бодож сэтгэх шунал эд баялгийн төлөө төрөөгүй баймаар юм за хөгшөөн хжаагаа нутгаасаа хөөж гаргахын ард түмэндээ уриал ӨМНӨХ ӨВӨГ ДЭЭДЭСИЙНХЭЭ ТҮҮХЭЭ эргэж

Зочин [103.57.93.65] 2025-08-01 14:30:17

ТИЙМ ШҮҮ! ОРОСЫН ХҮЧИНД БИД ХУЖААД ЭЗЛЭГДЧИХЭЛГҮЙ ӨДИЙ ХҮРСЭН .. ОДОО Ч ХАМГААЛАЛТГҮЙ БОЛЖ БАЙХ ШИГ БАЙНА. МАНАЙ ДЭЭДЭС ОРОСООС ЗАЙ БАРЬЖ ТОМОРСОН, ОРКУУД НЬ ӨДӨР БҮР ДОРОМЖИЛЖ БАЙНА. ХЯТАДУУДЫН МОНГОЛЫГ ЭЗЭГНЭХ ШАХАЛТЫГ ОРОС УРЬДЫНХ ШИГЭЭ ХАТУУ ЭСЭРГҮҮЦЭХГҮЙ Л БОЛОВ УУ

Зочин [103.11.192.133] 2025-08-01 13:57:48

Оросын сайтаас мэдээ гусаа юу. Тэгээд нууц уулзалтыг нь оролцсон хүмүүстэй нь Монголд хүртэл сэвцэн байхад Зеленский нөгөөхийг нь мэдээгүй байгаа тээ. Ийм тэнэг орос тархи угаалтыг ойлгож мэдээгээ бэлдээч.

Зочин [66.181.177.241] 2025-08-01 13:45:34

Тэнэг Оросууд аа, тэнд чинь хэн нэгэн Төрийн тэргүүний асууддлыг шийддэггүй харин ард түмний сонгуулиар шийдвэрлэдэг юм шүү дээ...

Золбоо [202.126.90.222] 2025-08-01 14:23:37

За тэгж эндүүрэв дээ АНУ,болон EХ ангил франц, герман шийддэг цаг шүү Украйн бол тусгаар улс нэртэй боловч хэнeрөнхийлөгч ямар албан тушаалд очихыг барууныхан болон Америкийн төр засаг шийднэ

Зочин [59.153.115.213] 2025-08-01 13:57:43

Ишш гэнэн байна даа.


8 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
8 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.