Ардын жүжигчин Э.Амартүвшин дэлхийн шилдэг дуурийн дуучдын шинэчилсэн чансааг тэргүүлжээ

Монгол Улсын Ардын жүжигчин, дуурийн нэрт баритон Э.Амартүвшин 7500 оноогоор дэлхийн шилдэг дуурийн дуучдын шинэчилсэн чансааг тэргүүлсэн талаар дуурийн урлагийн дэлхийн шилдгүүдийг тодруулдаг "Opera World" цахим хуудаст мэдээлжээ.
Түүнд дурдсанаар, Э.Амартүвшин 2024 онд хамгийн олон тоглолтод оролцож, эрэлттэй уран бүтээлчээр нэрлэгдэж, дэлхийн дуурийн дуучдын жагсаалтын эхэнд эрэмбэлэгдсэн байна..
Тэрбээр 7500 оноогоор жагсаалтыг тэргүүлсэн бол хоёрдугаарт Италийн дуучин Лука Салси 5400 оноогоор, гуравдугаарт Оросын дуучин Роман Бурденко 5100 оноогоор оржээ.
Ардын жүжигчин Э.Амартүвшин дэлхийн урлагийн төв болсон Итали, Австри, Франц, Их Британи улсад алдартай дуурийн театрын тайзнаа “Риголетто”, “Травиата”, “Кармен”, “Тоска” зэрэг сонгодог бүтээлд амжилттай дуулж, нэр хүндийг нь улам бататгажээ.
Түүний тайзны ур чадвар, хоолойн цар хүрээ, хөгжмийн мэдрэмжийг олон улсын шүүмжлэгчид өндрөөр үнэлдэг бөгөөд Монгол Улсын нэрийг дэлхийн урлагийн тавцанд өндөрт өргөсөн томоохон амжилт хэмээн салбарынхан онцолж байна.
Түүний авсан шагналуудаас танилцуулбал:
2011 он.П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын уралдааны 2-р байр, /ОХУ-ын Санкт-Петербург хот/
2012 оны зургаадугаар сар. “The Placido Domingo’s Operalia” тэргүүн /БНХАУ-ын Бээжин/ байр
2015 оны зургаадугаар сар “Cardiff singer of the World” уралдаан
Испанийн алдарт тенор Франческо Венасын нэрэмжит уралдаанаас мөнгөн медаль
ВВС телевизээс жил бүр зохион байгуулдаг “Cardiff singer of the World” тэмцээнээс үзэгчдийн хүсэлтээр тусгай шагнал
2017 оны нэгдүгээр сар. Италийн алдарт “Сан Карло” театрт
2017 оны долоодугаар сар. Италийн хамгийн эртний алдартай тайз болох Арена Ди Веронад
2018 оны гуравдугаар сар. "Bravo" Хүндэт шагнал хүртлээ
2018 оны долоодугаар сар. Ж.Вердийн “Набукко” дуурийн гол дүр Набуккод
2018 оны аравдугаар сар. "Массимо" театрт
2019 оны хоёрдугаар сар. Италийн Торино хотын “Театро Рэжио”-д авч байв.
Э.ЭГШИГЛЭН
Сэтгэгдэл
Чимид [103.212.162.44] 2025-08-01 20:50:15
Сайхан байна Ариунбаатар ямар түвшинд бичигдэх бол
Зочин [202.126.89.137] 2025-08-02 04:26:23
Одоо Монгол Улс Чингис Одон; Хөдөлмөрийн Баатар шагнах хэрэгтэй!!!!!!!!!!!!!