Олон нийт, татвар төлөгчдөөс санал авах шугам нээгдсэнээр ирэх оны төсвийн төсөл боловсруулах хоёр дахь үе шат эхэллээ

Ерөнхий сайд Г.Занданшатар төсвийн шинэчлэлийг хэрэгжүүлэх зорилгоор 2026 оны төсвийн төсөл боловсруулах хоёр дахь шатанд иргэд, олон нийтээс санал авахыг үүрэг болгосон. Төсвийн хуваарилалт, хэмнэлт, хөрөнгө оруулалтын бодлогыг хэрэгжүүлэхдээ хүний хөгжил, боловсролыг дэмжих чиглэлээр олон нийтээс гарсан саналыг Засгийн газар төсвийн төсөлд тусган УИХ-аар хэлэлцүүлэх юм.
Төсвийн төсөлд өнөөдрөөс эхлэн олон нийтээс санал авч эхэллээ. Иргэн Та E-Mongolia, 11-11 төв, төрийн яамдын албан ёсны цахим хуудсаар дамжуулан 2025 оны 8 дугаар сарын 1-нээс 14-ний өдрийг дуустал саналаа өгөх боломжтой.
Мөн төсвийн төсөлд санал авах олон нийтийн танхимын хэлэлцүүлгийг 8 дугаар сарын 4-нөөс 14-ний хооронд салбар бүрээр зохион байгуулахаар төлөвлөжээ.
Сэтгэгдэл