Цэцэрлэгийн бүртгэлийн системд 49 мянга 294 хүүхдийн мэдээллийг баталгаажуулжээ

Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлтийг өчигдрөөс буюу наймдугаар сарын 04-ний өдрөөс авч эхэлсэн. Бүртгэлийг наймдугаар сарын 18-ны өдрийг дуустал "E-MONGOLIA" платформоор хүлээн авна.
Нийслэлийн хүүхдийн цэцэрлэгийн бүртгэлийн системд өчигдрийн 09:00-17:30 цагийн хооронд 49,294 эцэг эх, асран хамгаалагч хандаж, хүүхдийнхээ цахим бүртгэлийг баталгаажуулжээ.
Сэтгэгдэл