Орлогод нийцсэн орон сууцны санхүүжилтийн загвар боловсруулж, Засгийн газрын хуралдаанд танилцуулна

Aдмин / Эдийн засаг

Иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэх, агаарын бохирдлыг бууруулах нь Засгийн газрын тэргүүлэх зорилтын нэг.

Ерөнхий сайд Г.Занданшатар ипотекийн зээлийн хүсэлт өгсөн иргэд 2-3 жил дугаарлаж байна. Үүнийг шийдвэрлэхийн тулд орлогод нийцсэн орон сууцны хөтөлбөрийг орон даяар хэрэгжүүлэхэд онцгой анхаарч, зах зээлийн, эрэлт нийлүүлэлтийн оновчтой зохицуулалт, санхүүжилт, хууль эрх зүйн орчны шинэчлэл, олон улсын хамтын ажиллагааны шийдэл гаргаж8 энэ сарын 25-нд Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Ажлын хэсэгт үүрэг болголоо.

Иргэдийн амьдралын чанарыг сайжруулах, орлогод нийцсэн орон сууцны хангамж, хүртээмжийгнэмэгдүүлэх зорилтын хүрээнд орон сууцны санхүүжилтийн тусгайлсан чиг үүрэгтэй банк байгуулах асуудлыг судалж, санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийг Монгол Улсын Ерөнхий сайдын Захирамжаар байгуулсан.

Тус ажлын хэсгийг Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт ахалж, орлогчоор нь /зөвшилцсөнөөр/ УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан ажиллаж байгаа юм.

Б.ЖАРГАЛ


Сэтгэгдэл

иргэн [66.181.189.17] 2025-08-05 13:53:14

40 орчим мк 1-2 өрөө сайндаа л 60-80 сая байхад болжыно шдэ. Гэтэл барилгын компаниуд зуучлагч нар хөөсрүүлж байна.

иргэн [66.181.189.17] 2025-08-05 13:51:02

Төр барилгын бодит өртгөөр дэд бүтцийг нь шийдэх замаар нэгдсэн төлөвлөлтөөр стандарт хэрэглээний орон сууцыг захиалан бариулах замаар ипотекийн зээлийг дундын оролцогчгүйгээр иргэнд олгодог байх нь зүйтэй. Ингэснээр банк үл хөдлөх хөрөнгийн зууч нэртэй ченжүүд празитууд нийгэм зах зээл бохирдуулагч нарын татаасыг бууруулах боломжтой байна. Ингэснээр орон сууцны нэгж мк-ын бодит өртөг тогтоно. Яг үнэндээ бол байрны бодит өртөг ажиллах хүчний зардлаас бусад материал хангамжийн зардал буцаад буусан 1 сая жаахан гарантай л байгаа шүү.

Монгол иргэн [202.126.89.123] 2025-08-05 08:45:58

Хийж чадна о даа. Гэхдээ.. , орлогод нийцүүлнэ гэдэг нь буруу л юм шиг.

Иргэн [103.229.123.139] 2025-08-05 07:42:10

Худлаа үл бүтэх хэзээ ч орлогод нийцсэн орон сууц баригдахгүй ээ Энэ төр засаг хэзээ ч тийм зүйл хийхгүй.


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.