Хуурамч зар сурталчилгаанд итгэхгүй, танихгүй линк дээр дарахгүй байхыг зөвлөж байна
Сүүлийн үед “Европын тэтгэврийн шинэ платформ Монголд нээгдлээ”, “Хүн бүр 10 сая төгрөгийн тэтгэвэр авах боломжтой боллоо” гэх мэт #ХУДАЛ_МЭДЭЭЛЭЛ цахим орчинд тархаж буй тул энэ төрлийн #ЛИНК дээр #дарахгүй байхыг Кибер аюулгүй байдлын зөвлөлөөс анхааруулж байна. Хэн нэгнээс ирсэн үл мэдэгдэх линк дээр дарснаар таны хувийн мэдээлэл, банкны дансны нууцлал алдагдах эрсдэлтэй юм.
ЦАХИМ ЗАЛИЛАНГААС СЭРГИЙЛЭХ ЗӨВЛӨМЖ
Хуурамч зар сурталчилгаанд итгэхгүй байх – Ялангуяа хэт их мөнгө амалсан, бодит бус санагдах мэдээлэлд болгоомжтой хандаарай.
Танихгүй линк дээр дарахгүй байх – Сэжигтэй холбоос дээр дарах нь таны мэдээллийг хулгайд алдах шалтгаан болдог.
Нууц үгээ хуваалцахгүй байх – Банк, төрийн байгууллага хэзээ ч таны нууц үгийг асуухгүй.
Албан ёсны эх сурвалжаас мэдээлэл авах – Засгийн газар, Тэтгэврийн сан, банк зэрэг байгууллагын албан ёсны вэбсайт, хуудсаас мэдээллээ шалгаарай.
Б.ЖАРГАЛ
Сэтгэгдэл