Хоёр настай 34 мянган хүүхдийн 12 мянга нь цэцэрлэгт хамрагдана

Д.Тулга / Боловсрол

tsetserlegЦэцэрлэгийн онлайн бүртгэлд өнөөдөр өдрийн 11 цагийн байдлаар 5,374 хүүхэд бүртгүүлээд байна. Энэ бол өчигдөр шөнийн 00:00 цагаас эхэлсэн бүртгэл юм. Энэхүү цахим бүртгэлийн талаар дөнгөж сая Нийслэлийн Боловсролын Газраас мэдээлэл хийлээ.

Нийслэлийн хэмжээнд хоёр настай 35 мянган хүүхэд байгаагаас 12 мянга орчим хүүхэд нь цэцэрлэгт хамрагдах боломжтой. Өнөөдөр нийслэл хотод цэцэрлэгийн асуудлыг бүрэн шийдье гэвэл 240 хүүхдийн хүчин чадалтай 160 цэцэрлэгийг шинээр ашиглалтад оруулах шаардлагатай гэсэн судалгаа байдаг аж.

Энэ жилийн хичээлийн жилд нийслэлийн болон улсын төсвөөр 13 цэцэрлэг шинээр ашиглалтад орох гэнэ. Мөн улсын төсвийн концессоор бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор баригдаж байгаагаас энэ жил нийт 30 байршлаас 15 нь үйл ажиллагаагаа эхлээд, ирэх намар ашиглалтад орохоор ажиллаж байна. Үлдсэн 15 байршил нь газрын асуудлаа шийдвэрлэх шатанд байгаа гэдгийг нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга хэллээ.

Өмнөх хичээлийн жилд цэцэрлэгт хамрагдсан болон тухайн цэцэрлэг 3-5 насны хүүхдийг шинээр элсүүлэн авах бол бүртгэлийг 2017 оны наймдугаар сарын 21-нээс 24-ний өдрүүдэд уламжлалт аргаар зохион байгуулах аж.

М.ЖАРГАЛ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
deposit 1000