Утааг бууруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниуд бүтээлээ танилцуулж байна

Д.Тулга / Улстөр

БОАЖЯ-ны дэргэдэх Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо, Нийслэлийн ЗДТГ, Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах газар хамтран жил бүр зохион байгуулдаг “Бид нэг агаартай” үзэсгэлэнгийн нээлтийг өнөөлдөр хийлээ. Уг үзэсгэлэнгийн гол зорилго нь агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулагч, техник технологийн шинэчлэлийг нэвтрүүлэгч аж ахуйн нэгж байгууллага, иргэдийн бүтээлийг олон нийтэд танилцуулах юм. Үзэсгэлэнд энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулагч 40 гаруй ААН, иргэн оролцож өөрсдийн бүтээгдэхүүнийг олон нийтэд сурталчилж байна.

Манай хотын нийт хүн амын 59 хувь буюу 220 мянга орчим айл өрх гэр хороололд амьдардаг гэсэн судалгаа байна. Гэвч агаарын бохирдол зөвхөн гэр хорооллоос үүсч байгаа бохирдол биш төдийгүй автомашин, орчныг бохирдол, хөрсний бохирдол нь агаар хөрс усны бохирдлын эх үүсвэр болж байна. Агаарын бохирдлыг бууруулахад зөвхөн тар засгаас арга хэмжээ авах бус айл өрх, иргэн бүрийн оролцоо чухал юм. Ялангуяа гэр сууцаа дулаалах, түлшний зарцуулалт багасгах, бохирдол бага, цэвэр технологийг ашиглах шаардлага тулгараад байна. “Бид нэг агаартай” үзэсгэлэнгээр байгаль орчинд ээлтэй, дэвшилтэт техник, технологи бүхий цахилгаан болон хийн халаагуур, барилга байшингийн дулаалга, агаар цэвэршүүлэгч, сайжруулсан түлш, халаалтын зуух зэрэг бүтээгдэхүүнийг иргэдэд сурталчлан таниулах юм.

Үзэсгэлэнгийн нээлтэд БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат хэлсэн үгэндээ “Техник, технологийн дэвшлийг ашиглаж агаарын бохирдлыг бууруулах зорилтыг Засгийн газраас тавьж байгаа. Агаарын бохирдлыг бууруулах технологийн шийдлүүдийг танилцуулж буй компаниудыг дэмжих зорилгоор энэхүү үзэсгэлэнг зохион байгуулж байна. Иргэд та бүхнийг дулааны алдагдлаа бууруулж агаарын бохирдолтой тэмцэхийг хүсч байна. Технологийн шинэ шийдэл, сайжруулсан түлшээр хангах ажлыг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд шийдэхээр ажиллаж байна” хэмээсэн.

Уг үзэсгэлэн маргаашийг дуустал сүхбаатарын талбайд үргэлжилнэ.

Т.ЭНХЭЛЭЭ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
deposit 1000