Монгол Улсын мал 66 сая 463.7 мянгад хүрчээ

Үндэсний статистикийн хорооноос Монгол Улсын 2018 оны жилийн эцсийн мал тооллогын урьдчилсан дүнг танилцуулж байна. 2017 онд манай улсын малын тоо 66.2 сая толгойд хүрч өмнөх оныхоос 4.6 саяар нэмэгдсэн юм. 2018 оны мал тооллогын урьдчилсан дүнг Үндэсний статистикийн хорооноос өнөөдөр танилцууллаа. Жил бүрийн арванхоёрдугаар сарын 7-17-нд Монгол Улс малаа тоолдог бөгөөд энэ жил 100 дахь жилдээ малаа бүртгэж байгааг ҮСХ-ны ахлах шинжээч Э.Мягмарханд онцоллоо.
Урьдчилсан дүнгээр Монгол Улсад 66 сая 463.7 мянган мал тоологдсон байна. Энэ нь өнгөрсөн жилээс 244.7 мянган толгой буюу 0.4 хувиар өссөн тоо аж. Энэ оны хувьд урьдчилсан тооллогоор аймгуудаас Хөвсгөл, сумдаас Хэнтий аймгийн Өмнөдэлгэрт хамгийн олон мал тоологджээ.
Сэтгэгдэл