СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 61 настай эмээ халаас ухаж байгаад үйлдэл дээрээ баригджээ

-61 НАСТАЙ Б ГЭХ ЭМЭЭ ӨМНӨ НЬ 11 УДАА ХУЛГАЙН ГЭМТ ХЭРГЭЭР ЯЛ ШИЙТГЭЛ ЭДЭЛЖ БАЙЖЭЭ-
Сар шинийн баяр болох гэж буйтай холбогдуулан шунахайн сэдэлтэй дээрэм болон халаасны хулгай, орон байрны хулгай зэрэг олон төрлийн гэмт хэргүүд гарах тохиолдол эрс ихсэж байна. Сүүлийн өдрүүдэд хүний биед онц ноцтой байдлаар халдаж, дээрэм хийх тохиолдол бүртгэгдсээр байгаагийн нэг нь дээрэм хийх зорилгоор хоолойг нь боож байгаад амь насыг нь бүрэлгэсэн явдал юм.
Иргэдийг олон нийтийн хөл хөдөлгөөн ихтэй газарт анхаарал сарнисан үед нь гэмт этгээдүүд цүнх болон халаасыг ухаж эд зүйлийг нь хулгайлсан гэх мэдээлэл цагдаагийн байгууллагад цаг тутамд ирэх болсон аж.
Хамгийн анхаарал татаж байгаа хэрэг нь 61 настай иргэн Б нь нэг өдөрт хоёр удаа хулгайн гэмт хэрэг үйлдэж байгаад баригдсан байх юм. Иргэдийн дунд хулгай дээрмийн төрлийн гэмт хэргийг зөвхөн өсвөр насны эсвэл эрэгтэй хүмүүс үйлддэг гэсэн мэдээлэл байдаг ч өндөр настай эмээ, өвөө нар халаасны хулгайн гэмт хэрэг үйлддэг болохыг албаныхан мэдээлж байна.
Тухайлбал, 61 настай иргэн Б нь 2018 оны 12 сарын 30-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Драгон худалдааны төвд иргэн Э-ийн гар цүнхнээс Samsung S-5 загварын гар утас хулгайлсан. Мөн иргэн Х-ийн цүнхнээс хоёр сая төгрөг хулгайлж байгаад үйлдэл дээрээ баригдаж байж. Иргэн Б дээрх гэмт хэргийг үйлдэж суллагдсаныхаа дараа гудамжинд ахин хүний цүнхэнд гар дүрж, хулгай хийх гэж байхыг нь цагдаагийн алба хаагчид илрүүлэн улмаар шүүхээс 20 хоногийн хугацаанд баривчлах ял, шийтгэл эдлүүлж, сулласан гэх мэдээлэл ирсэн юм.
61 настай уг иргэн нь хоёр хүүхэдтэй ба ач нараа хараад гэртээ байдаг гэх. Харин хулгайн гэмт хэрэг үйлдэхдээ ач нараа гэрт нь цоожилж үлдээгээд гарч хулгай хийдэг болох нь мөрдөн шалгалтаар тогтоогдсон бөгөөд хулгайн гэмт хэрэг олон жил үйлдэж гаршсан, цагдаагийн байгууллагын бүртгэлтэй гэмт хэрэгтэн аж.
Түүнчлэн энэ амралтын өдөр буюу энэ сарын 19-ны өдөр олон нийтийн сүлжээнд орцондоо цахилгаан шат хүлээн зогсож байгаа эмэгтэйн биед халдаж, дээрэмдэж байгаа дүрс бүхий бичлэг цацагдсан. Баянгол дүүргийн зургадугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Сити" хотхоны 18 дугаар байрны орцны камерын бичлэгт эмэгтэйг араас нь боож унагаж, хэд хэдэн удаа цохиж эд зүйлсийг нь булаан авч зугтаж байгаа дээрмийн гэмт хэргийн бичлэг үлдсэн билээ.
Цагдаагийн алба хаагчид дээрх хэргийг үйлдсэн этгээд болох 29 настай Б гэгчийг Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс зургаан цагийн дараа буюу 22:25 цагийн үед дайчлан баривчилсан байна. Сэжигтэн Б нь өмнө нь буюу 2016 онд "дээрэмдэх" гэмт хэргээр ял шийтгэл эдэлж байсан ба 2018 онд мөн дээрмийн гэмт хэргээр цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжлагдаж байсан оргодлын бүртгэлтэй байжээ.
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Иймд иргэд та бүхэн олон нийтийн газраар үйлчлүүлэхдээ биедээ их хэмжээний мөнгө авч явахгүй байх, камерийн хяналттай газраар үйлчлүүлэх, байнгын анхаарал болгоомжтой байх, оройн цагаар сонор сэрэмжтэй байхыг зөвлөж байна. Мөн өөрийн эзэмшлийн орон байрны аюулгүй байдлыг хангахыг анхааруулж байна.
Сэтгэгдэл
dobsonz [5.188.211.22] 2020-10-18 18:33:49
kkKiWQ http://pills2sale.com/ levitra nizagara
Зочин [202.9.43.161] 2019-01-26 03:48:09
Achtan buural emee meen
Зочин [103.212.119.204] 2019-01-26 02:27:12
Наад эмгэнээ шоронд хатаа
Зочин [66.181.185.113] 2019-01-25 03:18:09
дэлхийд байхгүй амжилт .хэ хэ ховор байх шүү
иргэн [202.179.26.90] 2019-01-24 20:15:52
Сурсан юмыг Сураар боож болохгүй ээ гэж тэгээд ч Багын сурсан юм тийм амархан мартагдах уу энэийхээ дагуу их л олон Шавьтай байгаа даа Эмээ
Зочин [202.70.34.98] 2019-01-24 20:01:58
Залуудаа засраагүй эмгэн одоо засарлаа юу
ИРгэн [66.181.176.60] 2019-01-24 15:46:15
Дээр байгааУИХ-ын гишүүд, сайднар нь 3 сая ард түмнээсээ ил цагаан хулгай хийдэг болсон юм чинь яадийн гэж эмээ бодсон байх л даа. Төрд шигж үүрлэсэн авилгач , хулгайчуудын гай л ингэж нөлөөлж байгаа
Зочин [103.26.194.140] 2019-01-24 13:50:05
Дээрээ аварга,арслан,заан хулгайчууд залсан ард түмэн доор нь дүүрэг,хороолол, гудам,талбай,зах,үйлчилгээний төвүүдийн аварга хулгайч болохоор горилж байгаа жижиг гарынхан язганалгүй өөр хаачих вэ дээ.
ТЭР [202.9.42.71] 2019-01-24 00:54:24
ЭЛБЭГЭЭГИЙН ЭМЭЭ БАЙХААР НАСНЫ ЭМГЭН БНА.ОДОО ДАХИАД ХУЛГАЙ ХИЙХЭЭР ГАРЧ БАЙГАА ГЭДЭГТ ЭРГЭЛЗЭХГҮЙ БНА.
Зочин [61.68.52.1] 2019-01-28 03:46:06
Хм [188.6.81.188] 2019-01-23 23:38:05
Хулгайч тэгээд гeнд нь байдаг золигийн эд. Бүр тэсэхгүй гар нь загтнаад байдаг гэж байгаа. Ажиглаад байхад их удамшдаг эвгүй эд
Зочин [43.242.242.59] 2019-01-23 22:36:36
өлбөрч үхэлтэй нь биш аргаа бараад л хулгай хийж үзэж байна. Манай дээдчүүл үүнийг тоох ч үгүй ард түмнээ гэсэн сэтгэл тэдэнд байхгүй юм. Гэтэл бид тэднийг сонгуулиар сонгоод байдаг. Ядаж над шиг ард түмнийхээ төлөө юм хийх сэтгэлтэй хүнийг сонгож байгаач ээ. Миний нэр Батбагана тогтоож аваарай
Зочин [43.242.242.59] 2019-01-23 22:36:36
өлбөрч үхэлтэй нь биш аргаа бараад л хулгай хийж үзэж байна. Манай дээдчүүл үүнийг тоох ч үгүй ард түмнээ гэсэн сэтгэл тэдэнд байхгүй юм. Гэтэл бид тэднийг сонгуулиар сонгоод байдаг. Ядаж над шиг ард түмнийхээ төлөө юм хийх сэтгэлтэй хүнийг сонгож байгаач ээ. Миний нэр Батбагана тогтоож аваарай
Зочин [119.40.98.162] 2019-01-23 22:10:02
иргэн б гэхийн нэр ус зураг хөргийг нь тавиад нийтэд жигшүүлэх хэрэгтэй ш дээ гэмт хэрэгтэнд үхсэнийх нь хүний эрх байдгын хүний эрх чинь бусдын эрхээр хязгаарлагддаг юмаа
Зочин [64.119.21.171] 2019-01-23 20:20:22
духан дээр нь код тоо шивээч ээ.гар дээр нь юм уу.
Зочин [103.111.68.50] 2019-01-23 19:47:33
ХУЛГАЙ ХИЙВЭЛ ХУРУУГ НЬ ТАСЛАДАГ ХУУЛЬТАЙ БОЛМООР БАЙНА. ХУЛГАЙЧ ХҮНД ХҮНИЙГ ХАЙРЛАХ СЭТГЭЛ ГЭЖ ОГТ ҮГҮЙ. ОЛЗОО ОЛЖ БАЙВАЛ ЮМАА АЛДСАН ХҮН ЯАЖ ЗОВЖ ШАНАЛЖ СҮЙРЭХ НЬ ТҮҮНД ХАМААГҮЙ.
Зочин [185.26.153.23] 2019-01-24 00:46:08
Уг нь наад асуудлыг чинь хуульчлахаар хэлэлцсэн юм. Тэгсэн чинь Их хурлын гишүүд гэсэн чинь. бүгдээрээ хуруугүй баларнаа гээд 100 дэмжигдээгүй
Зочин [103.9.90.130] 2019-01-23 19:17:41
Ард түмнээ ядуу амьдруулж хулгай хийхээр өөр аргагүй болтол нь туйлдуулсан төрийн буруу. Ядарсанг дарлаж шорон гянданд хийж задарсанг нь төрийн ордондоо залдаг нь энэ цагийн ёс болоод байна. наад хүн чинь сайндаа л ганц хоёр зуун цаас хулгай хийгээ биздээ тэгэхэд дээгүүрээ хэдэн тэрбумаар нь идээд албан тушаал дэвшээд баяжаад байна шүү дээ.
Зочин [103.9.90.130] 2019-01-23 19:12:10
Ард түмнээ ийм болгосон 76 писда буруутай!!!!!! Ухаарцгаа хар массуудаа!!!!!!!!!!!!!!!!!!! Хэдхэн төгрөг хулгайлж байгаад баригдсан шоронд хэдэн тэрбумаар хулгайлсан нь төрийн ордонд энэ шудрага ёс биш
Зочин [103.9.89.18] 2019-01-23 16:38:45
Засардаггүй хулгайч дээрэмчин алуурчидыг цаазалбал дахиж гарах хэргийн тоо багасна
Зочин [202.9.42.71] 2019-01-24 00:50:52
ЗӨВ.ДЭМЖИНЭ
Зочин [64.119.20.214] 2019-01-23 15:49:47
Хулгайч хогнуудтай тэмцэж чаддаггүй, чадахгүй, чадах сохирхолгүйгээс болж Монгол улс хэзээ ч хөгжиж дэвжихгүй. 10000 хувмйн магадлалтай дүгнэлт шүү.
ЗОЧИН [202.131.239.162] 2019-01-23 15:39:35
өнөөгийн монголын нүүр царай, боломжтой бол хаанаас ингэж явахав дээ
Мийгаа [66.181.160.104] 2019-01-23 06:23:46
Бүгд л адил амьдрах л гэж байгаам байж яаж ингэж нэгнийхээ хөлс хүчээрээ олсон зүйлсийг дээрэмдэн, хохироож. Амар хялбараар олох гэсэн нэг дүүрсэн тэнэг бодолтой байдаг байнаа. Нэг өдөр ч бүтэн амарч чадалгүй л хөдөлмөрлөж байж олсон мөнгийн хэдхэн секундэнд биед нь аймшигтайгаар халдаж хохироож дээрэм тонуул хийж авч байна гэдэг чинь юу гэсэн үг вэ. Энэ хуулийг илүү чанаржуулж байж л энэ явдаг багсах юм бишүү 4 5 жилээр хориод өг тэгүүл эрх биш тэр гараа татна биз!!!
Зочин [66.181.160.114] 2019-01-25 04:52:27
hamgiin gol ni huulia saijruulah heregtei.Hohirogchiig hohirolgui bolgodog.unuuduriin huuli hulgaichiig demjsen huuli shde
Зочин [202.55.188.35] 2019-01-23 01:34:52
Юу билээ? Гинесийн амжилтанд зүтгүүлэх үү, яахав?
Зочин [66.181.160.34] 2019-01-23 01:27:33
ЭЭ НӨГӨӨ БУРУУ ЗӨРҮҮ БИЧЭЭД БАЙДАГ ХҮҮХЭН ЧИН ЭНЭ ЮМУУ ЗАЙЛУУЛ МОНГОЛ ХЭЛЭЭ ДАХИАД ҮЗМЭЭР ЮМ ДАА УРНАА МИНЬ
хайхаан2 [103.57.95.232] 2019-01-23 08:27:01
эн 6р хоронд цагда эн тр бхгүй амр газр бхо.Өглө 5, 6 цагас шөн 1,2 цаг хүртл уудг нөхд сүрэглээдл бүхнийг л хийдг юмшг бнлэ.Одо дулаархар хүхд салхилуулн архичдтйга зэрэгцээдл холилдодл дажгүй сонин газр юм блэ.
zochin [66.181.161.100] 2019-01-23 08:14:13
medee.mn maani yagaad sergeexgvi bn. Sergeex geed ix oroldood suuj bn
zochin [66.181.161.100] 2019-01-23 08:14:05
medee.mn maani yagaad sergeexgvi bn. Sergeex geed ix oroldood suuj bn
zochin [66.181.161.100] 2019-01-23 08:13:41
medee.mn maani yagaad sergeexgvi bn. Sergeex geed ix oroldood suuj bn
zochin [66.181.161.100] 2019-01-23 08:13:39
medee.mn maani yagaad sergeexgvi bn. Sergeex geed ix oroldood suuj bn
Зочин [66.181.161.100] 2019-01-23 08:13:35
medee.mn maani yagaad sergeexgvi bn. Sergeex geed ix oroldood suuj bn
Z [202.9.43.74] 2019-01-23 07:18:05
Huuli bdaggui ee
ккккккк [202.179.27.195] 2019-01-23 07:13:16
их хуралд нэр дэвшвэл гарчихаар л хулгайч байна даа ккккккк
Zochin [49.0.218.245] 2019-01-23 07:07:00
Hogshin ,zaluugu khulgaichuud
Зочин [203.91.114.244] 2019-01-23 06:58:13
яагаад өдөрт 2 удаа хулгай хийнэ гэжж. Эхний үйлдлийг нь зүгээр явуулчихсан юмуу. ӨХ цагдаа нар мэдсээр байж явуулсан байна. Ингээд байхаар давралгүй яахав дээ.
Зочин [66.181.165.26] 2019-01-23 05:50:38
нас өндөр болсон хулгайч биз дээ
Зочин [213.7.213.146] 2019-01-23 04:46:00
Hahaha
zochin [66.181.161.100] 2019-01-23 08:14:56
medee.mn yagaad sergeexgvi bga ym be? sergeex geed oroldood suuj bn.