ФОТО: Монгол Улс хамгийн сүүлийн үеийн технологиор тоноглогдсон “Boeing 737 МAX-8” маркийн агаарын хөлөгтэй боллоо

М.Амаржаргал / Технологи

“Boeing 737 МAX-8” маркийн “Толуй хаан” агаарын хөлөг өнөөдөр 12:50 минутад “Чингис хаан” олон улсын нисэх буудалд газардаж, хүлээн авах ёслолын үйл ажиллагаа боллоо. “МИАТ” ТӨХК нь агаарын хөлгийнхөө тоог энэ оноос эхлэн үе шаттай нэмэгдүүлэх аж. Түүний дагуу “Боинг”, “Аволон” компанитай гурван талт хэлцэл хийж, дөрвөн ширхэг “Вoeing 737 МАХ-8” агаарын хөлөг хүлээн авахаар болоод байгаа юм. Дараагийн онгоц ирэх тавдугаар сард бууна. Эдгээр онгоцыг манай улс 12 жилээр түрээслэх юм байна.

Хамгийн сүүлийн үеийн технологиор тоноглогдсон эхний онгоц “Boeing 737 МAX-8” АНУ-ын Сиатл хотоос ОХУ-аар дамжин ийнхүү эх нутагтаа ирлээ. Ингэснээр “МИАТ” ТӨХК нийт долоон агаарын хөлөгтэй болж байгаа гэдгийг албаныхан нээлтийн ажиллагааны үеэр онцлон хэлж байв. “Boeing 737 МAX-8” нь ижил төрлийн агаарын хөлгөөс түлшний зарцуулалт бага, найдвартай байдал, зорчигчдод илүү тав тухтай, байгаль орчинд ээлтэй байдлаараа давуу талтай аж. “МИАТ” ТӨХК парк шат дараатайгаар шинэчлэлт хийсээр 2020 он гэхэд Азидаа хамгийн залуу парктай улс болох зорилго тавьжээ.

image

“Вoeing 737-8МАХ” шинэ онгоцны давуу талууд:

  • В737NG загвартай харьцуулахад түлшний зарцуулалт 14 хувиар багассан.
  • Дуу чимээ 40 хувиар багассан.
  • Агаарт ялгаруулах нүүрс хүчлийн хий харьцангуй бага тул байгальд ээлтэй тээврийн хэрэгсэлд тооцогддог.
  • Бизнес 12, энгийн 150 суудалтай. Бизнес ангиллын суудал бүр дэлгэцтэйгээс гадна бүх зорчигч өөрийн гар утас, таблетаа ашиглан агаарын хөлгийн үзвэрийн системтэй WiFi сүлжээгээр холбогдсон. Суудал бүр USB цэнэглэгчтэй.

image

Их биеийн онцлох өөрчлөлт шинэчлэлтүүд:

  • ​Хөдөлгүүрийг шинэчлэн CMF LEAP-1B хөдөлгүүртэй болсон ба хөдөлгүүрийн хэмжээ томорсноор хүчин чадал сайжирсан.
  • Сүүл болон далавчны дизайн шинэчлэн сайжирснаар аеродинамик үзүүлэлт нэмэгдсэн.
  • Нисэгчийн бүхээг доторх хянах самбар дэлгэцүүд дэвшилтэт технологийн дэлгэцээр солигдсон.
  • Дээрх өөрчлөлтүүдийн тусламжтайгаар нислэгийн алслалт тодорхой хэмжээгээр нэмэгдсэн.
  • Зорчигчдын тав тухыг хангах үүднээс бүхээгний гэрэлтүүлэг Sky Interier дизайнтай хийгдсэн байна.

Бид “Толуй хаан” агаарын хөлгийг АНУ-ын Сиатл хотоос онгоцны дарга, багш нисгэгч Ч.Нямсайхан, Ч.Хуяг, II нисгэгч З.Ганзориг, Г.Баатарцогт нар жолоодож иржээ.

image

-ТҮЛШНИЙ ЗАРЦУУЛАЛТ 10-15 ХУВИЙН ХЭМНЭЛТТЭЙ, АЧАА ДААЦ 3 ТОННООР НЭМЭГДСЭН-

“МИАТ” компанийн Ерөнхий нисгэгч Ч.Нямсайханы сэтгэгдлийг сонслоо “Манай хамт олон 9.100 км замыг 12 цаг 20 минут туулж эх орондоо газардлаа. Замдаа ОХУ-д техникийн буулт хийж түлшээ сумлаад наашаа ирлээ. Удирдлагын жолоодлого хуучин онгоцтойгоо нэлээд төстэй. Харин түлшний зарцуулалт 10-15 хувийн хэмнэлттэй болсон. Мөн алслалт арай их болж ачаа даац гурван тонноор нэмэгдсэн. “Вoeing 737 МАХ-8” агаарын хөлгийг шинэ онгоц учраас засвар үйлчилгээ нь хол, санхүүгийн хувьд нэлээд хэмнэлт гарна. Эх орондоо ирэхэд ямар нэгэн хүндрэл бэрхшээл тулгарсангүй. ОХУ-аас нисэх үед жаахан салхитай байсныг эс тооцвол агаар их сайхан байлаа. “Boeing 737 MAX-8” онгоц нь бизнес 12, энгийн 150 суудалтай. Урт удаан шууд нислэг үйлдэхэд зориулагдсан, зорчигчдод илүү тав тухтай байхаар бүтээгдсэн. Манай онгоцонд ашиглагдаж буй технологийн шийдлүүд нь шинэлэг, хүчирхэг LEAP-1B хөдөлгүүр нь бусад онгоцнуудаас илүү үр ашигтай ажиллаж, байгаль орчинд ээлтэй агаарын аяллыг гүйцэтгэнэ” гэсэн юм.

image

-“ВOEING 737 МАХ-8” АГААРЫН ХӨЛГИЙН САРЫН ТҮРЭЭСЭНД 430 МЯНГАН АМ.ДОЛЛАР ТӨЛНӨ-

“МИАТ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Д.Баттөмөр: “Boeing 737 MAX-8” агаарын хөлөг нь дэлхий дахинд хамгийн хурдацтай борлуулагддаг. Дэлхийн өнцөг булан бүрт 330 ширхэг ийм төрлийн агаарын хөлөг нисэж байна. Манай компани парк шинэчлэлийн хүрээнд энэ ондоо багтан дөрвөн ширхэг “Вoeing 737 МАХ-8” агаарын хөлгийг санхүүгийн түрээсээр авсан, дараагийн гурван онгоцыг ч гэсэн ингэж авна. Санхүүгийн түрээс гэдэг нь үндсэндээ лизинг гэсэн үг л дээ. Манайх энэ онгоцыг 12 жилийн гэрээгээр авсан. Сардаа 430 мянган ам.долларыг төлөх юм. Шинэ онгоц авахад тест нислэг заавал хийдэг. Маргааш Хонконг руу ниснэ. Дараа нь ойрын зай буюу Бээжин рүү нислэг үйлдсэний дараа хоёрдугаар сарын 5-наас худалдааны нислэгт гарч эхэлнэ. “Вoeing 737 МАХ-8” агаарын хөлгийн хамгийн тохиромжтой нислэгүүд нь ОХУ-ын Москва. Манайх энэ чиглэл рүү нисэхдээ хоосон суудалтай нисдэг. Яагаад гэхээр түлш их зарцуулдаг учраас жингийн хязгаарлалтад орж цөөхөн суудалтай явахаас өөр аргагүй байдаг. Шинээр авч буй агаарын хөлгийн онцлог нь бүтэн 162 суудалтайгаа Москва хот руу ямар ч асуудалгүй нислэг үйлдэж болно. Энэ агаарын хөлгийн стратекийн чиглэл нь Европын улсууд. Өглөө эрт Берлин-Москва хотоос Улаанбаатарт буулаа, шууд үргэлжлүүлээд Хонконг руу нислэг үйлдэх боломжтой болж байгаа юм. “Вoeing 737 МАХ-8” агаарын хөлгөнд Onboard WiFi систем буюу дотоод сүлжээтэй. Зорчигчид өөрийнхөө гар утас, таблетаар өөрийнхөө хүссэн зүйлээ үзэх боломжтой болсон. Онгоцны суудал өмнөх хуучин онгоцноосоо илүү тав тухай, гэрэлтүүлэг нь сүүлийн үеийн технологитой учраас олон цагийн нислэгийн үед зорчигчдод тааламжтай байдлыг мэдрүүлнэ. Сүүл болон далавчны дизайн шинэчлэн сайжирснаар аеродинамикийн үзүүлэлт нэмэгдсэн, нисэгчийн бүхээг доторх хянах самбар дэлгэцүүд дэвшилтэт технологийн дэлгэцээр солигдсон” гэлээ.

Гэрэл зургийг Г.БАЗАРРАГЧАА

image

image

image

image

image

image

image

image

image

image

image

image

image

image

image

image

image

image


Сэтгэгдэл

dobsonz [5.188.211.22] 2020-10-18 21:24:57

zmwKH0 http://pills2sale.com/ levitra nizagara

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:47:52

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:47:52

Зочин [103.229.121.93] 2019-11-06 07:23:51

Dotor n arhi uuj

Зочин [59.153.115.105] 2019-02-07 15:12:35

Salhinii huilraliig eserguutseh gol n chuhal

Зочин [59.153.115.105] 2019-02-07 15:11:05

Kaspiin tengisiin mangas nertei ongotsnii tosliig mongol urgeljluul

Zochin [61.102.168.194] 2019-02-02 03:52:17

Ta HED HUWIDAA MASHIN AWHAARAA TOM ORGON tushegtei Land sonirhoj undag baihaa...BUHEL BUTEN ULSIIN NUUR TSARAI HAWCHIG HACHIN TOH MUUTAI BUUJ SUUHAD DORGILT IHTEI SUUDLIIN ARD DELGETS BAIHGUI iwgui jijeg yum awah yumaadaa

Zochin [61.102.168.194] 2019-02-02 03:47:53

3 egneetei Tom ongots awchij chadahgui yumaa Horgoloo toolson yum hachin hawchig nariin awtobus sheg yum awhiin

Зочин [66.181.179.60] 2019-02-03 11:52:37

Хөнжлийн хирээр хөлөө жий гэдэгдээ. Та кирилл үсэг хэрэглэж сураарай, ер нь улсад юу бүтээгээ бол

зочин [124.158.95.5] 2019-02-02 02:46:58

сайхан юм. Манай нислэгийн үнэ арай дэндүү өндөр . Үнээ бууруул. бид аялмаар байна.

SODBAATAR avgaidaa ogch magadgui shuu [139.5.217.213] 2019-02-02 02:15:58

oligtoihon tom ongoz avahad yadag baina dandaa l oorsondoo taarsan yum avch baih yum sard 430000 dollar tolno gej baina odort 13000 dollar tolno hurdan nisgeech yuogaa haraad zogsood baina yum uzeegui yum shig yuogiin husiidaa gej bodood l baina uu nisge.Yalanguya ter SODBAATAR hulgaich yach ch magadgui shuu sain shalgaaraa avgaidaa ogii gej bodoj baigaa shuu

zochin [202.170.68.38] 2019-02-02 01:37:00

saihan bainaa. goyo medee.

Зочин [202.55.180.58] 2019-02-02 01:17:03

тулуй гэж хаан байсан гэж үүү ???????/

drg [103.212.117.28] 2019-02-01 21:45:20

manan bas l oroltson bna ene ongotsond, ter sahal erdebileggui um gej bhaa baijee ene mongold

Зочин [64.53.213.174] 2019-02-01 18:25:23

suuliin ueiin technology gedgiig oilgoj baina harin technologoor tonoglono gej yadgiin survaljlagchaa bi mongol helnii bagsh bish zob bicheesei l gesen yum

Зочин [172.56.17.23] 2019-02-01 17:35:42

МИАТ-ын нисгэгчvvд ендер чадвартай, мундаг. Харин vйлчлэгч эмэгтэйчvvд нь ихэнхдээ vйлчилгээ vзvvлэх тал дээр муу. Энэ зурган дээр байгаа цэцэг навч тэвэрсэн 8 vйлчлэгч 4 нисгэгчид vйлчлээ юу? Монгол хvн, хегшин хvнд дургvй, онгоцондоо жорлонд ороод хэдэн цаг нvvр амаа будаад жорлон беглеед салдаггvй vйлчлэгч хvvxнvvдээ МИАТ шалгаруулж авмаар юм. Топорын хэдэн хамаатан хvvхнvvд байдаг гээ биздээ.

Нисэх [104.157.56.134] 2019-02-01 17:11:20

Монгол нисгэгчдийн дадлага, аюулгуй байдал, дэлхийд тархаж танигдсан байдал зэргээрээ Бойнг нь Аэробусаас арай илуу. Олон торлийн онгоцтой байх нь бага зах зээлтэй газарт бол сургалт, техник уйлчилгээ, сэлбэг запас, гэрээ хэлэлцээр (оор тив улсуудтай) гээд хундрэлууд гардаг.

Зочин [66.249.82.115] 2019-02-01 16:53:19

End l tomorood baihaas zahiin solongost ochood boljmor bolno doo. Jajuud dandaa burger tas bainaleee. Buur hamgiin hol zahad ni mongol baigaamdaa...

Баяраа [85.141.78.227] 2019-02-01 15:38:04

Агаарын энэ сайхан хулэг минь миний бидний юм шуу,Манай нисэх багийнхан чинь мундаг даа,Амжилт

Зочин [59.153.114.137] 2019-02-01 16:43:53

Та нарт мөнгө орохоос миний карман хоосорно. Хэнд хамаатай юм.

CFM [217.168.43.58] 2019-02-01 15:28:10

CFM CFM CFM!!!!!

гоё [103.212.116.70] 2019-02-01 15:16:04

ГОЁ ХИЙМОРЬТОЙ МЭДЭЭ БАЙЛАА. ИХ ДЭЛГЭРЭНГҮЙ САЙХАН МЭДЭЭ УНШЧЛАА. БАЯРЛАЛАА. МАНАЙ НИСГЭГЧ ИНЖЭНЭРҮҮД ҮНЭХЭЭР МУНДАГ ШҮҮ. АМЖИЛТ ХҮСЬЭ

SDA [160.13.93.1] 2019-02-01 14:40:03

biletn ii une usuh ni dee

Зочин [223.104.15.50] 2019-02-01 14:39:24

Аэрбус зүгээр санагдаад байдгийн. Авч болдоггүй л юм байх даа. 3-эгнээ даац сайтай манай аль онгоц нь билээ дээ.

Зочин [223.104.15.50] 2019-02-01 14:39:18

Аэрбус зүгээр санагдаад байдгийн. Авч болдоггүй л юм байх даа. 3-эгнээ даац сайтай манай аль онгоц нь билээ дээ.

Зочин [103.212.118.66] 2019-02-01 14:36:49

Өрсөлдөөн бий болохгүй яасан хачин юм вэ?

Зочин [60.247.101.186] 2019-02-01 14:06:38

Hamag Saihan yumiig Ene jidichin hulgaich ballaad haylaa Gavya bguulsan yum shig pizda chin ded saidaa ybuulahgui er in Ene Jadambaa enkhbayr Ene Sodbaatar gesen jidu shaasan lalaruud odoo uls toroos zailsan deer shuu

Содбаатар юу хийж яваа юм бэ [103.229.121.11] 2019-02-01 13:21:26

Тоон дотор үсэг цохиж явах чинь юу вэ, огцорсон сайд ЖДҮ-чин Содбаатар ямар гавьяа байгуулсан гэж үхсэнээ хийж энд далжигнаж яваа юм бэ, зайлуулаач

Монгол [43.228.129.4] 2019-02-01 12:18:55

Тулуй хаан байгаагүй ш дээ

монгол хүн [203.217.138.1] 2019-02-02 02:51:55

Тулуй хаан байсаан. 1227-1229 онд Чингис хааныг нас барсаны дараа отгон хүү нь гал голомтоо захирдаг ёсоор эх Монгол улсаа 2 жил орчим захирч ах Өгэйдэйдээ улсаа хүлээлгэн өгсөн. Мөн Хубилай хаан аавдаа хаан цол олгосоноос гадна 1232 онд ах Өгөдэйн хамт Хятадад байлдаж явахад нь Өгэйдэйн бие чилээрхэж, бөө нар "Алтан ургийн гаралтай хаан хүнийг золиосонд илгээхгүй бол хаан үхнэ" гэсэнд Тулуй өөрийн сайн дураар ахынхаа өмнөөс золиосонд одохоор болсонд Өгэдэйн зарлигаар түүнд хаан цол олгож их найр хурим хийсний дараагаар одуулсан түүхтэй.

Зочин [64.53.213.174] 2019-02-01 18:28:17

Monh haaniig or suutal haanii alba zalguulj baisan yum

HM [94.6.201.20] 2019-02-01 17:37:56

Hubilai haan aabdaa HAAN tsol nehej olgoson tuuhtei.

Зочин [194.228.76.210] 2019-02-01 13:44:34

Мангу хаан гээл гадаад амьтан номдоо бичсэн бдаг.тэр нь мөнх хаан юм гэнээ. толуй гэснээс мангу гээл шаачихгүй дээ.

Зочин [202.9.43.10] 2019-02-01 11:59:36

Сайн байна. Морь унаагаа цагаан сарын өмнө сайжруулж байгаа нь Монголчууд бидэнд билэгтэй л юм. Харин 12 жилийн дараа онгоц манайх уу хүнийх үү.....

Зочин [203.91.115.37] 2019-02-01 12:33:25

Sanhuugiin turees ongotsnii niit tulburiig 12 jiliin hugatsaatai tulj duusgasnaar MIAT iin uuriin ongots bolno gsn ug

Tulga [202.131.225.205] 2019-02-01 11:23:47

Saihaaan saihan


36 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
36 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.