Монгол Улс-ОХУ-ын Засгийн газар хоорондын комиссын 26 дугаар хуралдаан болж өндөрлөлөө
Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол Улс-ОХУ-ын Засгийн газар хоорондын комиссын 26 дугаар хуралдаан Москва хотноо өчигдөр (2024.12.20) амжилттай болж өндөрлөлөө.
Хуралдаанд Монголын талаас Засгийн газрын холбогдох яам, газруудаас гадна банк, санхүү, цахим худалдаа, боловсрол, эрдэм шинжилгээ, судалгааны хүрээлэн, бизнесийн зэрэг олон салбарыг хамарсан нийт 60 орчим төлөөлөгч оролцлоо.
Хуралдааны үеэр Миний бие ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн сайд, Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол Улс-ОХУ-ын Засгийн газар хоорондын комиссын Оросын хэсгийн дарга А.А.Козловтой өргөтгөсөн хэлэлцээ хийж, хоёр улсын харилцааны өргөн хүрээний асуудлуудыг хэлэлцэн, зарим чухал тохиролцоонд хүрлээ.
Тухайлбал:
Банк, санхүүгийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэх;
Монгол Улсад газрын тосны бүтээгдэхүүний найдвартай нийлүүлэлтийг хоёр улсын “Газрын тос, газрын тосны бүтээгдэхүүний худалдааны тухай Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн хүрээнд хийж, хөдөө аж ахуйн чиглэлээр хамтарсан төсөл хэрэгжүүлэх;
Шинэ төмөр зам барих чиглэлээр хамтран ажиллах;
Эрчим хүчний хамтын ажиллагааг бодитойгоор урагшлуулах;
Байгаль орчныг хамгаалах чиглэлээр үргэлжлүүлэн хамтран ажиллах;
Манай улсын нутаг дэвсгэр дээр усан барилга байгууламж барих төлөвлөгөөний хэрэгжилт зэргийг хэлэлцлээ.
Засгийн газар хоорондын комиссын ээлжит хуралдааны өмнө Бүс нутаг, хил орчмын хамтын ажиллагаа, аялал жуулчлалыг хөгжүүлэх, Газрын хэвлийн ашиглалтын болон Боловсрол, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны дэд комиссууд, Аж үйлдвэрийн асуудлаарх, Монгол Улс дахь ОХУ-ын үл хөдлөх хөрөнгийн асуудлаарх болон Тээврийн ажлын хэсгүүд болон “Хилийн усыг хамгаалах, ашиглах“ тухай хэлэлцээрийн Бүрэн эрхт төлөөлөгчдийн хуралдаануудыг тус тус зохион байгуулж, тулгамдаж буй асуудлуудаа хэлэлцэн, нэгдсэн шийдвэр гаргасанд сэтгэл хангалуун байна.
Мөн Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол Улс-ОХУ-ын Засгийн газар хоорондын комиссын 26 дугаар хуралдааны дүнгээр Протокол байгуулж, А.А.Козлов даргатай гарын үсэг зурлаа. Цаашид энэхүү Протоколд тусгагдсан ажлыг хэрэгжүүлэхэд хоёр талын холбогдох байгууллагууд идэвхтэй хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна. Комиссын Монголын хэсгийн даргын хувьд хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана.
Үүнээс гадна Монгол Улс, ОХУ-ын холбогдох байгууллага хооронд 3 баримт бичигт гарын үсэг зурав.
Монгол Улс олон улсын гадаад харилцаанд идэвх санаачилгатай оролцож, улс орныхоо эрх ашгийг хамгаалж, аюулгүй байдлыг бэхжүүлж, хөрш улсуудтайгаа уламжлалт найрсаг харилцаагаа хадгалж, дэлхий нийттэй хөл зэрэгцэн урагшлах Монгол төрийн бодлого тасалдах ёсгүй.
All reactions:
1111
Сэтгэгдэл
Mongol [95.223.74.81] 2024-12-21 13:13:17
Тодорхой тохирсон зүйл нэг ч байхгүй, зүгээр л нөгөө хэдэн жижиүүрийн үгээ л хэлээд сууэ байх шив, нөгөө л найрсагаар уулзав, хамтран ажиллахаар болов гэх мэт, Заа даа энэ цаг үёд тнр нь ч днэр байх даа