Эрт илрүүлэгт хамрагдсан 6 настнуудын 22 хувь нь харааны өөрчлөлттэй байжээ
Ерөнхий боловсролын сургуулийн 1 дүгээр ангийн суралцагчдыг эрт илрүүлэгт хамруулж буй бөгөөд одоогийн байдлаар 40.530 хүүхэд хамрагджээ. Хүүхдүүд нүд, шүд, зүрхний үзлэг хийлгэж байна.
Ингэхэд, зүрхний үзлэгт 28.112 хүүхэд хамрагдсан бол 8.5 хувь нь өөрчлөлттэй гарчээ. Харин нүдний үзлэгт 20.817 хүүхэд хамрагдсан бол
3182 хүүхдийн холын хараа тэнцээгүй
1312 хүүхдийн ойрын хараа тэнцээгүй
1984 хүүхдийн стерео хараа тэнцээгүй
4281 хүүхэд нарийн эмчид үзүүлэх шаардлагатай гэж гарчээ.
Эрт илрүүлэгт хамрагдсан 6 настнуудын 22 хувь нь харааны өөрчлөлттэй байжээ
Сэтгэгдэл
Зочин [202.9.46.70] 2024-12-24 13:33:48
Дэлхийн бүх хүүхдүүд хараа муутай болно.