Капитал банкнаас ЭМД-ын сангийн мөнгийг нэхэмжилнэ
Монгол банкнаас “Капитал” банк дампуурсаныг зарласантай холбогдуулан Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл хуралдаж, дараах шийдвэрийг гаргалаа.
Банкны тухай хуулийн 71.1.1 д заасны дагуу банкны эрх хүлээн авагчид нэхэмжлэл гаргах үүргийг ЭМДЕГ-ын дарга Ч.Алтанхуягт өглөө. Энэхүү нэхэмжлэлээр иргэдийн эрүүл мэндийн эрсдэлээ даатгаж төлсөн шимтгэлийг нэн тэргүүнд эргүүлж авах нөхцөлийг бүрдүүлэх юм. “Капитал” банкинд Эрүүл мэндийн даатгалын сангийн 134.8 тэрбум төгрөг байршиж байгаа юм. Тус банкинд 2012 оны 12 дугаар сарын 31-нд ЭМДС-ийн мөнгө байршиж эхэлсэн бөгөөд 2016 он гэхэд 135 тэрбум төгрөг болсон байна. 2018 оны 1 дүгээр сарын 1-нээс ЭМДЕГ бие даан байгуулагдсанаар “Капитал” банкинд ЭМДС-аас нэг ч төгрөг нэмж байршуулаагүй бөгөөд харин хадгаламжийн хүүгийн 8 тэрбум төгрөгийг Төрийн санд авсан байна.
ЭХ СУРВАЛЖ: ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР
Сэтгэгдэл
Эмнэлэгийн үйлчилгээ авдаггүй хүн [103.57.92.154] 2019-04-10 23:17:19
Нийгмийн даатгал эрүүл мэндийн даатгал төлөхөө болий эмнэлэг угаасаа арын хаалгагүй хүнийг эмчилдэггүй оношилдоггүй юм чин
muu hun [202.126.89.116] 2019-04-10 05:34:52
Saraa abgai estoi gaitai abgai
зочин [103.57.93.72] 2019-04-10 05:11:41
байхгүй болсон юм бол нэхээд нэмэр бгаамуу
Zochin [172.58.43.155] 2019-04-10 04:57:19
Iim bank baidgiimuu hujaad l iim nertei bank ikh baidiishd
Зочин [64.119.24.140] 2019-04-10 04:37:09
manangiin erh medel alban tushaalaa urvuulan mongo ugaah arga
зочин [66.181.179.38] 2019-04-10 04:27:17
хүүнээс ашиг олж хувааж идэх гэж явах нь ийм л аюултай байгаа юм, залгуулаад нийгмийн даатгал гэх мэт газрууд...бүлэг хулгайчууд
зочин [66.181.161.32] 2019-04-10 04:14:13
тэр олдохоосоо өншөрсөн байхаа төсвөөс л нөхөх байхдаа
энэ бол луйвар [66.181.190.191] 2019-04-10 06:33:21
гаргуулж авах хэрэгтэй. ийм банк гэж юу байсан юм. ломбарднаас дор. зээл өгөх гэж өчнөөн шалгуур тавьж байгаа ш дээ.