ХЗБХ: М.Чинбат, С.Алиманцэцэг прокурорын орлогчоор томилох асуудлыг дэмжлээ

П.Урнаа / Улстөр

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

Хуулийн хүрээнд прокурорын байгууллагын шүүхээс нотолсон материалыг ирүүлж байхад нь прокурорт буцаадаг байсныг болиулж байсан. Мөн энэ асуудалтай холбогдуулан Үндсэн хуулийн Цэцээс шийдвэр гарч, хохирогч, прокурор давж заалдах шатанд гомдол гаргасан бол ялыг хөнгөрүүлж болохгүй, шүүгдэгч давж заалдахаар бол ялыг хөнгөрүүлэхээр тусгасан. Гэвч Улсын дээд шүүх, прокурор хоёр өөр өөр байр суурьтай байгаа учраас хуулийн төслийг хэлэлцэхийг хойшлуулах горимын саналыг зарим гишүүд гаргасан бол зарим гишүүд хуулийн хугацаа дуусгавар болж байгаа учраас хойшлуулж болохгүй гэдгийг хэлсэн банйа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх асуудлаас хойшлуулах саналаар горимын санал хурааж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар хойшлууллаа.

Үүний дараа Ерөнхийлөгчөөс зөвшилцөхөөр ирүүлсэн М.Чинбат, С.Алиманцэцэг нарыг прокурорын орлогчоор томилохыг зөвшилцөх саналыг хэлэлцлээ. Ерөнхийлөгчийн саналыг байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжсэнээр орлогч нарыг зөвшилцөх саналыг чуулганы хуралдаанд шилжүүлэв.


Сэтгэгдэл

hulan [202.21.108.247] 2019-04-18 01:33:51

Bayarbileg porkuror. Olon huniig helmegduulsen

зочин [66.181.178.50] 2019-04-17 09:07:24

Залуу улсууд байна хамтраад эх орныхоо төлөө үнэнчээр зүтгээд түүхэнд нэрээ үлдээж үзээрэй.

Зочин [202.126.89.157] 2019-04-17 05:48:49

Guess

Зочин [103.229.121.204] 2019-04-17 05:32:32

Шударга ажиллаж өмхийрч ялзарсан прокурорын байгууллагыг шинэчлэж Монгол орноо аврахад их хувь нэмэр оруулцгаагаарай.


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.