МАН-ын бүлэг АТГ-ын удирдлагад нэр дэвшигчдийг хэлэлцэж байна

П.Урнаа / Улстөр
  • 2019-04-29 05:02:08
  • 2019-04-29 05:02:08

    МАН: АТГ-ын даргаар З.Дашдаваа, дэд даргаар Ж.Батсайханыг томилохыг дэмжлээ

    photo

    УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаан өндөрлөлөө. Хуралдаанаар АТГ-ын дарга, дэд даргыг чөлөөлөх асуудлыг хэлэлцэн дэмжсэн байна. Тус бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээлэл хийж, сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

    Тэрээр хэлэхдээ, “АТГ-ын даргын бүрэн эрхийн хугацаа зургаан жил байдаг. Хэрвээ дараагийн хүн томилогдвол бүрэн эрхийн хугацаа дуусгавар болдог. Хуулиараа АТГ-ын дарга Х.Энхжаргал, дэд дарга Ц.Нямдорж нарын бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон.

    Иймд АТГ-ын даргаар З.Дашдаваа, дэд даргаар Ж.Батсайханыг томилохыг дэмжсэн. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт оруулах төслийн ажлын хэсэг ажиллаж байна. Процедурын асуудал явагдаж байна. Удахгүй тавдугаар сард Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төсөл УИХ-д өргөн баригдана” гэлээ.

  • 2019-04-29 03:35:56
  • 2019-04-29 03:35:56

    МАН-ын бүлэг АТГ-ын удирдлагад нэр дэвшигчдийг хэлэлцэж байна

    photo

    УИХ дахь МАН-ын намын бүлэг АТГ-ын дарга, дэд дарга нарыг чөлөөлөх, томилох асуудлыг хэлэлцэж байна.

    Тодруулбал, АТГ-ын удирдлагыг чөлөөлөх бичгийг Ерөнхийлөгчөөс ирүүлжээ. Албан бичигт тус газрын удирдлагуудын хугацаа дуусгавар болсон тухай дурдсан байна.

    Иймд Авлигын эсрэг хуулийн 21.21.1 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ дагуу АТГ-ын даргаар З.Дашдаваа, дэд даргаар Ж.Батсайхан нарыг томилуулах саналаа хүргүүлжээ. Мөн уг асуудлыг ажлын долоо хоногийн дотор шийдвэрлэж, дүгнэлт гаргаж өгнө үү гэсэн байна.

Сэтгэгдэл

Өвгөн [103.10.23.116] 2019-04-30 12:01:48

АТГ ийг нэг мөр татан буулгаж Төрийн албан хаагчдыг шалгах хэргийг нь мөрдөн тогтоох байгуулагийг байгуулаж Дарагыг нь ард түмэн нэр дэвшүүлэн өрсөлдүүлэж сонгох хэрэгтэй Эргүүлэн татах эрх нь зөвхөн ард түмний 60 хувийн шийдвэрт үлдэх Байгуулагын даргаар сонгогдсон хүн өөрөө доод албан хаагч нараа ард иргэдийн саналыг харгалзан томилох нь зүүтэй Энгэж байж энэ байгуулаг Эрх мэдэлтэй хулгайч нарын хараат биш Ард түний хараат байгуулаг болож шудраг ажилаж хууль биеэлүүлэх үүргээн гүүцэтгэж чадна Хулгайч эрх мэдэлтэн нар айдаг эмээдэг хуулийн байгуулагтай болно Эрх мэдэлтэний авдаг хээл хахуул хулгай луйвар зогсоно

зочин [122.201.19.99] 2019-04-30 03:55:56

Ерөнхийлөгч жинхэнэ МАНАН-гын гар хөлийг АТГ дарга болгож байхын нэмэгдэхүүний байрыг солиход адилхан шүү малуудаа

Бат [203.91.118.180] 2019-04-29 08:29:59

Бүлэг бүх юмаа мэддэг болчихсон юм бол УИХ-аа тараачихмаар юм даа.

Зочин [66.181.161.54] 2019-04-29 09:07:07

БҮЛЭГ ДЭЭР ДЭМЖИГДВЭЛ БҮЛЭГЭЭС УИХ ЫН НЭГДСЭН ЧУУЛГАНД САНАЛ БОЛГОСОНЫГ ЧУУЛГАНЫ ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦЭЖ БАТЛАХ ЭСЭХИЙГ ШИЙДВЭРЛЭДЭГ , ТҮҮНЭЭС БИШ БҮЛЭГ ШИЙДЧИХЭЖ БАЙГАА ХЭРЭГ БИШ ШҮҮ ДЭЭ

Зочин [202.126.89.224] 2019-04-29 08:28:56

хулгайчууд нэг удаа аврагдлаа. хэрэгхуучирдаггүй

БАТ & БАТ [66.181.161.63] 2019-04-29 07:19:58

Анхнаасаа замын цагдаа байсан хүн томилсон нь том алдаа , ямар юмны нь авилга илэрүүлэж шийдэх , барьж хорьсон хүнээ өрөөндөө авчирч дайлж цайлдаг тийм тэнэг юм байх уу ? ? ?

zochin [202.9.43.78] 2019-04-29 07:10:55

yugaa heleltsdegiin lalaruud

Zuitei [203.91.115.243] 2019-04-29 06:59:19

Harin tiim, bas yu gene uu haana gechiv audit hilgehgui gishuud baigaa gej yariltslaga ugsun bna lee shuu gishuudee anhaaraach. Tegeed ch medleg chadvar muutai buduun barag har praktikin baagii bna leedee

Зочин [66.181.161.10] 2019-04-29 06:44:08

Ер одоо ямар нэгэн албанд тушаалд томилогдоход тавигдах эхний шаардлага баянхонгор эсвэл хэнтий аймаг байх юм шиг сэтгэдэл терех боллоо шудрага асуудал уу эсвэл яллаа юу

Зочин [219.142.99.4] 2019-04-29 07:37:11

Хаанаас байхнь чухал уу тэ

МАН [124.158.95.14] 2019-04-29 06:29:45

МАН ОДОО ХУУЛИА ХЭРЭГЖҮҮЛЖ АУДИТЫН ГАЗРЫН ДАРГА ЖДҮ-ЧИН Д.ХҮРЭЛБААТАРАА СОЛИОЧЭЭ. ТЭР ХҮН ЧИНЬ ЖДҮ-ГЭЭС ЗЭЭЛ АВСАН НЬ ТОГТООГДОЖ, ӨӨРӨӨ АЛБАН ТУШААЛААСАА ТҮДГЭЛЗЛЭЭ ГЭЭД БАЙСАН, ЮУ БОЛСОН БЭ? ОДОО БОЛТОЛ АЖЛАА ХИЙСЭЭР ЯВНА?? МАРТАГНУУЛААД ЧИМЭЭГҮЙ БОЛОХ ГЭЭД БАЙНА УУ? ҮГҮЙ ЮУ? МАН-Д ЕРӨНХИЙ АУДИТОР ХИЙХ ӨӨР ХҮН БАЙДАГГҮЙ ИЙМ ЯДРУУХАН БОЛОВСОН ХҮЧИНТЭЙ ЮМУУ?


11 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
11 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.