Том оврын машинаа засаж байгаад дарагдаж нас барсан хэрэг гарчээ

У.Уранцэцэг / Хууль

Энэ сарын 29-ний өдөр буюу өчигдөр хөдөлмөр аюулгүй хамгааллын журам зөрчснөөс болж том оврын машины жолооч өөрийн машинаа засаж байгаад дарагдаж, нас барсан харамсалтай хэрэг гарчээ.

Тодруулбал, өчигдөр 17:45 цагт Баянгол дүүргийн гуравдугаар хороо нэгэн байгууллагын хашаанд том оврийн машины жолооч машиндаа дарагдаж нас барсан байна. Уг дуудлагын дагуу тус дүүргийн цагдаагийн бүрэлдэхүүн хэргийн газарт очиж шалгахад тус хороонд оршин суух хаягтай эрэгтэй 54 настай Б нь том оврын “Волво” маркийн машины зүүн урд дугуйнд дарагдаж нас барсан байжээ. Энэхүү хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст материалжуулан шалгаж байна.


Сэтгэгдэл

zochin [66.181.161.5] 2019-05-01 02:23:40

Amdral yasan ch hetsuu umdee hool olj iddeg gants mashinaa zasah gej yavaad ood bolloo um mani badmr hum yaduu amdarlaas monguulchid bid garmaar bna shuu dee ta min

Зочин [64.119.23.145] 2019-04-30 23:37:32

Um mani

Зочин [104.143.209.99] 2019-04-30 05:28:35

bolgoomj hezeed iluudehgui6 Care pls


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.