Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган суманд ОХУ-аас ойн түймэр давж орж иржээ
Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын Зэрлэг гуравдугаар багийн нутаг Мухар гэх газар сумын төвөөс хойд зүгт 130 км газарт Монголын хилийн 477-481 дугаар тэмдэгтийн чиглэлээр ОХУ-аас ойн түймэр давж орж ирсэн байна. Түймрийн голомтод 10 төрийн алба хаагч багаас арван малчин иргэд галыг нурманд оруулахаар ажиллаж байгаа аж.
Мөн аймгийн Онцгой байдлын 24 алба хаагч хоёр машин, техник хэрэгсэлтэйгээр ой хээрийн түймрийг унтраахаар гарч байна гэж холбогдох албаныхан мэдээллээ.
Хөвсгөл аймгийн хэмжээнд хуурайшилтын зэрэг бага байгаа ч өвлийн улиралд цас бага байснаас хуурайшилттай байгаа юм байна. Тиймээс ард иргэдийг гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэхийг анхаарууллаа.
С.ПҮРЭВДОРЖ
Сэтгэгдэл
Зочин [51.77.152.216] 2019-05-03 01:12:26
Оросоос нөхөн төлбөр ав.
иргэн [202.21.108.181] 2019-05-02 14:21:02
Хайран сайхан нутаг ус минь. Монголын маань газар нутгийн 8-хан хувь нь ойтой гэдэг. Гэтэл тэр жаахан ой маань ингэж сүйдээд байдаг,
Зочин [103.26.193.243] 2019-05-02 12:08:43
НИК Петровисын Оюунгэрэлийн амаралтийн газар... ойрхон байна.
санаа [112.72.8.90] 2019-05-02 08:55:16
Манай улс хойд хөрш рүү түймэр алддаг уу. Хохирлын тооцоо гэж хэлэлцдэг үү
Зочин [43.228.131.163] 2019-05-02 09:37:09
Гал алдалгүй яахав. Урьдчилаад хоёр хөрш цурманд оруулдаг.