Монголын хөлбөмбөгчид түүхэндээ анх удаа ДАШТ-ий урьдчилсан шатанд шалгарлаа

Б.БУРМАА / Спорт

Монголын хөлбөмбөгийн шигшээ баг Бруней Даруссаламын талбайгаас шаардлагатай үр дүнгээ авч, хоёр тоглолтын нийлбэр дүн 2:3-аар 2022 оны ДАШТ, 2023 оны ААШТ-ий урьдчилсан шатны хэсэгт орох эрх авлаа. Бруней Даруссаламын шигшээ баг өөрсдийн талбайдаа тэс өөр тоглолтыг үзүүлэн эхний хагаст манай багийг 2:0-ээр тэргүүлж байв.

Нэг гоол оруулахад л нөхцөл байдал манай талд шийдэгдэх эгзэгтэй мөчид Монголын шигшээ баг 11 метрийн торгуулийн цохилт гүйцэтгэх эрх авсан юм. Цохилтыг эхний тоглолтын гол баатар, үндэсний шигшээ багийн ахлагч Н.Цэдэнбал амжилттай гүйцэтгэж 48 дахь минутад тооны харьцаа 2:1, нийлбэр дүн 2:3 болголоо.

Үлдсэн хугацаанд "Талын хөх чононууд" хамгаалалтандаа нягт нямбай тоглон үр дүнгээ хадгалж чадсанаар 2022 оны ДАШТ, 2023 оны ААШТ урьдчилсан шатны хэсэгт эрх авч чадлаа.

Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны эхний давааг анх удаа давсан шигшээ багийн бүх тоглогчид, арын албаныхан, тэдний гэр бүлийнхэн, клубүүд, ивээн тэтгэгчид, үзэгч хөгжөөн дэмжигчид, Монголын ард түмний өмнөөс халуун баяр хүргэе.


Сэтгэгдэл

Зочин [101.235.52.61] 2019-06-12 04:49:00

Монгол улсийнхаа шигшээ багт амжилт хүсьч баяр хүргие !

Зочин [66.181.166.196] 2019-06-12 04:12:07

Япон юм уу Өмнөд солонгостой нэг хэсэгт орчихоосой, тэгвэл ч азийн томчуудыг талбай дээрээ харна даа, 10:0-дуулсанч яахав дээ, айлгүй зоригтой л үзэх хэрэгтэй, тэгэж байж л юм хүрна шүү дээ

dr [202.131.248.250] 2019-06-12 02:33:33

Manai zaluuchuud umnuhuusuu saijirsan bailaa. herev baingiin beltgel surguulitai zuv dasgaljuulaad yavbal manai zaluuchuud chadnaa. uchigdur sain baisan.

Зочин [202.179.31.41] 2019-06-12 01:55:31

Иш аминхандаа л гүйгээд үсчээд байх шиг, мөн ч эвсэлгүй хөгийн юмнууд харагдах юм. Байгаль цаг агаар хоол унд түүхэн хөгжилдөө байнаа. Хий дэмий ингэж паацаганаж байхийн оронд барилдах ачдаад алцганаад алхаж байвал арай зохимжтой юм, үнэн шүү тэр талбай дээрхи хөөцөлдөөн эвсэлийг нь харахаар инээд хүрээд байнааа

Зочин [192.82.66.47] 2019-06-12 02:27:35

Chi iim teneg blhoor tanai udam suireed bga yum shude eh oron chin mon bol chi durtai durgui bsn ch chmg demjeed og gej guihgv shde malaa

Зочин [43.228.131.110] 2019-06-12 02:16:13

Битгий хуцаад бай.


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.