У.Хүрэлсүх: Улсын зөвлөгөөн хийж эрдэмтэн, судлаачдынхаа үгийг сонсоно

Д.Тулга / Улстөр

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Шинжлэх ухааны салбарын эрдэмтэн, судлаачидтай уулзаж энэ салбарын өнөөгийн байдал, цаашдын төлөвийн талаар санал солилцов.

Хэдийгээр ололт амжилт байгаа ч эрдэмтэн судлаачид ихэвчлэн цалин, хөрөнгө оруулалтыг дорвитой нэмэхийг Ерөнхий сайдаас хүсч байлаа.

Засгийн газар Шинжлэх ухааны академи, хүрээлэнгүүдэд захиалга өгч ажил гүйцэтгүүлж байх, ШУА-ийн нэгдсэн лаборатори, парктай болох, судалгаа, шинжилгээний ажилд шаардлагатай багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжийн гаалийн татварыг хөнгөлөх, өв соёл, уламжлалд суурилсан соён гэгээрүүлэх ажил өрнүүлж монгол судлалыг хөгжүүлэх зэрэгт дэмжлэг үзүүлэхийг хүсэв.

Шинжлэх ухаанд тулгуурласан урт хугацааны, тогтвортой бодлогогүй, сахилга хариуцлага, дэг журам алдагдсан нь улс орны хөгжилд сөргөөр нөлөөлсөн гэж үздэгээ Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэлэв.

Цаашид эрдэмтэн, судлаачидтайгаа хамтарч ажиллах зайлшгүй шаардлага Монгол Улсын Засгийн газарт байгааг хэллээ. Иймээс ирэх есдүгээр сард улсын зөвлөгөөн зохион байгуулж, хүндрэл бэрхшээл, тулгамдаж байгаа асуудал, шийдвэрлэх арга замын талаар ярилцахаар шийдсэнээ хэлэв гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


Сэтгэгдэл

Зочин [66.181.183.207] 2019-06-26 13:52:29

Тийм түүхийн 50 боть, ийм түүхийн 20 боть, тийм уран зохиолын 35 боть, ийм өгүүллэгийн 45 боть гэсэн эмхэтгэл сборникийг гоё гоё гатуу гавтастай хэвлээд л ерөнхий сайддаа өргөн бариад л тэргүүний мундаг хүрээлэн нэрийг хүртээд л цалин цолоо нэмүүлээд л, төрийн ордонд уригдаад л мундаг мундаг чимээгүй их хурал конференц явагдуулаад л, хүрэлсүхийн ивээл дор гээл, элбэгдоржийн ивээл дор гээл эмхэтгээд хэвлүүлээд байнаа цаашид улам олон ботиор, улам гоёо харагдуулнаа. ямар чадалтай эрдэмтэдтэйгээ төр мэдэж ав.

Sain bn ,demjij bn [49.0.218.42] 2019-06-26 09:02:31

Gadaadad bolovsrol ezemshij baigaa bolon , dotoodiin erdemten, sudlaachidtai hamtarch ih ornoo hogjuuleh n zov shuu. Sudalgaa, shinjilgeend tulguurlaj urt hugatsaanii strategy, bodlogo bolovsruulna shuu Dee,,,

Зочин [150.129.141.226] 2019-06-26 07:45:30

Эрдэмтэд минь зөвлөгөөнд бэлтгэж их зүйл хиигээрэй

Иргэн [66.181.177.50] 2019-06-26 07:39:49

Энэ салбарыг өөрчилж чадвал улс хөгжинө. Мөнгөө эрдэм шинжилгээ, боловсролын салбараас харамлалгүй өгөх хэрэгтэй. Тэгж байж ядаж хойч үе арай дээр амьдарч магадгүй, мань мэт ч өнгөрсөн байх оо.

Zochin [103.11.192.34] 2019-06-26 07:33:44

За болждээ. Эрдэмтэдээ сонсож, дэмжих хэрэгтэй. Эрдэмтэд нь сайн ажиллаж улс орондоо дэм болох хэрэгтэй

Зочин [66.181.161.121] 2019-06-26 07:33:03

Гадаад оронд үр бүтээлтэй ажиллаж байгаа эрдэмтэн судлаачдаа Монголын төр дэмжиж ажлаарай.

Бодиттой бүтээл хийгээч [202.9.42.40] 2019-06-26 06:41:31

Дэлхийг дийлдийлгэхэ байг гэхэд МУ-ын оршин тогтнох, өөдлөн дэвжихэд хувь нэмэр болох дорвитой юм бүхэл бүтэн ШУА гэгч том байгууллага юж хийж гийгүүлэв ээ?? байгаа байхгүй нь мэдэгдэхгүй 30 жил явж ирлээээ... Гэсэн атлаа өндөр цалин хангамж шаардсан бэртэгчингүүд сууц байх юм??? Отгонбаяр сайдын үед ШУА-г Их сургуулидын харьяанд шилжүүлж цомхон болгосон бол мөн олон тэрбум төг хэмнгэдэх байв????

ккк [202.9.43.135] 2019-06-26 07:51:12

яааг үнэн.

Зочин [202.179.31.99] 2019-06-26 05:39:26

Нацагням хөгжүүлэх байлгүй хахаа монголын шинжлэх ухаан гэж хаана юу байсийн, битгий мөнгө үрээд бай. Гал гаргадаг өнөрмөө бол гоц авъяастан мөн болой гээд тун өчигдөрхөн л хэлж байсан эрдэмтэд шүү, үзмэрч дашцэрэнг дагаад намирч явсан эрдэмтэд шүү

Иргэн [202.131.228.50] 2019-06-27 03:10:32

Тэр Нацагням хаана явна аа. Дэлхийд байхгүй бүтээл гэж хэн баталж, хаана хэрэглээд үр дүнг нь гаргасан Хэн энэ хүний нэрийг төрийн шагналд дэвшүүлсэн гээд гайхамшигтай зүйл их гарна аа


10 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
10 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.