АМРАЛТЫН ӨДРИЙН ӨГЛӨӨНИЙ МЭДЭЭ-MEDEE.MN САЙТЫН УНШИГЧ ТАНД
АМРАЛТЫН ӨДРИЙН ӨГЛӨӨНИЙ МЭДЭЭ-MEDEE.MN САЙТЫН УНШИГЧ ТАНД
УЛААНБААТАРТ ҮҮЛЭРХЭГ 22 ХЭМ ДУЛААН БАЙХ НЬ
АМРАЛТЫН ӨДРӨӨРӨӨ “ӨРГӨӨ”-Г ЗОРИОРОЙ
ӨРГӨӨ кино театрын дэлгэцнээ гарч буй кино
1919 онд хувьсгалын эсрэг тэмцэж явсан нэгэн залуу нууц захиа хүргэх замдаа буудуулж амь үрэгдэнэ. Гэвч тэр хайртай эмэгтэйгээ гомдоосны улмаас дахин амилж насаараа хөгширөхгүй үхэхгүй байх хараал хүрнэ. 2019 онд 100 жил амьдарсан тэрээр шинэ хайр дурлалтайгаа учирч өөр шигээ адил зовлонтой найзтай болж шинэ адал явдалтай учирна.
ӨГЛӨӨНИЙ ДАСГАЛ ТОГТМОЛ ХИЙГЭЭРЭЙ
Өглөөний дасгал хийхийн тулд эхлээд биеэ халаагаарай. Бие халаалтын дасгалыг дагаад хийгээрэй.
1. Толгойн дасгал. Толгойг дээш доош болон баруун зүүн тийш эргүүлнэ.
2. Гарны дасгал. Гарын бугуйг цагийн зүүний дагуу болон эсрэг эргүүлнэ.
3. Тохойн дасгал. Тохойг гарын бугуйтай адил эргүүлэх дасгал.
4. Мөрний дасгал. 2 гараа зэрэг дээрээс доош эргүүлэх.
5. Цээжээрээ урагш хойш болон таазыг сайн хөдөлгөх.
6. Хөлийг урагш хойш болгох дасгал.
7. Өвдөгийг нуглах дасгал.
Үндсэн дасгалуудын хувилбарууд:
1. Тэгш зогсонгоо гараа урагш нугалан цээжээрээ өвдгөнд хүрч гараа шал хүртэл сунгах.
2. Суунгаа урагш цээжээрээ өвдгөнд хүрэх хүртлээ нуруугаа сунгах.
3. Гэдсэн дээрээ хэвтээд өвдгөөрөө хөлөө нугалаад биеийнхаа урд хэсгийг өргөөд гараараа хөлнөөсөө барина. Энэ байрлалыг Завь гэдэг. Энэ байрлалаараа хэдэн секунд нааш цааш хөдлө.
4. Нуруун дээрээ хэвтээд өвдгөөрөө хөлөө нугал. Далаа газраас салгалгүй 2 тохойгоороо 2 талынхаа газарт ээлж ээлжээр хүр.
Мөн та өөрөө дасгал зохиож хийж боломжтой бөгөөд 8-10 удаагийн давталттай хийгэрэй. Та өөрийн биед тус авчрах бөгөөд сэтгэл санааг өөдрөг байлгах хэрэгтэйг мартуузай.
Гэр бүлээрээ сайхан хооллоорой
Амтлаж шарсан шорлог идэхийг хэн бүхэн л хүснэ шүү дээ. Тэгвэл заавал хөдөө гадаа явж цаг заваа алдалгүйгээр гэртээ өөрийн гараар шарах шүүгээндээ амтат шорлог хийж сурмаар байна уу.
Махыг машиндаж татаад сой соус, жижиглэн хэрчсэн сонгино, сармис, давс, хар перц хүсвэл халуун чинжүү болон өөрийн дуртай бусад мах амтлагчаар амтлаарай. Сой соус нь шорвог давслаг тул давс хийхдээ тохируулан бага хэмжээгээр хийгээрэй. Үхрийн мах болон гахайн мах илүү тохиромжтой. Амталсан махаа хөргөгчинд хийж 40-60 минут байлгаж амт оруулна.
Ингээд махыг гарын атганд багтах хэмжээгээр буюу 100гр орчим хэмжээгээр жигд тасдаж сайтар бөөрөнхийлнө. Модон шорыг усанд норгоно.
Гурилыг бага зэрэг давс, исгэгч хийгээд бүлээн усаар зуурч, жигд зөөлөн болтол нь нухаж 30-40 минут амраана. Дараа нь дахин сайтар нухсаны дараа 4-5мм орчим зузаантай элдэнэ. Ингээд шорлогны маханд тааруулын урт нарийн хэрчинэ.
Амталсан мах, бэлдсэн гурилыг зурган дээрх шиг аргаар сөөлжүүлэн ороож шорлоно.
Шарах шүүгээний хавтанг сайтар тослоод шорлогыг байршуулна.
Ингээд 180С хэмд шарах шүүгээг сайтар халаасны дараа шорлогыг хийж 30-40 минут болгоно. Шорлогны мах болж, гурил хөөж алтан шаргал өнгөтэй сайхан үнэртэй болох болно.
Сэтгэгдэл