Цахим аюулгүй байдлын өдөрлөг боллоо

Ц.Анударь / Хууль

2014 оноос хойш жил бүр тогтмол зохион байгуулагдаж буй цахим аюулгүй байдлын “MNSEC“ өдөрлөг нь салбарын мэргэжилтэн судлаачид, төрийн, хувийн хэвшил болон оюутан залуус оролцох боломжтой арга хэмжээ юм. Зохион байгуулагчдын зүгээс уг арга хэмжээг аливаа улс төрийн хүчин болон компани, бүтээгдэхүүнээс хараат бус цэвэр мэргэжлийн бөгөөд шинэлэг байдлаар зохион байгуулдгаараа онцлог.

MNCERT”-ын ТУЗ-ийн гишүүн Р.Батжаргал:“MNCERT” төрийн бус байгууллага нь мэдээлэл аюулгүй байдлын удирдлагын төв юм. Энэ нь гишүүн байгууллагууддаа зөвлөмж, сургалт явуулах, мэдээлэл солилцох үндсэн чиг үүрэгтэй. 2014 оноос жил бүр “MNSEC” нэртэй цахим өдөрлөгийг зохион явуулж байна. Энэ жилийн хувьд зургаан орны аюулгүй байдлын мэргэжилтнүүд өөрсдийн туршлага, өнгөрсөн хугацаанд болж өнгөрсөн мэдээллүүдийг хуваалцсан. Оролцогчдын хувьд банк болон холбооны салбарууд оролцож байна. Энэ жилийн онцлог нь илтгэл, ёс зүйн тэмцээнээр дамжуулан мэдээллийн аюулгүй байдлын чиглэлээр богино хугацаанд мэдлэг олгож байгаа явдал юм” гэлээ.

Монгол Улсын кибер орчныг эрүүл, аюулгүй болгоход хувь нэмрээ оруулах, олон нийтэд мэдлэг мэдээлэл түгээх зорилгоор зохион байгуулсан тус өдөрлөгт нийт зургаан орны 18 аюулгүй байдлын мэргэжилтэн, судлаачид оролцож, олон улсад болон Монгол улсад болсон сүүлийн үеийн халдлагын шинжилгээ, судалгааны үр дүнг танилцуулж, тэдгээрээс сэргийлэх арга, мэдлэг, зөвлөгөөг өгсөн байна.


Сэтгэгдэл

Zochin [59.153.87.42] 2019-10-04 14:59:28

Цахим аюулгүй байдал гэж дэлхийд байхгүй ойлголтыг монголчууд гарчгачихаад байгаа юмдаа ха ха. Бүх өгөгдөлийн эх хувь цахим болчихсон, цаас, флэш, хард гэх мэт тээгч дээр гаргадаг болчихсон, тиймээс мэдээллийн аюулгүй байдал, кибер аюулгүй байдал гэж ярьцгаадаг болохоос цахим аюулгүй байдал гэж хаана ч байхгүй юмшүүдээ, дэлхий нийтийн хүлээн зөвшөөрөгдсөн юмсыг нугалцгаагаад өөр тийш гажигтаж өгөх юмаа


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.