Саарал жагсаалтад багтсан улсын иргэд картын гүйлгээ хийх боломжгүй болно

Л.Батцэнгэл / Эдийн засаг

-Саарал жагсаалт улс төрчдийн дунд өнхрөх хөлбөмбөг үү?-

Францын нийслэл Парис хотноо болж буй ФАТФ-ын хурлаар Монгол Улсыг Саарал жагсаалтад оруулах шийдвэр гарсан талаар УИХ-ын гишүүн С.Эрдэнэ мэдээлэл хийсэн. Энэхүү мэдээллийг хувийн эх сурвалжаас авсан гэдгээ хэлсэн. АН-ын дарга “Саарал жагсаалтад орсон гол шалтгаан нь арилжааны банкуудын активын асуудал. ОУВС-гийн тавьсан шаардлагын дагуу арилжааны банкууд 700 тэрбум төгрөгөөр активаа нэмэгдүүлсэн бөгөөд эх үүсвэрээ нотлох ёстой байсан. Гэвч 200 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг нотлоод 500 тэрбум дээр нь чадаагүй. Гэтэл үүн дээр Монгол банкны Ерөнхийлөгч гарын үсэг зурсан нь ФАТФ-ыг эмзэглүүлсэн. Мөн Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржоор ахлуулсан Мөнгө угаах, терроризмтэй тэмцэх Үндэсний зөвлөл гэж байдаг. Гэвч ХЗДХ-ийн сайд ФАТФ-аас удаа дараа тавьсан шаардлагыг биелүүлэх талаар бодитой ажил огт хийгээгүй. Энэ бол маш муу мэдээ. Саарал жагсаалтад орсноор Монгол Улсад маш олон сөрөг үр дагавар бий болно. Тиймээс энэ эрсдлээс хурдан гарахын тулд холбогдох бүх байгууллагууд маш яаралтай ажиллах шаардлагатай” гэсэн.

УИХ-ын гишүүн Б.Жавхлан үүний хариуд “Саарал жагсаалт гэдэг асуудлыг ингэж улстөржүүлж, өндөр авахуулж байгаа нь нэг талаар сайн хэрэг. Манайх өмнө нь 2011 онд саарал жагсаалтад ороод 2014 оны зургадугаар сард гарч байсан. Тэр үед өнөөдрийнх шиг улстөржүүлж байгаагүй. Бараг мэдрээгүй, мэдээгүй өнгөрч байсан. Энэ жагсаалтанд орсноор албан ёсоор ФАТФ болон олон улсын байгууллагуудаас эдийн засгийн хориг арга хэмжээ авна гэсэн асуудал огт байхгүй” гэж мэдэгдсэн.

Саарал жагсаалт гэж юу гэсэн асуултад Монголын банкны холбоо ийн хариулж байгаа.

Мөнгө угаах терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай ойлголт

Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх гэдэг нь гэмт хэрэг үйлдэж олсон мөнгийг эдийн засгийн эргэлтэд оруулж, гарал үүслийг нь далдлахыг хэлдэг. 1989 онд “Их долоо”-гийн шийдвэрээр FATF буюу Санхүүгийн арга хэмжээ авах байгууллага байгуулагдсан бөгөөд нийт 35 гишүүн орон, хоёр бүсийн байгууллага багтдаг. Монгол Улсын хувьд FATF-ийн гишүүн биш ч Ази, Номхон далайн бүсийн бүлгийн (APG) гишүүнээр 2004 онд элссэн.

FATF болон APG-ийн гишүүн орнууд нь мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх эрсдэл багатай итгэлт түншид тооцогддог. Хэрэв зохих шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд тодорхой хугацаанд хүлээсэн үүргээ биелүүлэх боломжийг олгодог. Эс бөгөөс мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх эрсдэлтэй орон гэж үзэн “хар”, “саарал” жагсаалтад оруулах арга хэмжээ авдаг.

“Хар”, “саарал” жагсаалтад орвол юу болох вэ?

-Олон улсын байгууллагууд хамтран ажиллахаас татгалзана.

-Гадаадын харилцагч банкууд харилцаагаа таслана.

-Гадаадын хөрөнгө оруулалт зогсох, гадаад худалдаа багасна.

-Тухайн жагсаалтад орсон улс орны иргэд гадаад улсад картаар гүйлгээ хийх боломжгүй болно.

-Гадаад шилжүүлгийн гүйлгээг хийх боломжгүй болох, шалгалт улам чангарч, эх оронд нь буцаана.

-Улмаар эдийн засаг агших, ард түмний амьжиргаад оройтно.

Монгол Улсын хувьд ямар эрсдэл үүсээд байна вэ?

APG нь гишүүн орнуудынхаа мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоонд үнэлгээ хийдэг бөгөөд Монгол Улсын 2017 оны тайланг хэлэлцээд “хангалтгүй” гэж дүгнэсэн. Улмаар хууль тогтоомждоо нэмэлт, өөрчлөлт оруулж хэрэгжилтийг нь хангуулах үүрэг өгсөн билээ. Хэрэв манай улс энэ үүргийг биелүүлэхгүй бол “саарал” жагсаалтад орох бөгөөд ингэснээр санхүүгийн тогтвортой байдалд аюул учрах нөхцөл байдал бүрдээд байна.

Монгол Улс анх удаа ийм нөхцөл байдалд орж байна гэж ойлговол өрөөсгөл юм. 2013 онд FATF-аас манай улсыг Эрүүгийн хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хуулиндаа мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх зохицуулалтыг хийгээгүй гэсэн шалтгаанаар “Өндөр эрсдэлтэй болон хамтран ажилладаггүй улс” буюу “саарал” жагсаалтад оруулж байсан.

Тухайн үед УИХ-аас холбогдох хуулиудад яаралтай нэмэлт өөрчлөлт оруулж, 2014 оны нэгдүгээр сард тус жагсаалтаас гарч байсан түүхтэй. Энэ үед гадаад төлбөр тооцоо саатаж байсан хэдий ч Монгол Улсын гадаад харилцаа, эдийн засгийн нөхцөл байдал өнөөдрийнхтэй харьцуулахад бага байсан учир мэдрэгдэхүйц доргио үзүүлээгүй аж.

Эдүгээ APG нь тухайн улсын үнэлгээг хийхдээ хууль тогтоомжид тусгагдсан байдал, түүний хэрэгжилт гэсэн хоёр чиглэлээр хийдэг болжээ. Манай улсын хувьд мөнгө угаах гэмт хэрэг үйлдэж, шүүхээс ял авсан тохиолдол бүртгэгдээгүй нь ихээхэн шүүмжлэл дагуулдаг. 2011 оноос хойш нийт 4.345 хүнийг мөнгө угаасан байж болзошгүй гэсэн асуудлаар шалгаж, 46 хэрэг мөрдөн шалгах шатанд шилжсэн ч хоёр хэргийг анхан шатны шүүхээс хэрэгсэхгүй болгожээ. Энэ нь манай улсад мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоо сонгодог утгаараа ажиллахгүй, хэрэгжилт хангалтгүй байгаа гэж дүгнэж болохоор байгаа юм.

Саарал жагсаалтад Санхүүгийн эх үүсвэрээ тайлбарлаж чадаагүй зэрэг олон нөхцлөөр Сири, Ирак, Хойд Солонгос, Пакистан, Йемэн зэрэг орнууд багтдаг байна.


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:36:06

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:36:05

Zochin [182.160.38.232] 2019-10-21 12:14:12

Er ni tgd irged bid ch gesen sanhuugiin sahilga hariutslagatai boloh heregtei. Tansag heregleend or tavidagaa bolih heregtei. Ali boloh hurimtlal uusgej zov zohistoi sanhuugee zartsuuldag boloh heregtei.

Зочин [202.126.88.139] 2019-10-21 07:14:24

Битгий тархи угаагаад бай л даа. ФАТФ-ын мэдэгдлийг уншаач ээ. Гадаад санхүүгийн үйл ажиллагаа, картын гүйлгээ хэвийн явагдана гэж албан ёсоор мэдэгдсэн байна.

Зочин [103.212.118.28] 2019-10-21 03:44:49

Худлаа шаагаад л

Зочин [203.169.49.104] 2019-10-20 15:00:13

Та нар өөрсдөө л буруутай. МАНАН г дахин дахин сонгоод улам л дордоод байгаа.

GREY [122.25.8.251] 2019-10-19 16:19:28

Ajlaa hiij chaddaggui muu novshiin P.I.Z.D.A-kuudaas bolj saaral jagsaalt ruu shaalaa daa pizda gej, muu lalaruudaas bolj ard irged mash iheer hohiroh ch gej dee pizda gej.....

Зочин [202.131.238.2] 2019-10-19 12:59:44

хойд солонгостой ижил болжээ хөөрхий

Зочин [202.9.42.145] 2019-10-19 02:51:09

ЭНЭ ӨМХИЙ СААРАЛ ЖАГСААЛТАНД МОНГОЛЫН БАНКУУДЫН ОЛОН УЛСЫН КАРТНЫ ГҮЙЛГЭЭ ОГТХОН Ч ХАМААГҮЙ. МОНГОЛД ХӨРӨНГӨ ОРУУЛАХГҮЙ ЗЭЭЛ ӨГӨХГҮЙ БАЙХАД БОЛНО.

Зочин [202.179.25.62] 2019-10-19 01:11:33

Саарал жагсаалт гэж ядарсан дорой буурай орнуудыг доош чихэж тоглож байдаг олон улсын нэг тоглоом,нөгөө талаар эх захаа алдсан луйвар булхай,хээл хахууль, нүүрэлсэн манай мэт орнууд ордог юм.Энэ асуудалд годоллоод уйлагнаад байхын оронд наад олигархи хөрөнгөтнүүд,МАНАН,бусад идэгч уугч төрд шургалаад ханаж цадаад гарсан нөхдүүдтэйгээ л нүдэнд харагдаж гарт баригдахаар тооцоо хий.Хөрөнгий нь хураауж ав.

Зочин [192.82.76.65] 2019-10-21 12:04:27

Зөв

Зочин [202.9.44.208] 2019-10-19 00:58:13

Ашгүй дээ хөрөнгө оруулалт нэртэй луйварчидгүй болж авах алтан боломж юм биш үү

Зочин [49.0.213.35] 2019-10-18 14:43:22

Ашгүй ашгүй, сайн л биз, удалгүй Хойд солонгосын араас хар жагсаалтанд бичигдэж одот орчлонгийн шившиг болно доо

Зочин. [202.131.225.197] 2019-10-18 05:02:50

Гутамшиг, ханаж цаддагүй үйлийн үрээ амсах хогийн новшнуудаар төр дүүрсэн. хэн нэг зоригт хүмүүн гарч ирээд цаазлаад буудаад чангатгаад улс орноо дундаас дээш түвшинд авчирч идээүй хойчоо сайхан амьдруулдагүйм байхдаа. новш гэж

Зочин [192.82.74.13] 2019-10-18 12:38:18

МБ-НЫ ЕРӨНХИЙЛӨГЧ НЬ ТӨВ БАНКАА МӨНГӨ УГААЖ ӨНДӨР АШИГТАЙ АЖИЛЛУУЛЖ, САНГИЙН ЁАЙД НЬ УТААГААР ДАЛИМДУУЛЖ 16 ТЭРБУМ ТӨГРӨГ ИДЭЖ, МӨН бӨХМӨРӨН СУМЫН НУТАГ ДАХЬ СТРАТЕГИЙН НҮҮРСНИЙ ОРДЫГ НӨӨЦИЙГ НЬ БУУРУУЛЖ ХУДАЛ НӨӨЦ ТОГТООЖ АХ ДҮҮ 2 ТОЙГОО ХУВААЖ 10 САЯ ДОЛЛАРААР СОЛОНГОСЫН ТАЛД ӨГЧ ИДСЭН ЗЭРЭГ МАШ САЙН ҮЗҮҮЛЭЛТ НЬ СААРАЛ ЖАГСААЛТАД ОРОА БОЛЗЛЫГ ХАНГАХАД ЖИНТЭЙ ХУВЬ НЭМЭР ОРУУЛАВ. ТЭГЭД ЖДҮ-ИЙН САНГИЙН ХУЛГАЙ, ТӨРИЙН БАНКНААС ХЯТАДАДАД ОЛОН ТЭРБУМ ТӨГРӨГ ӨГЧ СОНГУУЛИА СМАНХҮҮЖҮҮЛСЭН, 60 ТЭРБУМ ГЭЭД САЙХАН САЙХАН ЖИШЭЭ БОЛ ИЙМ ҮР ДҮНД ХҮРГЭЖЭЭ.

Зочин [202.21.100.210] 2019-10-18 02:26:58

Энэ улс орныг ийм дор ортол нь идэж мөлжсөн энэ хулгайчуудын хөрөнгийг улс буцаан авч /нийгэмчлээд /холбогдох хуулийн дагуу хариуццлагыг үүрүүлж энэ саарал жагсаалтаасаа гарч эерэг хангдлагыг нийгмэмд түгээж Монгол улсаа цэцэглэн хөгжүүлэх нь Төрийн үүрэг болоод байна.

зочин [103.26.195.176] 2019-10-20 11:04:23

Дэмжиж байна. Бүх хөрөнгийг нь хураа. Үүнийг өөгшүүлэн дэмжсэн болон хаацайлан хамгаалсан хуульчидад шийтгэл оногдуулах хэрэгтэй. Муу нэртэй боловч хатуу шийтгэдэг хэдэн ХУЖАА хуульчдыг түрээсээр авчраад гэмт этгээдүүдийг нутагт нь аваачин цаазлуулж цэврэлгээ хийх хэрэгтэй.. Дээр үед оросод шийтгэж байсан шиг... Үүнээс өөр арга байхгүй шүү. Тэртэй тэргүй бүх салбарт мэргэжилтнүүд, зөвлөх гэсэн нэрээр мөнгө угаадаг юм чинь ялгаагүй байх. Ингэж л улс орноо аврахгүй бол монголын хууль хэрэгжихгшй байна.

Hulgaichid yu gej hulgaichaa barihav dee [66.181.164.56] 2019-10-20 07:33:55

Jonhuu erunhiilguchuusuu ehleed UIH-n darga, ES geed bugd hulgaichid luivarchid yum chin busad hulgaichdaa shiitgej chadahgui. Adilhan har hereenuud uchraas biye biyenee shantaajlaad yaj ch chadahgui

Зочин [202.126.88.193] 2019-10-17 23:27:50

Uchirgui hetsuudeed yavchihna gej baihgui. Odoogoor har jagsaaltad Hoid Solongos, Iran 2 bii. Saarald n Bagamiin arluud, Kamboj, Pakistan, Siri geh metiin hund garuud niitdee 12 oron. Pakistan n Olon ulsiin valyutiin sangaas ene jil manaih shig zeel avsan. Correspondence banks zarim n hariltsaa holboogoo hundruuldeg n unen, gadagsh shiljuuleg udah unetei boloh geh met. Gehdee l banking business budaa bolood zogsono gej baihgui l dee. Tugrugiin sulrah ene jagsaalttai barag l hamaagui ene bidnees uursduus hamaarna. Medeej iim jagsaaltad oroh n surug l ed gehdee uhej hatchihgeed baih zuil bish baihoo. Gadnaas ulsiin neriig barij bond bosgongoo mungiig n huvaaj shaadag heden hulgaich darga nariigaa shorond n yavuulaad baival saaral maaral jagsaaltad orohgui ee kk

bat [202.126.89.82] 2019-10-17 14:01:32

manan Mongoliig hulgailj deeremdej duusahnee!!!!!!!!

ИРГЭН [150.129.141.196] 2019-10-17 08:46:06

Саарал жагсаалтанд орсон орны иргэдийг хаана яваа газар нь шоолж гутааж болдгоос гадна дэлгүүрүүдэд наймаа хийлгэдэггүй гэсэн.Бөөн бөөнөөр нь ачаа л нутаг руу нь буцаагаад байдаг юм биш үү.

Зочин [202.9.43.123] 2019-10-17 15:28:29

Тххх тэгээд бүглийн хүлж байгаад нулимж үсийн хусаж нутаг руу нь илжиг унуулан олны дундуур чармай нүцгэн явуулдаг гэсэн

Aagii [192.82.64.247] 2019-10-17 08:24:39

энэ одоо активаа нэм гээд мөнгөгүй бид хаанаасаа мөнгө олохын арай гэж нэмэхээр үүнийгээ нотол саарал жагсаалт ч гэх шиг албаар оруулах гээд байгаан биш үү ОУВС чинь харин

zochin [202.126.89.64] 2019-10-17 07:48:01

laliin terroristuud bohir mongo mongold cholootoi ugaaj b.na..jisheelbel pakistan ezentei SBT gedeg kompany japanaas dandaa morgoldson mashin oruulj irj zarna..tegeed ter mongooroo talib bolon islamiin ulsiig sankhuujuuln...SBT giin buh yum pakistanii laiin het yzeltenuudtei holbootoi

цэрэг [202.70.44.146] 2019-10-17 07:26:19

мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх, терроризмтой тэмцэх өөр өөр гэмт хэрэг. өөр өөр харъяалалтай.

Иргэн [122.201.21.55] 2019-10-17 07:25:32

Манай дарга нар улс орноо ингэж л авч явж байгаа ш дээ. Тийм байж дахин сонгогдож илүү ихээр цөлмөнө гэж зштгээд байгаа. Ичих эмээх гэж юм огт байхгүй.

хх [202.55.191.205] 2019-10-17 07:13:25

саарал гэхээрээ бүр тас харыгаа бодоход арай дээр гэсэн үгүү

Жорж [202.9.45.147] 2019-10-17 05:52:17

Ам доллар суга өсч магад, бэлтгэлтэй байгаарай манайхаан.. бас бараа Өргөн хэрэглээний барааны үнэ өснө. Жоохон мөнгөтэй хүмүүс валют дарсан нь пээр байх аа...

Зочин [192.82.65.200] 2019-10-17 05:20:26

Ер нь бол Монгол улсын тусгаар тогтнолд аюул учруулах хар бизнес хийдэг шаарнуудыг барьж хорих хэрэгтэй дээ.

ard [103.57.94.25] 2019-10-17 05:03:53

Nymdorj turiin xutguur

Zochin [66.181.190.81] 2019-10-17 04:20:36

76 uhniin hognii sheesend ene ard tumen buzarlagdaj duuslaa

Зочин [203.169.49.103] 2019-10-17 03:43:11

Сонгогчидын толгой сайн ажиллахгүй бол мөнгө угаагчдыг сонгоод байвал бид энэ мэт саарал жагсаалтаас гарах боломжгүй.

Зочин [103.26.194.106] 2019-10-18 06:38:49

uund sangiin said xurelbaas, nyamdorj nar xolbootoi tednii xariutslagagui xulgain ul mor

Зочин [192.82.65.200] 2019-10-17 05:21:10

Монгол улсын тусгаар тогтнолд аюултай.

Зочин [103.26.194.136] 2019-10-17 03:38:53

Картын гүйлгээ хийж бноо, зарим нөхдүүд худлаа мэдэмхийрч шаагаад байх юм,

Иргэн [64.119.24.236] 2019-10-17 03:07:49

Монгол банк сайн ажиллажээ... тэр 500 тэрбумыг саарал жагсаалтад оруулсан ,өр зээл нэмэгдүүлсэн , иргэдийг ядууруулсан 76 гишүүддээ хуваан өгч баясгавал ямар вэ? Ард түмээн!!!

Зочин [192.82.71.118] 2019-10-17 02:21:18

Энэ 76 өмнөх 76 гууд бүгд хүйгээрээ холбоотой үр хүүхдүүд нь хоорондоо сууцгаагаад ач зээ нар нь өсөж байна.

Зочин [122.201.24.194] 2019-10-17 02:18:11

Dollar osnoo 5000

Зочин [57.73.48.37] 2019-10-17 01:58:55

Ene 76 hulgaichnaraas bolj gemgui humuus kartaarch tootsoo hijj chadahgui bolohn.

Зочин [66.181.189.35] 2019-10-17 01:37:00

Хохьчинь

Зочин [202.9.42.169] 2019-10-17 01:29:03

Зөвхөн төрийн ордонд суугаа олигархиудаас болж монгол саарал жагсаалтанд орох ёсгүй.

Зочин [202.126.88.140] 2019-10-17 02:09:32

ter amisgaanuudaas chini l bolj harin orchihloo, sdaa

Зочин [192.82.71.118] 2019-10-17 01:14:03

Хар хэрээнүүд нэгнээ гайхацгаагаад байна уу? Муу шээснүүд хоолонд орчих санаатай. Бүү санал өгөөрэй. Энэ шээснүүдийн буянд ийм болчихоод цчраа олохоо больчихоод сууж байна. Ард түмэн чинь!!!!

Зочин [202.179.25.68] 2019-10-17 01:09:22

Оффшор дансууд, авилгаар олсон мөнгө нь зарагдахгүй зөв юм шүү. Ард түмэнд тийм их доллар байхгүй юм чинь

Uhaangui minee [66.181.164.56] 2019-10-20 07:40:33

Ard tumend shuud bus utgaar hamgiin ih hohirol ni irdiim uhaan muut min. Ard tumend $ baihgui ch $ usuhuur buh huns baraa tavaar benzinii une usnu tegeheer jiriin ard irged l hamgiin ih hohirno, tsalingaa tugruguur avah yum chin. Bayachuud bol $ ni usuh yum chin ted nart aldagdalgui, $-oo gadaadad zarahad l boloo

Зочин [202.70.37.2] 2019-10-17 01:09:04

Шүүх нь комоороо авилгалд өртсөн улс саарал жагсаалтанд орох нь зөв Картаар гүйлгээ хийгчид дарга түүний гэр бүл авилгалд авсан мөнгөө эд хөрөнгө болгодог хүмүүс ш дээ. Нямдорж сайд саарал жагсаалтаар ташуурдуулж байгаад авилгачдыг шүүхээр шийтгүүлэх гэсэн арга ядсан арга хэрэглэж өөр яалтай билээ.Төр засаг шүүх прокурор нь хөдөлж өгөхгүй байхад

Зочин [202.126.88.140] 2019-10-17 02:10:34

ha Nyamdorj ch geh shig hamgiin alia salbadai chini ter amisgaa,


47 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
47 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.