СЗХ-ны дарга С.Даваасүрэн албан тушаалаас чөлөөлөгдөх өргөдлөө өгөх болсноо албан ёсоор мэдэгдлээ
Санхүүгийн Зохицуулах Хорооны Дарга С.Даваасүрэн өнөөдөр /2019.11.05/ Монгол төрд бугшсан бусармаг явдал, эрх мэдэлтнүүдийн чадваргүй байдал, улс төр ба төрийн албанд бий болсон зохиомол гажуудлыг засахын тулд зогсолтгүй зүтгэхээ илэрхийлэн мэдэгдэл хийлээ.
Тэрбээр "Миний бие Санхүүгийн Зохицуулах Хороог удирдахдаа хийж бүтээх нь хэлж ярихаас үргэлж хүчтэй гэдэгт итгэж, сүүдэрт байсан санхүүгийн салбарт гэрэл асааж ажиллалаа. Төрийн албанд хоёргүй сэтгэлээр зүтгэснээр үр өгөөж нь энэ цагтаа ч, ирээдүй хойчид маань ч ирнэ гэж итгэж ажиллалаа. Энэ хугацаанд төрийн албанд итгэл, зүтгэл, чадлаараа хичээн ажилладаг үнэнч шударга олон олон албан хаагчтай таарч байлаа. Бас төрийн албыг түмний тусын тулд биш зөвхөн өөрийн өчүүхэн хэргийг бүтээх хэрэгсэл болгодог цөөнгүй албан хаагчтай таарч байлаа.
Үүнээс илүү том асуудал нь төрийг тохинуулагчид, тэдний чадваргүй байдал байлаа. Тэдний дунд үнэнээс илүү худал ярьдаг, зөвд бус бурууд чиглүүлдэг, хоосон яриа, хов живээр ажлаа явуулдаг, нэгийг ярьж нөгөөг үйлддэг явдал байсаар байгаа нь төрийг хэрхэн хүчгүйдүүлж, олныг хэрхэн талцуулж, тамирдуулж байгааг нүдээрээ харж, биеэрээ мэдэрлээ. Тэд зөвхөн өөрийн албан тушаал, эрх мэдлээ хэвээр хадгалахын тулд өнөө маргаашийг харсан, бодлогогүй, болчимгүй шийд гаргадаг, асуудлын мөн чанар, агуулгад шинжилгээ хийдэггүй, ингэхдээ хайлж хашгирсан, өргөдөл, өргөх бичиг өгдөг цөөн хэдэн хүний амыг таглаж, асуудлыг шийдсэн болдог. Ийм болчимгүй, амиа хоохойлсон, буруу шийдвэр гаргадаг, чадваргүй төрийн түшээд олшрохын хэрээр нөгөө талд нь ил далд баг, бүлэг, холбоод бүрэлдэн бэхэжсээр байна. Ингэхийн хэрээр нийтэд, олонд чиглэсэн бодлого, зарчим улам бүр байх ёстой хэм хэмжээ, туулах ёстой замаасаа хазайж байна. Бий болсон гажуудлаа засахын оронд үүнийг ашиг хонжоо олох хэрэгсэл болгож, өнгө зүсээ өөрчилсөн өөр өөр гажуудлыг шинээр төрүүлсээр байна. Гажуудлыг нь шинэ гажуудуулагчид л хамгаалж, хаацайлж, харсан ч хараагүй мэт хүлцэнгүй дүр эсгэж, багийн дүрмээ баримталж, багцын нөлөөллөө нэмэгдүүлэхийн тулд улайран зүтгэдэг юм байна. Төрийн алба, түмний төлөөх ажил ийм байдлаар явж хэрхэвч болохгүй. Үүнтэй миний бие огтоос үл эвлэрнэ. Иймд би үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор Санхүүгийн Зохицуулах Хорооны Даргын албан тушаалаас чөлөөлөгдөх өргөдлөө өгөх болсоноо албан ёсоор мэдэгдэж байна.
Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх Олон Улсын байгууллагаас 2017 оны тавдугаар сард манай улсад өгсөн хангалтгүй үнэлгээ нь 2013-2016 онд явуулсан газар дээрх шалгалтын үнэлгээ байсныг дурдан, энэ чиглэлээрх ажлаа эрчимжүүлж, үнэлгээг ахиулахын тулд Санхүүгийн Зохицуулах Хороо ихээхэн хүчин чармайлтаа гаргаж ажилласныг дурдлаа. Тэрбээр, үүний үр дүнд Санхүүгийн Зохицуулах Хорооноос хамаарах ажлыг зохих хэмжээнд хийж гүйцэтгэж чадсан. Үзүүлэлтүүдээ ахиулж чадсан. Монгол Улсыг саарал жагсаалтад оруулахдаа Олон Улсын байгууллагаас дөрвөн зөвлөмж өгсний нэг нь санхүүгийн бус бизнесийн үйл ажиллагаа, тэр дундаа үнэт эдлэл, үнэт чулуу, үл хөдлөх хөрөнгийн бизнес юм. Ийм төрлийн зохицуулалтыг Санхүүгийн Зохицуулах Хороо шиг байгууллага хийдэггүй ч хянаж зохицуулах шаардлагатай болсон тул өнгөрсөн сард Хороонд хуулиар хариуцуулсан. Зарим хүмүүсийн хэлж байгаа шиг 500 гаруй ББСБ, 200 гаруй ХЗХ-дын хяналт, зохицуулалт сул байснаас саарал жагсаалтад ороогүй гэв.
өн тэрбээр, Санхүүгийн зохицуулах хороо банкнаас бусад үнэт цаас, даатгал, ББСБ, ХЗХ гэсэн 3,000 орчим тусгай зөвшөөрөлтэй этгээдийн үйл ажиллагааг 20 гаруй хууль, 160 гаруй дүрэм журмаар зохицуулж ирснийг өгүүлээд, өнгөрсөн 30 орчим жилд банкнаас бусад санхүүгийн салбар идэвхгүй, сул хөгжилтэй байсан. Энэ зах зээлийг хөгжүүлэхийн тулд өсгөх, томруулах, олонд таниулах стратегийг сонгож ажилласан. Ингэсний үр дүн санхүүгийн зах зээлд 30 жил байгаагүй гэрэл асаж 2016 оны II улирлыг 2019 оны II улиралтай харьцуулахад санхүүгийн салбар 200 хувь өссөн.
Энэ өсөлтийн цаана иргэдийн маань санхүүгийн салбарт итгэх итгэл, санхүүгийн байгууллагуудын идэвх оролцоо, бодлого зохицуулалтын зөв тууштай арга, ажиллагааны үр дүн байгаа юм шүү. Хөрөнгийн Зах Зээл дээр л гэхэд 10 гаруй IPO (хувьцаагаа олон нийтэд санал болгох) гарлаа, олон ХХК нээлттэй ХК боллоо, даатгалын зах зээлд албан журмын болон сайн дурын даатгалын бүтээгдэхүүнүүд олноор бий боллоо, бүхэлдээ санхүүгийн зах зээлд оролцогчдын чадавх сайжирлаа,мэргэжлийн боллоо, үйл ажиллагаа нь өргөжин тэллээ.
ББСБ, ХЗХ-дын үйл ажиллагаа, зээлээр Санхүүгийн зохицуулах хороог төсөөлдөг ч энэ нь тус Хорооны зохицуулалтын нэгээхэн хэсэг юм шүү гэдгийг энд хэлье! Санхүүгийн зах зээл өсөж тэлэхгүйгээр үр өгөөжийг нь иргэддээ хүртээх боломжгүй, өсөлтгүй бол санхүүгийн зах зээл хөгжихгүй. Тиймээс өнгөрсөн жилүүдэд, мэргэжлийн хүний хувьд, санхүүгийн зах зээлээ өсгөх, хөгжүүлэхэд бүхий л хүчин чармайлтаа дайчлан ажиллалаа гэсэн юм.
Эцэст нь Санхүүгийн зохицуулах хорооны даргад Монгол улсын санхүүгийн зах зээл, түүний хөгжил гэсэн нэг л эрх ашиг, нэг л ажил хэрэг, нэг л эрхэм зорилго байсан гэдгийг энд онцолмоор байна гэв.
Сэтгэгдэл
ZAP [202.131.228.66] 2019-12-12 10:00:59
ZAP [202.131.228.66] 2019-12-12 10:00:59
sywd [202.126.89.160] 2019-11-05 17:24:23
Ene dawaasuren unen helsen ba. Zow hunee ajillyylj chadahgui wum. Zandanshatar dawaasurengiin hemjeenii huniig olj tawiaarai.toriin ajild 2gui setgeleer zutgesen daichin busgui ba.
зочин [122.201.21.113] 2019-11-05 09:47:45
Гайгүй ажил хийсэн хүнээ явууллаа даа. Оронд нь занданшатрын гөлөг ирж, өндийж бгаа энэ зах зээлийг булшлах вий л гэж айж бна.
Зочин [103.80.211.111] 2019-11-05 08:57:54
ЖДҮ-ийн мөнгө ББСБ-аар хүүлэгдсэн. Үүнийг зогсоох талаар Та юу хийсэн бэ?
Bagsh [192.82.68.188] 2019-11-05 07:52:53
Davaasuren ene ajliig ugaasaa hiij chadahgui. Yer bagshaa l hiij baival barav. Harilstaanii soyel deer tag aash muutai.
Зочин [59.153.115.140] 2019-11-05 07:22:58
Буухаараа ухаан ороол цэцэрхээл... миний буруу гээд буучихаж чадкүү...
Зочин [112.72.12.3] 2019-11-05 07:15:19
ЗӨВ ХӨӨ ХӨӨГДӨЖ ГАРСАНААС ХАЯАД ЯВ ГЭДГИЙН
Зочин [103.10.22.11] 2019-11-05 07:06:28
Ene hun tiimch muu hun bish bololtoi. Huuramch hulhi hun ingej bichihguide.
Зочин [59.21.73.148] 2019-11-05 06:11:43
Дараагийн дарга томилогдонгуутаа бөөн халаа сэлгээ болох юм байна доо
zochin [139.5.217.47] 2019-11-05 05:06:05
Melger, Tarvagandaa bish odoogiin mongoliin baij baigaa baidal ene shuu dee. Ene emegteig demjij bna
Зочин [66.181.161.65] 2019-11-05 04:38:02
Энэ хүний ярьсан бичсэн зүйлсийг хархад дүр зураг нь нүдэнд тод харагдаж л байна.Манай монгол төрийн дээд ,дунд шатны аль ч байгууллагад бугшсан үзэгдэл. Уг үндэсийн ухаж цэвэрлэхгүйгээр ийм байдалтайгаар хэдэн ч хүнийг халж солиод нэмэр байхгүй бахь байдгаараа л байна.
Irgen [202.9.42.175] 2019-11-05 04:31:31
Miegiin gar xul ym bol ymar ch xyn oliggyi amitan bolj xyvirdag jishig togtooson bna lyivarchidiin xul garyydiig zailyylaj bj tur tsevershine ene xyn tegeed shyymj xelj bga ym bol todorxoi ezedtei ni medej bj shydraga xyn bolj xaragdax geed yax ve de xyviin sonirxol alt mungu ynet tsaasnii naimaachdiig nerlej chadaj bj sanhyy chin eryyljine biz de uuruu byxniig medej bgsan bol tedenteigee temtsej exlegyi de xalagdax bolxooroo bityy xatyy ym delseed uuruu byryytai ni evlerch daraad syyj bsiin bishyy
ЗОЧИН [192.82.77.103] 2019-11-05 04:07:33
СААРАЛ ЖАГСААЛТАНД ОРСОН 4 ГОЛ ЗААЛТЫН 2 НЬ ТӨР ЗАСГИЙН ТОМЧУУЛ, ТОМ ЭРХ МЭДЭЛТНҮҮДТЭЙ ШУУД ХОЛБООТОЙ ЗААЛТ БАЙНА БИЛЭЭ, СЗХ-НД ХАМААРАХ 1 Л ЗААЛТ БАЙНА БИЛЭЭ, ТЭГЭХЭЭР ЭНЭ 4 ЗААЛТЫГ ЗАСАХЫН ТУЛД ТӨРИЙН МӨНГӨНИЙ ХУЛГАЙ ЛУЙВРЫГ ЗОГСООЖ ТЭДЭНТЭЙ ХАТУУ ХАРИУЦЛАГА ТООЦОХ ЯВДАЛ ЮМ, ТЭГЭЭР ТӨР ЗАСАГТ ӨТ МЭТ ҮҮРЛЭСЭН ХУЛГАЙЧ ЛУЙВАРЧДААС ЭХЛЭХ ЁСТОЙ,ЭНЭ ХҮҮХЭН ХАРИН ЗӨВ ЧАМБАЙ ДҮГНЭЛТ ХИЙГЭЭД САЙН ДУРААРАА ОГЦРЧ БУЙ НЬ БУСДАД ҮЛГЭР БОЛСОН СЭТГЭЛИЙН ТЭНХЭЭТЭЙ ШУДРАГА АВГАЙ БНА, ЦААШДЫН АЖИЛД НЬ АМЖИЛТ ХҮСЬЕ.
Зочин [103.229.122.205] 2019-11-05 04:01:46
ajiltnuud n chadvargui,garaas n ajil n hurdan gardaggui ymnuud bugdiig n solij chadvarjuulj,jinhene songon shalgaruulj avah heregtei
haramsaltai [182.160.32.33] 2019-11-05 03:48:33
байгуулага хамт олон сайн ажилласан ШИНЭ ХОНГИЛЫН ЭЗЭД одоо яахавдээ
Зочин [202.170.80.25] 2019-11-05 03:28:15
Ажлаа хийж чадаагүй байж юун ч сүртэй юм. Мөнх алба биш өгөөд л сална биз д. Саарал жагсаалтанд орсон 4 зүйлийн нэг нь яалтангүй л санхүүгийн бус зах зээлийн ил тод байдал мэдээлэл сул л гэсэн байгаа ш тэ.
Зочин [112.72.8.90] 2019-11-05 03:26:44
Ийм үгийг иргэд ч хэлээд байгаа. Харин ерөнхийлөлгүй нэр устай, асуудалтай нь дурьдсан бол Төрийн албаны томоохон түшмэлийн хариуцлагатай байр суурь байх байлаа.
Зочин [183.177.97.70] 2019-11-05 03:14:17
ёс зүйтэй л хүн байна.
зочин [103.26.193.180] 2019-11-05 03:13:48
Олигархи Ми.Энхболдын татаас болохоор та нарыг эртхэн зайлуулж байгаа байх. Хөрнгийн бирж,даатгал бол хуйвалдаан болж хувирсан. Тэд хэт мөнгө хөрөнгө цуглуулж иргэдийг хохироодог. Машин,орон байрын датгалууд мөнгө хүүлэгчдийн гарт байна. Асуулга явуулаад үз. Мөнгө авах л чухал хүнд сурталтай байгаа даа. Эртхэн өргөдлөө өгөхгүй олон долоон юм яриад яах бэ. Сайн ,шудрага, олон түмэнд үйлчилдэг хүн тавина биз ээ. Монгол банк арилжааны банкуудаа удирдаж чадахаа больсон доо. Олон орон тоо бий болгож мөнгө хүүлж байна.
Зочин [202.126.89.237] 2019-11-05 03:08:44
Yun surtei uyangiin haliltai bichdegiin. Uuruu yamar zamaar ene alban tushaald tomilogdson be. Uls turchdiin tataasaar uurt tohirohgui tom alban tushaalt tomilogdoo biz dee. Odoo ingej gonshignoh hereggui. Temtsene ch gwh shig.
Zochin [202.21.105.186] 2019-11-05 03:05:03
Ug ni unuugiin Mongold kheregtei khun bna, orond ni uuriiguu boddog neg yumiig tavibal bur dordokh ni
Зочин [192.82.70.200] 2019-11-05 02:51:50
Зайлуул даа, мууг дагавал могойн хор гэж. Энэ гайгүй хүн Тарвага, Мэлгэр нарыг түшиснээ гэмшээд гэмшээд баршгүй. Харин ч хэрэгт нь хам туугдаагүй байгаа дээрээ салсан нь ч дээр дээ.