Я. Амаржаргал: Эмийн сангууд жоргүйгээр антибиотик өгөхөө больсон

Н.Алтанцэцэг / Эрүүл мэнд

ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Я.Амаржаргалтай ярилцлаа.

-Манай иргэд антибиотикийг эмчийн заавар болон жоргүйгээр авч хэрэглэх тохиолдол нэлээд байдаг?

-ДЭМБ-ын судалгаагаар Монгол Улсын нийт хүн амын дунд хэрэглэж байгаа эм, эмнэлгийн хэрэгслийн долоо орчим хувийг импортоор авч хэрэглэдэг. Монгол Улсын эмийн бүртгэлд 5900 эм бүртгэгдсэнээс 14 хувь нь нянгийн эсрэг үйлдэлтэй байна. Манайх антибиотикийн хэрэглээгээр нэлээд их хэрэглэдэг орны тоонд орсон байгаа. Иймээс антибиотикийг жороор олгодог үйл ажиллагааг идэвхжүүлсэн. Сүүлийн үед жоргүйгээр антибиотик олгох асуудал цэгцэрсэн. Эмийн сангууд жоргүйгээр антибиотик өгөхөө больсон байгаа. Эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлттэй олгож байгаа эмийг цахим жорыг нэвтрүүлснээр антибиотикийн жор бичих, хэрэглээний хяналт хийх үйл ажиллагаа сайжирсан байгаа. Иргэд эмийн санд очиж дур мэдэж эм авч ууж, хэрэглэдэг байдлыг цэгцэлснээр иргэдийн амь нас, эрүүл мэндийг хамгаална. Аливаа антибиотикийг заавал эмчийн жороор хэрэглэх ёстой.

-Эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлттэй олгодог эмийг өдөр бүр олгож байгаа гэдгийн ЭМ-ийн сайд хэлж байсан. Гэвч сарын эхээр олгоод бусад үед олдохгүй гэсэн гомдол нэлээд байна?

-Эмийн байгууллагууд ихэнх нь хувийн хэвшлийнх. Эрүүл мэндийн сайдын тушаалаар Эрүүл мэндийн даатгалын сан 80 хүртэлх хувиар хөнгөлж байгаа. Өндөр настай хүмүүс өдөр тутамд хэрэглэж байгаа эмээ сарын эхээр аваад хэвшихсэн байна. Одоо заавал сарын эхээр авах гэж бужигнах шаардлагагүй. Сарын турш хөнгөлөлттэй эмүүдийг олгож байгаа. Цөөхөн хэдэн эмийн сан сарын эхээр олгоод байх шиг байна. Ер нь хөнгөлөлттэй эмийг сарын турш авах боломжтой.

-Цөөхөн биш ихэнх эмийн сангууд сарын эхээр олгоод бусад үед нь олгохгүй байгаа юм биш үү?

-Ер нь бид эмийн сангуудтайгаа холбогдож байгаа. Эмийн асуудал хариуцсан газар хэлтсүүд эм ханган нийлүүлэх байгууллага болон хөнгөлөлтөөр эм олгож байгаа эмийн сангуудтайгаа холбоотой байдаг. Хөнгөлөлттэй үнээр эм олгох асуудал цэгцэрч байгаа.

-Нийт эмийн сангийн хэдэн хувь нь даатгалаар үйлчилж байгаа вэ?

-Нийслэлд болон хөдөө орон нутагт дахь эмийн сангууд Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газартай гэрээ байгуулж байгаа. Гэрээтэй эмийн сангаар иргэд сарын турш үйлчлүүлэх боломжтой. Эмийн татан авалтаас болоод эм тасрах тохиолдол гарч болно. Иргэд өөрийнхөө ойролцоох эмийн санд эм дууссан тохиолдолд даатгалын нээлттэй утас руу холбогдож, өөр ямар эмийн сангаас авч болох талаар мэдээлэл авах боломжтой юм.

-Хөнгөлөлттэй үнээр үйлчлэхгүй байгаа тохиолдолд яах вэ?

-Даатгалтай гэрээ байгуулж даатгалын санхүүжилтээр эм олгоно гэсэн газрууд үйлчлэхгүй байж болохгүй. Гэрээ байгуулж даатгалын сангаас мөнгө авч байгаа эмийн сангийн үйлчилгээ заавал явах ёстой.

-Сарын эхээр нэг хоёр хоногт эм дуусчихдаг тохиолдол цөөнгүй байдаг. Эмийн хүртээмж хангалтгүй байдаг юм уу?

-Эрүүл мэндийн даатгалын газартай гэрээ байгуулж байгаа эмийн сангууд гэрээнийхээ нөхцөл дээр хангамжийнхаа талаар тодорхой тусгасан байх ёстой. Хэрэв үйлчлэхгүй байгаа тохиолдол Эрүүл мэндийн даатгалын газарт хандах хэрэгтэй.

-Эмийн сангууд нөөц байсан хирнээ өөрсдөө нөөцгүй гээд эмийг олгодоггүй юм биш үү?

-Энэ асуудалд Эрүүл мэндийн даатгалын хяналтын газраас тогтмол хяналт шалгалт хийж явдаг. Мөн өргөдөл гомдлын мөрөөр гэрээний хэрэгжилт ямар байна гэдгийг шалгадаг. Нөөцтэй байгаа хэрнээ олгохгүй байх тохиолдол бараг гардаггүй.


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 08:56:10

ZAP [202.131.228.66] 2019-12-12 08:56:09

kllkk [185.39.141.33] 2019-11-19 14:48:16

bi uchigdur avsan shde . 25 r emiin sangaas kk . ingej burj boloh uu .

ХУДАЛЧ [202.126.88.57] 2019-11-19 13:16:14

Дөнгаж сая би жоргүйгээр антибиотик худалдаж авсан

Зочин [66.181.161.117] 2019-11-19 07:23:33

эмийн сангийн ажилтнууд гэж эмч нарыг орлосон хүмүүс бнаа. Ийм өвчинд энийг уу гээд л шууд зардаг. Тэгмэгц хүмүүс эмчид үзүүлэхийн оронд эмийн санчийн заавраар эм уугаад л явчихдаг. Дээр нь ТВ-ээр эмийн зар сурталчилгаа их явах юм. Энэ нь зөв үү?

АНТИБИОТИК-5 [119.40.103.37] 2019-11-19 06:53:44

ЭМЯ ЭМИЙН САНГУУДЫГ ҮНЭНДЭЭ ХЯНАЖ ЧАДАХГҮЙ. ХЯНАХ БОЛОМЖ НЬ ЦАХИМААР Л ХЯНАГДАХ БОЛОМЖТОЙ. ЯМАР ЭМ, АНТИБИОТИК ИЛҮҮ БОРЛУУЛАГДАЖ БАЙГААГ ХЯНАДАГ ХУДАЛДАН АВАЛТЫН ЦАХИМ ТОГТОЛЦООГ БҮРДҮҮЛЭХ, УЛС ЭМИЙН БИЗНЕС ЭРХЭЛЖ БУЙ ХУВИЙН ХЭВШЛИЙНХЭНТЭЙ ЗӨВ ХЭЛЦЭЛ ХИЙХ ХЭРЭГТЭЙ. ТЭРНЭЭС ШУУД ХААЖ БООХ ЮМ БОЛ БАС ЯВАХГҮЙ. НИЙЛҮҮЛЭГЧ+ХЭРЭГЛЭГЧ+ХЯНАЛТ ГЭСЭН ТОГТОЛЦООГ АЛЬ АЛЬ ТАЛДАА ХЭЛЭЛЦЭЖ БАЙЖ ТОДОРХОЙ ХУГАЦААНД ҮЕ ШАТТАЙГААР ХЭРЭГЖҮҮЛБЭЛ АМЖИЛТАНД ХҮРЭХ БАЙХ. ТЭРНЭЭС НЭГ ӨДӨР ТЭГДЭГ ӨДӨР, МАРГААШ НЬ ТИЙМ ӨДӨР ГЭЭД САЛАН БААВГАЙН ҮЛГЭР ШИГ СУГАВЧИЛЖ ХАЯДАГ ШИГ ИЙМ ХУУЧИНСАГ МЕНЕЖМЕНТЭЭР ЯВААД ЯМАР Ч АМЖИЛТАНД ХҮРДЭГГҮЙГ ОЛОН ЖИЛИЙН ТҮҮХ ХАРУУЛЛАА. ОДОО ЭМЯ-НЫХАНЫГ БИШ ИЛҮҮ ЭМ ЗҮЙЧ, МИКРОБИОЛОГИЧ, ВИРҮСОЛОГИЧ, ХҮҮХДИЙН ЭМЧ, ЭРЧИМТИЙН ЭМЧ, ЭЦЭГ ЭХЧҮҮД, ХҮҮХДҮҮДИЙН ДУУ ХООЛОЙГ ИЛҮҮ ОЛОН НИЙТЭД ХҮРГЭХ ХЭРЭГТЭЙ БАЙНА. БУСДЫГ ШҮҮМЖЛЭХ ГЭСЭНГҮЙ ЭЭ. 20 ЖИЛИЙН ӨМНӨ ЭНИЙГЭЭ ЯРЬЖ Л БАЙСАН, ОДОО ЯРЬЖ БАЙГААД НЬ ХАРАМСААД ИЙНХҮҮ ДЭЛГЭРЭНГҮЙ БИЧЛЭЭ. ЗӨВӨӨР ОЙЛГООРОЙ ХҮМҮҮСЭЭ...

АНТИБИОТИК-4 [119.40.103.37] 2019-11-19 06:46:55

ОДОО МОНГОЛД ХАМГИЙН ИХ ТУЛГАМДАЖ БАЙГАА АСУУДАЛ БОЛ МЕТИЦИЛЛИНД ТЭСВЭРТЭЙ АЛТЛАГ СТАФИЛОКОККИЙН ХАЛДВАР ЮМ. MRSA ГЭЖ НЭРЛЭДЭГ. ЭНЭНИЙ ХАЛДВАРТАЙ ХҮН ИХ БАЙНА. ТЭД ОЛОН ЭМЭНД ТЭСВЭРТЭЙ СҮРЬЕЭГИЙН ХАЛДВАРТАЙ ХҮНЭЭС ХЭРВЭЭ ХАЛДВАР АВАХ ЮМ БОЛ НӨГӨӨ MRSA-ИЙН СТАФИЛОКОКК НЬ ОЛОН ЭМЭНД ТЭСВЭРТЭЙ СҮРЬЕЭГИЙН НЯНГААС ТУХАЙН СҮРЬЕЭГИЙН ЭСРЭГ НӨЛӨӨТЭЙ ЭМИЙНХ НЬ МЭДЭЭЛЛИЙГ НЬ ШУУД ХУУЛБАРЛАЖ АВДАГ. ТЭР ТОХИОЛДОЛД НӨГӨӨ MRSA-ТАЙ ХҮН ШУУД ОЛОН ЭМЭНД ТЭСВЭРТЭЙ СҮРЬЕЭГЭЭР ӨВДӨХ, ДЭЭРЭЭС НЬ ТЭДГЭЭР ЭМЭНД НЬ ДАВХАР ТЭСВЭРТЭЙ БОЛДОГ. ЭДГЭЭР АЮУЛУУД НЬ АНТИБИОТИКИЙН ТЭСВЭРЖИЛТИЙН АЮУЛ ЮМ. ГЭХДЭЭ ЭНЭ АЮУЛЫГ ХҮМҮҮС ӨӨРСДӨӨ БИЙ БОЛГОЖ БАЙГАА БӨГӨӨД ХАА ХАМААГҮЙ ЭМ ТАРИА ХЭРЭГЛЭХИЙГ ЭРС БОЛИХ, ЗААВАЛ НЯНГИЙН ТЭСВЭРЖИЛТ, МЭДРЭГИЙГ ШАЛГУУЛДАГ ШИНЖИЛГЭЭ ӨГЧ БАЙЖ ЯГ ЯМАР АНТИБИОТИК ХЭРЭГЛЭХЭЭ ЭМЧИЙН ЗААВРААР ХЭРЭГЛЭХ ЁСТОЙ. ЯЛАНГУЯА ХҮҮХДЭД... ЖААХАН ХАНИАД ХҮРЭВ ҮҮ ҮГҮЙ ЮУ УЧИР ЗҮГГҮЙ АНТИБИОТИК ХЭРЭГЛЭХ ДУРТАЙ ХҮМҮҮС МАШ ИХ БОЛСОН. ДЭЭРЭЭС АПТЕКУУД ЭМЭЭ БОРЛУУЛАХ ГЭЖ ГИПЕР РЕКЛАМ ХИЙДЭГ НЬ НӨЛӨӨЛДӨГ.

АНТИБИОТИК-3 [119.40.103.37] 2019-11-19 06:42:26

ЗӨВХӨН ЭМЯ ХЭДХЭН ӨДӨР ӨДӨРЛӨГ НЭРТЭЙ СУРТАЛЧИЛСАН ТӨДИЙ, ТУХАЙН ЭМНЭЛЭГТ САНААНДГҮЙ ЯВЖ БАЙСАН ХҮМҮҮСТ БРОШУР ӨГӨХ, ТАЙЛБАРЛАСНААР ЭНЭ ЗАСАГДАХГҮЙ. ТИЙМ БОЛОХООР НЭГДҮГЭЭРТ ГАДНЫ УЛС ОРОН ШИГ ЭМ, ХҮНСНИЙ ХЯНАЛТЫН АГЕНТЛАГТАЙ БОЛОХ ЁСТОЙ. ДАРАА НЬ ЭНЭ ЗАМБАРААГҮЙ ОРЖ ИРЖ БУЙ ЭМНҮҮДИЙГ МАШ САЙН ШАЛГАЖ, ҮЙЛДВЭРТЭЙ НЬ ГЭРЭЭ ХИЙХ ЁСТОЙ. ГАНЗАГА БОЛОН ГАРААС ЭМ ЗАРДАГИЙГ БОЛИУЛАХ ШААРДЛАГАТАЙ. МОНГОЛ УЛСАД ХЭРЭГЛЭЖ БУЙ НИЙТ ЭМИЙН 47% ХУУРАМЧ ЭМНҮҮД БАЙДАГ ГЭСЭН СУДЛАГАА Ч БИЙ. ХАМГИЙН ЭНГИЙН ЖИШЭЭ ГЭХЭД ДЕНК ФАРМ ГЭДЭГ КОМПАНИ ГЕРМАНД ЭМ ЗАРДАГГҮЙ. ТЭД БОЛ ХУУЧИН СОЦИАЛИСТ ГЕРМАН УЛС БАЙХ ҮЕИЙН ЭМИЙН ПАТЕНТИЙГ АШИГЛАН ЭДГЭЭР ЭМНҮҮДИЙГ БҮТЭЭДЭГ БӨГӨӨД ТЭР ЭМНҮҮДЭЭ ПОСТСОЦИАЛИСТ УЛС БОЛОХ КАЗАКСТАН, МОНГОЛ ОРОС РУМЫН ЗЭРЭГ УЛСАД ГАРГАДАГ. ТЭРНЭЭС ГЕРМАНЫ ЭМЯ-,НД БҮРТГЭЛГҮЙ, ГЕРМАНД ХЭРЭГЛЭДЭГ ЭМИЙН ЖАГСААЛТАНД ДЕНК ФАРМЫН НЭР Ч БАЙХГҮЙ. ГЕРМАНУУД НЬ Ч МЭДДЭГГҮЙ, ӨӨРСДИЙГӨӨ МЮНХЕНД ТӨВТЭЙ ГЭДЭГ Ч СҮҮЛИЙН ҮЕД ХУУЧИН СОЦ.ҮЕИЙН УЛСУУДЫН ТЕХНОЛОГИЙГ ХУДАЛДАН АВЧ ЖААХАН ШИНЭЧЛЭЛ ХИЙЖ IPO БОСГОСОН.

АНТИБИОТИК-2 [119.40.103.37] 2019-11-19 06:38:22

ТЭГЭХЭЭР ДУРААРАА ЯНЗ БҮРИЙН ЭМ ХЭРЭГЛЭНЭ ГЭДЭГ НЬ ТАНЫ БИЕД БАЙГАА БИЧИЛ БИЕТҮҮД ТЭДГЭЭР ЭМЭНД АМАРХАН ТЭСВЭРТЭЙ БОЛЖ ТЭР ЭМ ӨӨРТ ЧИНЬ ҮЙЛЧЛЭХГҮЙ БОЛНО ГЭСЭН ҮГ. ТЭР ТУСМАА ТАРГАН, ДАРХЛАА СУЛТАЙ, СҮРЬЕЭТЭЙ, ХАВДАРТАЙ ХҮМҮҮСТ БОЛ БҮР ИЛҮҮ ӨРТӨНӨ. ХАМГИЙН АЮУЛТАЙ НЬ ЯМАР ЭМЭНД ТЭСВЭРЖИЛТТЭЙ БОЛОХООС ГАДНА ӨӨР ХҮНЭЭС ӨӨР ЭМЭНД ТЭСВЭРТЭЙ НЯНГИЙН ХАЛДВАР АВБАЛ ТУХАЙН НЯН ТЭР НЯНГИЙНХАА ЯМАР ЭМЭНД ТЭСВЭРЖИЛТТЭЙ БОЛОХ ЧАНАРЫГ НЬ ШУУД ХУУЛБАРЛАЖ АВДАГ НЬ ХАМГИЙН АЙМШИГТАЙ ЮМ. ЭНҮҮГЭЭР ЮУГ ХЭЛЖ БАЙГАА ВЭ ГЭХЭЭР ХҮН ТӨРӨЛХТӨН, ЯЛАНГУЯА ШИНЖЛЭХ УХААН БҮХ БАКТЕРИУДЫГ УСТГАХ ТИЙМ ЭМ ТАРИАГ БҮТЭЭЖ ЧАДАХГҮЙ ГЭСЭН ҮГ. ТИЙМ УЧРААС ЗӨВ ОЙЛГОЖ, БАЙГАЛЬ ДЭЛХИЙ, ХУВИЙН АРИУН ЦЭВЭР, ИДЭЖ БУЙ ХООЛ ХҮНС, ХЭРЭГЛЭЖ БУЙ ЭМ ТАРИАНЫХАА УЧРЫГ ӨӨРСДӨӨ ЭХЭЛЖ ОЙЛГОЖ УХААРАХГҮЙГЭЭР ЭНЭ АСУУДЛААС АНГИЖИРАХГҮЙ.

АНТИБИОТИК-1 [119.40.103.37] 2019-11-19 06:35:09

АНТИБИОТИК ГЭДЭГ НЬ АНТИ БУЮУ ЭСРЭГ, БИОТИК БУЮУ БИЧИЛ АМЬД БИЧИЛ БИЕ ГЭСЭН ҮГ. ТЭГЭХЭЭР ЭНЭ ҮГ НЬ АМЬД БИЧИЛ БИЕТИЙН ЭСРЭГ БЭЛДМЭЛ ЮМ. ХҮН ТӨРӨЛХТӨН ҮҮСЭХЭЭС ӨМНӨ БИЧИЛ БИЕТЭН, ОДООГИЙН БИДНИЙ НЭРЛЭХ ДУРТАЙ ВИРҮС, БАКТЕР, МИКРОБ, МӨӨГӨНЦӨР ГЭХ МЭТ БИЧИЛ БИЕТҮҮД ҮҮССЭН БАЙДАГ. ОДОО Ч ЭНЭ САВ ЕРТӨНЦ БУЮУ БАЙГАЛЬД АМЬД ОРШИН ТОГТНОЖ БАЙНА. АНТИБИОТИК ГЭЖ ЭМИЙГ ТҮРҮҮЛЖ БОДОХООС ИЛҮҮТЭЙ ХҮН ТӨРӨЛХТӨН ЗӨВХӨН ЭНЭ ДЭЛХИЙН ЭЗЭН БИШ ЮМ. БИДЭНТЭЙ ХАМТ ӨЧНӨӨ ТРИЛЛИОНООР ТООЛОГДОХ ЭДГЭЭР БИЧИЛ БИЕТЭН, АМЬД ОРГАНИЗМ, АМЬТАД ОРШИЖ, ЯНЗ БҮРИЙН ШАЛТГААНААР УСТАЖ, ШИНЭЭР БИЙ БОЛЖ БАЙНА. АНТИБИОТИК ГЭДЭГ НЬ АНАГААХ УХААНД ЯЛАНГУЯА ЭМ ЗҮЙН САЛБАРТ 1940-ӨӨД ОНООС НЭВТЭРЧ ЭХЭЛСЭН. ХАРАМСАЛТАЙ НЬ ӨНӨӨДӨР ХҮН ТӨРӨЛХТӨН, ШИНЖЛЭХ УХААН, АНАГААХ УХААН ЭДГЭЭР БИЧИЛ БИЕТҮҮДИЙНХЭЭ ӨМНӨ ГАРАА ӨРГӨХӨД БЭЛЭН БОЛЖЭЭ. УЧИР НЬ ШИНЖЛЭХ УХААН ХЭДИЙ ОЛОН ТӨРЛИЙН ШИНЭ ЭМ БҮТЭЭНЭ, ТЭРЭНД НЬ ЭДГЭЭР БИЧИЛ БИЕТНҮҮД ХУРДАН ДАСАН ЗОХИЦОЖ ТҮҮНЭЭС ИЛҮҮ ШИНЭ БИЧИЛ БИЕТҮҮД МУТАЦИ ЗЭРЭГ БАЙДЛААР БИЙ БОЛЖ БАЙНА.

АНТИБИОТИК [119.40.103.37] 2019-11-19 06:29:52

НАМ ДАГАСАН ТУРЛИАХУУД САЙХАН БУРАХ ЮМ АА.... АПТЕКҮҮД ГЭХЭЭСЭЭ ИЛҮҮТЭЙ ЭМИЙН БИЗНЕС НЬ ХУВЬД ОЧЧИХСОН ТУЛ ЭМЯ ДИЙЛДЭГГҮЙ ЮМ. ЭМИЙНХЭН ӨВЧИН ЭМЧЛЭХ ГЭХЭЭСЭЭ ИЛҮҮТЭЙ ОЛОН ЭМ ЗАРЖ АШИГ ОЛОХ ЗОРИЛГОТОЙ. АШИГ ОЛОХ, ЗӨВ ХҮНД ЗӨВ АНТИБИОТИКИЙГ ХЭРЭГЛҮҮЛЭХ ХОЁР НЬ ХООРОНДОО УУЛЗАЛДАХГҮЙ ЗӨРӨЛДӨӨД БАЙГАА УЧРААС ХҮН БҮХЭН ДУРТАЙ ЭМЭЭ ДУРААРАА, БИЕ БИЕНЭЭСЭЭ СОНСООД Л ШУУД ХЭРЭГЛЭДЭГ.

Иргэн [64.119.18.129] 2019-11-19 05:34:18

Үгүй ингэж улаан цайм худлаа ярьж байх ч гэж...

Зочин [66.181.161.117] 2019-11-19 05:21:14

антибиотикийг эмийн сангууд замбараагүй зарж бгаа. ЭМЯ хянаж хүчрэхгүй байх шиг байна. булан тохой бүрт эмийн сан бгаа. Дээр нь эмч нар юм л бол антибиотик бичдэгээ багасгамаар байна.

Зочин [202.9.42.120] 2019-11-19 08:26:57

яг үнэн

deegii [202.9.44.160] 2019-11-19 04:22:47

emiin sand ugch baigaa sanhuujilt ni baga yum chini sariin eheer duusah ni argagui sh dee.tegeed hotiin zahaar jijig emiin sanguud bol antibiotikiig jorgui uguud bailee

dr [139.5.219.20] 2019-11-19 04:06:49

amaraa darga zarchimch zuv hun, ajlaa mednee yamand olon jil ajillasan turshlagatai

Зочин [202.126.89.204] 2019-11-19 05:05:11

Олон жил ажилахдаа юу ч хийж бvтээгvйг яамныхан захаасаа хэлнэ дее

Зочин [124.158.113.3] 2019-11-19 05:00:15

doloogoo shaasss

ард [103.9.88.162] 2019-11-19 03:44:22

эмийн сангууд жоргүй бол антибиотек олгохоо болиод удаж байгааш дээ,тэгээд үнэтэй атибиотек хэргэлдэг ард түмэн байна уу,мөнгө нь хаана байнаа, аньс аарц чацаргана хэрэглээд л болгоод л байна даа

Зочин [150.129.143.98] 2019-11-19 03:39:12

Энэ естой аймр авилгалчин авгай шдэ. Манай танилын лабортороос шууд 30 хувь нэхээд ЭМЖЖ дээр авчирч ег гсн, тэр эмнэлэгийг бас ажилуулдаг юмуу хаашаа юм

Зочин [202.131.227.51] 2019-11-19 03:03:36

шал худлаа дарга гуай

Зочин [139.5.219.204] 2019-11-19 02:39:19

ГАНЦ ХОЁР АПТЕК ЭМЧИЙН ЖОР ГЭЖ БАЙНЛЭЭ БУСАД НЬ ЗҮГЭЭР ЗАРЖ БАЙГАА ХУДЛАА ХУЦ ЮМАА

зочин [66.181.161.94] 2019-11-19 02:36:32

Ард иргэдээ ЭМД аар үйлчилдэг эмийн сангууд чинь санхүүжилт байгаа тохиолдолд жоронд бичигдсэн эмийг Эм ханган нийлүүлэх байгууллагдад тасарчихаагүй л бол байхгүй гэж буцаадаггүй юм. Харин санхүүжилт дуусчихвал даатгалаар олгох боломжгүй болж байгаа юм.

zaya [202.179.31.71] 2019-11-19 01:47:35

юун хормойн дон билээ

zochin [202.55.188.33] 2019-11-19 01:21:54

Ene avgai 10 jiliin umnu EMY nii emnelgiin tuslamj hariutssan mergejilten baihdaa ch buh ym bolj butej baigaa met hutsaad suuj l baisan. Odoo bur turiin nariin bichgiin darga ch geh shig. Nam dagasan iimerhuu huvalznuud turiin albiig burduulj baihad MU hugjinu gej yu baidag ym. 1 ch hun uzej emchilj baigaagui Amarjargal Bymbasuren metiin hormoin dontonguud bas boloogui doktoriin zeregtei geed baigaa. Ichij amidar.

Зочин [202.179.31.71] 2019-11-19 02:23:55

чамайг оролдохоор өгөөгүй юм уу ямар донтой гэж

Зочин [202.21.108.161] 2019-11-19 00:42:39

ХУДАЛЧ

Emiin sangaar uilchliuulegch [202.70.33.242] 2019-11-19 00:24:59

Үүн шиг худлаа юм байхгүй ээ.

Зочин [64.119.19.80] 2019-11-19 00:55:03

ёстой бодит байдлаа мэддэггүй авгай байндаа


29 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
29 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.