Б.Баасандорж: Цахимаар 30 төрлийн бүртгэлийн үйлчилгээг үнэ төлбөргүй өгдөг болно
Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Б.Баасандоржтой ярилцлаа.
-"И Монголиа" хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу. Ямар учиртай хөтөлбөр вэ?
-“И Монголиа” хөтөлбөрийг дан ганц “Сонгуулийг цахимаар өгөх боломжтой” гэдэгтэй холбож ойлгох нь өрөөсгөл юм. Улсын бүртгэлийн газар Монгол Улсын хэмжээнд харъяалал харгалзахгүй бүртгэл хийдэг болсон. Жишээлбэл, Өмнө нь Ховд аймгийн хүн Ховдоос иргэний үнэмлэхээ захиалдаг, өөр аль ч дүүрэг хорооноос захиалж болдоггүй байв. Харин одоогийн эрх зүйн орчноороо аль нэг аймаг, дүүрэг хороо харгалзахгүй хүссэн газраасаа бүртгэл мэдээллийн материалаа авах боломжтой болсон гэсэн үг юм.
Монгол Улсын 3.3 сая гаруй иргэний 2.2 сая гаруй нь сонгуулийн насны иргэд байна. Эдгээр хүмүүс заавал оршин суудаг хороо, дүүргээс сонгуулиа өгөхгүйгээр хүссэн газраасаа өгөх боломжтой. Мөн гадаад паспорт, иргэний үнэмлэхээ захиалах боломжтой болох юм. “И Монголиа” хөтөлбөрийн хүрээнд маш олон цахим чиглэлээр, мэдээллийн технологийг ашиглаад Монгол Улс ямар хөгжил рүү явах вэ гэдгийг тодорхойлно. Энэ мэтчилэн харъяалал харгалзахгүй үйлчилгээ авдаг болсон учир ижил зарчмаар сонгууль өгөх боломж нь нээгдэх юм.
-Хэзээнээс хэрэгжиж эхлэх вэ?
-Одоогоор ийм боломж бий гэж үзэж байна. Хэрэгжиж эхлэвэл хамгийн түрүүнд хуулиндаа өөрчлөлт оруулах ёстой болно. Хууль, эрх зүйн орчныг тодорхой болгох хэрэгтэй. Улсын бүртгэлийн ерөнхий газар хууль эрх зүйн хүрээнд хэрэгжүүлэх нөхцөл бүрдвэл харъяалал харгалзахгүй үйлчлэх, сонгууль өгөх бүрэн боломжтой гэж үзэж байгаа юм.
- Үүнтэй ижил хөтөлбөр өөр ямар орнуудад хэрэгждэг вэ?
-“И Эстони” гэж бий. Энэ хөтөлбөр 1998 оноос хэрэгжиж эхэлсэн байдаг. Энэ хөтөлбөрийнхөө хүрээнд 2005 онд дэлхийд анх удаа сонгуулиа цахимаар өгсөн орон болсон. Яг ийм цахим шилжилт Сингапур, Гүрж гэх мэт дэлхийн олон оронд хэрэгждэг байгаа. Аливаа оронд хөтөлбөр нь тогтвортой байвал түүнийгээ дагаад үйл ажиллагаа нь явдаг.
“И Монголиа” зөвхөн сонгуульд зориулсан хөтөлбөр биш
-Энэ хөтөлбөрийн хувьд давуу тал нь юу байна вэ?
-“И Монголиа” хөтөлбөрийг зөвхөн цахим сонгууль өгөх үйл явц гэж ойлгож болохгүй. Энэ бол товчхондоо “Цахим шилжилт” юм. Улс орон цахим мэдээллийн технологийн хөгжилд тулгуурлан төрийн ямар үйлчилгээг хувийн хэвшлийн үйлчилгээтэй холбох вэ гэдэг асуудал яригддаг. Цахим сонгууль өгөх боломж гэдэг маань энэ хөтөлбөрийн нэг жишээ юм. “И Монголиа” зөвхөн сонгуульд зориулсан хөтөлбөр биш. Монгол Улсын хэмжээнд бодлогын түвшинд яригдах зүйл.
-УБЕГ-аас иргэдэд хэдэн төрлийн үйлчилгээг цахимаар хүргэж байгаа вэ?
-Одоогоор 23 төрлийн лавлагааг burtgel.mn дээр үнэ төлбөргүй хүргэж байна. Иргэний үнэмлэхийг цахимаар захиалдаг болсон. Удахгүй манайхаас 30 төрлийн бүртгэлийн үйлчилгээг “Дэлхийн банк”-тай хамтран цахимаар өгдөг болно.
-Нийт хэдэн төрлийн үйлчилгээг танайхаас авч болох вэ?
-Улсын бүртгэлийн ерөнхий газраас иргэдэд чиглэсэн 136 төрлийн үйлчилгээ байдаг. Үүнээс burtgel.mn-ээр дамжуулан 23 төрлийн лавлагааг үнэ төлбөргүй өгч байна.
-Цаашид бүх төрлийн төрийн үйлчилгээг цахимаар өгөх систем рүү шилжих боломжтой юу?
-Мэдээллийн технологи дэлхий даяар хурдацтай хөгжиж байна. Иймд бүх төрлийн мэдээлэл, үйлчилгээг цахимаар өгдөг болох нь зөв. Энэ нь иргэдийн цаг хугацааг хэмнэнэ. “И Монголиа” хөтөлбөрийн хүрээнд иргэд рүү чиглэсэн мэдээллийн ажлуудыг хийнэ. Хамгийн гол нь үйлчилгээний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг иргэдэд таниулах хэрэгтэй.
-Улсын бүртгэлийн ерөнхий газар анх удаа НӨАТ-ын баримт өгдөг болно гэж байсан?
-Улсын бүртгэлийн байгууллага Сангийн яамтай хамтраад улсын бүртгэлийн төлбөрийн системийг И баримтаар төлдөг болсон. Бүртгэлийн үйлчилгээн дээр төлбөр төлөх гэсэн цаг хугацаа шаарддаг нэг том асуудал гардаг. Тухайлбал, иргэн гадаад паспортын төлбөрийг төлөх гэж банкинд хоёр цаг дугаарладаг байсан. Харин И баримт аппликейшн ашигласнаар нэг хүрэхгүй минутын дотор төлбөрөө төлдөг болсон. Энэ бол төрийн байгууллагуудаас анх удаа манай байгууллага дээр хэрэгжиж байгаа үйлчилгээ. И баримт аппликейшн дээр урамшууллын цэс байдаг. Цаашдаа энэ хуримтлагдсан мөнгөөрөө иргэн гадаад паспорт, иргэний үнэмлэхээ захиалдаг боломж бүрдэнэ.
-Баярлалаа.
Сэтгэгдэл
ZAP [202.131.228.66] 2019-12-12 08:24:30
ZAP [202.131.228.66] 2019-12-12 08:24:30
Зочин [70.29.38.16] 2019-12-02 01:33:29
Цахим ба хар машинд бүү итгэ монголчуудаа!
Зочин [94.23.66.193] 2019-11-29 21:49:30
Best sex dating -- Sexcont.Com
Зочин 17 [203.217.139.227] 2019-11-29 01:10:58
ой санамж чинь ямар богино юм бэ. 7-р сарын 1-ны мартсан уу. Гараар саналын хуудас тоолох чинь бүх луйврын эхлэл болдог юм биш үү. Машинаар санал тоолохыг чинь дараа нь хяналтын тооллогыг гар аргаар баталгаажуулж байгаа биз дээ. жаахан мэдрэмжтэй байл даа
Хөөе УБүртгэлийнхэн [202.179.31.11] 2019-11-28 10:48:38
Хөөе би цахим үнэмлэхний тодорхойлолт авъя гэтэл 5000 төгрөгөөр надад зарсан. Гол үнэ нь хэвлэх цаасандаа байна уу. Нэг юм цаас гээд яриад байхаар нь ойлголгүй аан гэчихсэн чинь барагвизний урилга бичдэг шиг цаасан дээр тодорхойлолт хэвлээд 5000-аар зарсан ! Энэ арай хэтэрхий байна. Надад тэр цаас нь огт хэрэггүй. Албан ажил бол ихэнхдээ А4 80г буюу ерийн бичгийн цаасан дээр л явагддаг биз дээ. Ганц тодорхойлолт А4 дээр буулгаад өгөхөд үнэндээ надаас мөнгө авах ч үгйү байх гэж бодсон. За яах вэ ядуу орон гээд хэвлэсэн хорныхоо үнэ гэж үсрээд 500 төгрөг л авах байх гэж бодсон. Гэтэл гадаадад бид нар очоод л хүссэнээ хэлэхэд дор нь хэвлээд ҮНЭГҮЙ бүр дугтуйнд хийгээд өгдөг. Дугтуй хэрэггүй гэвэл тэр чигт нь.
Зочин [202.179.31.11] 2019-11-28 10:49:09
Сорри, цахим биш иргэний үнэмлэхний тодорхойлолт шүү.
зочин [202.9.42.8] 2019-11-28 04:26:11
Сонгуулыг бид зөвхөн хайрцагаар хийх болнооооо Юун цахимаар вэ ард иргэдийг хар машинаар олон жил хуурлаа Хөгжилтэй орнууд хайрцаганд хийж болоод байна цаана чинь хоёр сая хүрэхгүй саналын хуудасыг тоолж чададагүй юм уу тэгээд гахуулахаараа монгол аякугаараа дэлхийд хамгийн дээгүүр гээд байдаг ичмээр юм