Хар тамхины хуулийг чангатгах цаг нь болжээ

Л.Батцэнгэл / Хууль

-Жирэмсэн эхчүүд, залуу хосууд хар тамхи их хэрэглэх болсон нь аюулын харанга дэлдэж байна-

Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан, ОХУ-ын Буриад улсын гавьяат жүжигчин, дуучин Б.Амархүү өөрийн машиндаа хар тамхи хэрэглэж байгаад баригдаж улмаар хууль шүүхээс биеэр эдлэх хоёр жилийн ял авсан. Цахим орчинд түүнп ял өгөх нь зөв, буруу гэж их маргалдсан. “Хоёр жилийн ял бага байна” гэсэн хэсэг байхад нөгөөдүүл нь “Анх удаа сонирхож хэрэглэсэн бол заавал хорих шаардлагагүй” хэмээж бараг л хүний эрхийн асуудал гэх маягтай өмөөрч үзэж байсан. Бидний үлгэлэн дагагч АНУ-д гэхэд л ийм тохиолдолд биеэр ял эдлүүлэх биш харин ч эмчилгээнд хамруулж, дахин хэрэглэхгүй байхад анхаардаг талаар мэдэмхийрцгээсэн. “Хар тамхины хор хөнөөл, түүнээс урьдчилан сэргийлэх асуудлыг хэлэлцэх онол, практикийн бага хурал өчигдөр (2019.11.29) болж өнгөрлөө. Хуралд ГЕГ, ЦЕГ, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв болон хууль, эрх зүйн боловсрол олгодог их, дээд сургуулиудын оюутан залуус оролцсон. Хар тамхи хэрэглэсэн нь хуулийн хүрээнд тодорхой болсон Б.Амархүүгийн асуудалд албаны хүн хариулахдаа “Манай улс хар тамхины тээвэрлэгч байсан бол одоо хэрэглэгч болсон. Хүн ам маш цөөтэй орны хувьд хар тамхи, мансууруулах бодис бол аюулын харанга. Анх удаа сонирхож үзсэн гээд толгойг нь илэх хэрэггүй. Энэ бол гэмт хэрэг, хатуу хуультай гэдгийг мэдрүүлэх, бусдад анхааруулга болгох ёстой. Нэг удаа сонирхож үзнэ гэж хэзээ ч байдаггүй. Нэг удаа хэрэглэсэн л бол давтан хэрэглэх өндөр магадлалтай. Тиймээс хар тамхины хор хөнөөлийн талаар сайн ойлгож, түүнээс урьдчилан сэргийлэх нь нэн чухал” гэсэн юм.

Хар тамхичин жирэмсэн эхчүүдээс мэдрэл муутай, эрхтний гажигтай хүүхдүүд төрж байна

Монгол Улсын хэмжээнд сүүлийн жилүүдэд мансууруулах сэтгэцэд нөлөөлөх идэвхит бодисын хэрэглээ 18-35 насны залуусын дунд маш их нэмэгдсэн гэдгийг хууль шүүхийнхэн болоод эрүүл мэндийн байгууллагынхан их ярих болсон. Үндэстнийг мөхөөдөг цагаан тахал гэгдсэн хар тамхины хэрэглээ гэр бүлийн хос, жирэмсэн эмэгтэйчүүдийг тойрохоо байсан нь жинхэнэ аюулын харанга дэлдэж байна. Хар тамхи, мансууруулах бодис хэрэглэснээр хүний биеийн болон сэтгэцийн эрүүл мэндэд маш огцом өөрчлөлтүүд гардгийг бид олон зүйлээс мэднэ. Жирэмсэн эх мансууруулах бодис хэрэглэснээр үр хөврөлд нь хүчтэй нөлөөлж, ургийн гажиг үүсдэг гэж мэргэжилтнүүд хэлж байна. Нялх урагаа яаж ийж байгаад эсэн мэндтөрүүллээ гэхэд эрхтэн тогтолцооны гажигтай, мэдрэлийн согогтой хүүхэд төрдөг гэж байгаа. Эцэг эхийнх нь хариуцлагагүй харалган амьдралынх нь гай гамшгийг хорвоод ирж буй тэр хөөрхий нялх амьтас хэзээ үүрэх ёсгүй байтал ийм л явдал хэвийнд тооцогдох болсон нь гунигтай. “Сэтгэцийн Эрүүл мэндийн үндэсний төв”-ийн Шүүхийн сэтгэц, эмгэг судлалын клиникийн эрхлэгч С.Байгалмаа “Хүүхэд залуус мансууруулах бодисын хор хөнөөлийг сайн мэдэхгүйн улмаас саваагүйтэж, сонирхож хэрэглэх улмаар донтогч болох байдал маш түгээмэл байна. Дэлхий нийтэд мансууруулах бодист донтсон хүмүүсийг эмчлэх нь бэрхшээлтэй хэвээр байгаа. Тиймээс мансууруулах бодист донтох буюу хамааралтай болохоос нь өмнө урьдчилан сэргийлэхэд хууль хяналтын байгууллага, эрүүл мэнд, боловсролын байгууллага хамтарч ажиллах нь чухал байгаа юм. Сэтгэцийн Эрүүл мэндийн үндэсний төв дээр мансууруулах бодис хэрэглээд ирж буй хүмүүсээс зургаан сарын хугацаанд тандалт, судалгаа авахад эдгээр хүмүүсийн 11.3 хувьд нь сэтгэцийн эмгэг аль хэдийн үүсчихсэн байгаа. Харин бусад нь энэ бодисыг тодорхой хугацаанд хэрэглээд үзчихсэн, хэрэглэгч гэсэн ангилалд орж байна.18-35 насны залуусын 30 гаруй хувь нь оюутнууд байсан нь даанч харамсалтай” гэж байсан. Ид хийж бүтээх насныидэр хонгор оюутан, залуус мансууруулах бодис хэрэглэж, бусдад уруу татагдан улмаар сэтгэцийн эмгэгтэй болж байгаа нь даанч гунигтай.

Хар тамхи хилээр нэвтрүүлэх явдал ноднингийнхоос хэд дахин өсчээ

Өнгөрөгч оны жилийн эцсийн байдлаар нийт 15 удаагийн тохиолдлоор 258 грамм хар тамхи, мансууруулах бодисыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхээр завдсан гэмт хэргийг Гаалийн байгууллага дангаар болон бусад хууль, хүчний байгууллагатай хамтарсан ажиллагааны үр дүнд илрүүлсэн байдаг.Энэ оны эхний арван сарын байдлаар хууль бус бодисын хэмжээ хэд дахин өсчээ. Нийт долоон удаагийн тохиолдлоор 4.5 кг орчим мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эмийг улсын хилээр нэвтрүүлэхийг оролдсон гэдэг бол хэмжээний хувьд арав хорь дахин нэмэгдсэн гэсэн үг юм.ГЕГ-ын Гаалийн зөрчилтэй тэмцэх хэрэг бүртгэх газрын хар тамхины хяналтын албаны дарга Б. Сүхбаатар энэ тухай “Он гарснаас хойш хар тамхи, мансууруулах бодистой холбоотой гэмт хэргийн тоо болон давтамж нэмэгдэх хандлагатай байна. Энэ оны гуравдугаар сард Испани улсаас Монгол Улс руу илгээсэн илгээмжээс Гаалийн хяналт, шалгалтын явцад гурван кг хүчтэй үйлчилгээтэй мансууруулах бодисыг илрүүлсэн. АНУ-аас захиалсан 0.5 кг мөс, мөн Нигери улсын иргэд холбогдсон 200 гр мөсийг тус тус илрүүлэн Цагдаагийн байгууллагад шилжүүлсэн. 2010 оноос хойш Монгол Улс руу хар тамхи, мансууруулах бодис илгээсэн, мөн зорчиж явахдаа тээвэрлэсэн байдлаар аваад үзвэл БНХАУ, Зүүн Өмнөд Азийн Малайз, Филиппин мөн АНУ, Герман, Недарланд, Испани зэрэг улсын иргэд байна” гэсэн нь муу бүхнээс алсуур явж ирсэн монголчууд маань дэлхийн хар тамхины мафийн торон сүлжээнд хэдийнэ холбогдсоны гэрч юм.

Хар тамхины шалгалтыг эрэлч нохойгоор хийлгэдэг

Хяналт, шалгалтын тоног төхөөрөмжийн хувьд үндсэндээ дэлхийн нийтийн жишиг болгож ашигладаг албаны эрэлч нохой л тус болдог гэнэ. Мансууруулах бодис илрүүлэх чиглэлээр бэлтгэгдэж, сургагдсан эдгээр ноход харин үүргээ сайн биелүүлдэг гэсэн. Мөн уг бодисыг шалгах, тандан илрүүлэх орчин үеийн гэрлийн спекторийн төхөөрөмж, хүний бие шалгах bodyscanner болон зорчигчийн гар, ачаа тээш шалгах рентген аппаратуудыг түлхүү ашиглаж байгаа аж. Гаалийн байгууллагад зөвхөн хар тамхитай тэмцэхэд зориулж нийтдээ энд онд нийт 1.5 тэрбум орчим төгрөг төсөвлөгджээ. Хилийн бүх боомтыг хар тамхи илрүүлэх тоног, төхөөрөмжөөр хангах ажил хийж байгаа юм байна.


Сэтгэгдэл

eczvrcib [14.20.186.209] 2023-06-04 12:21:10

Мэдээ.МН <a href="http://www.g2p6xr4c2c81lqc829h839tl9iz6z28vs.org/">aeczvrcib</a> eczvrcib http://www.g2p6xr4c2c81lqc829h839tl9iz6z28vs.org/ [url=http://www.g2p6xr4c2c81lqc829h839tl9iz6z28vs.org/]ueczvrcib[/url]

egtqdrnlc [123.185.203.69] 2022-03-04 12:43:50

Мэдээ.МН <a href="http://www.ghv4vvg44j57sk82o49mf36u248shw19s.org/">aegtqdrnlc</a> [url=http://www.ghv4vvg44j57sk82o49mf36u248shw19s.org/]uegtqdrnlc[/url] egtqdrnlc http://www.ghv4vvg44j57sk82o49mf36u248shw19s.org/

TlmUR [213.139.229.5] 2021-01-10 17:40:21

Pills prescribing information. What side effects? <a href="https://prednisone4u.top">where buy generic prednisone without insurance</a> in USA. Best about medicine. Get information now. <a href=http://satkesmabespolri.org/berita/detail/24/BIDDOKKESPOLDARIAUKEMBALIGELARSUNATANMASSAL>Actual about drug.</a> <a href=http://doll.2-d.jp/navi/log/eid72.html?>Actual what you want to know about pills.</a> <a href=http://www.ggtronics.com/ticket-submitted.php?id=NDY1Njk=>Everything information about pills.</a> 314eabe

ZAP [202.131.228.66] 2019-12-12 08:54:13

ZAP [202.131.228.66] 2019-12-12 08:54:13

Зочин [94.23.66.193] 2019-11-29 21:43:59

Best sex dating --- Sexcont.com

Зочин [77.38.148.28] 2019-11-29 21:36:28

хар тамхинд хордуулах хужаагийн хар бодлогыг ил далд дэмжигчид еерсдийн цэцэг цэвруу шиг залуусаа хужаагийн хуслээр шоронгийн хадаас болгох гэж яасан их улайрч байнаа.новшнууд аа, эмчилж эдгээж засаад авахын оронд шоронд хатаах юмаа бодох зэвуун юмнууд их байнаа.

хуц [103.10.22.93] 2019-11-29 15:06:45

хууль хэрэгжихгүй томчуудтай байхад хар тамхи жижиг хэрэг байн өө

Зочин [202.9.46.76] 2019-11-29 14:35:55

Үхсэн. Тэгээд хар тамхи хэрэглэж байсан хүндээ 2 жилийн ял өгч давруулаад байгаа юм чинь. Ингэж хар тамхитай тэмцэхгүйшдээ.

Зочин [192.82.68.227] 2019-11-29 12:40:24

Ардчилсан улсад байх хамгийн онцгой шинж тэмдэг бол Хар тамхи хэрэглэгч олонтой байдаг юм гэсэн!! Америк барууныхныг харахад vнэхээр тийм байдаг! Хитад мэтийн коминист орнууд л онцгой ширvvн тэмцдэг болтой !! Чанга хуультай болохыг АН яасан ч зевшеерехгvй байхаа!!

зочин [103.194.176.117] 2019-12-02 04:12:42

Монголчуудын шүтээн дээд тэнгэр Америк ах нар тэр Хар тахалын улмаас жилд 60 мянган хүн цааш нь харуулдаг .

Зочин [103.229.121.210] 2019-11-29 14:39:56

Орос бол аль коммунизмын үедээ архаг хар тамхичидтай байсан. тэр ямар учиртай юм бол?

Зочин [202.9.46.149] 2019-11-29 12:37:18

яагаад хар тамхийг өөрсдөө хэрэглээд байгаа юм бол.

Зочин [182.160.32.202] 2019-11-29 10:09:10

Ямарч тохиолдолд хар тамхитай холбогдсон л бол шууд шоронд хийх хуультай болох хэрэгтэй

Зочин [202.55.188.34] 2019-11-29 10:07:51

дарга нарын эрнэр хүүхдүүд бүгд шоронд суугаад баахан ганц биё хүмүүс болох нь.

Зочин [64.119.27.173] 2019-11-29 11:57:09

Гадаадаас авч ирдэг болохоор худалдаа хийдэг бүх иргэдийг хянах систем хэрэгтэй болно.

BL@CK SMOKE [153.208.78.41] 2019-11-29 10:04:22

Ee pizda er ni har tamhi, mansuuruulah bodis shaaj, hereglej yadag bnaa pizda, yu ni goyo saihan bnaa pizda gej, ter bol hend ch hereggui hog, tahal, shaar shavhruu, sharilj, himiin bodis bitgii shaa pizdakuudaa, har tamhi shaadag teneg, erguu pizdakuudiig bol uhel esvel shoron l huleej bgaa, pizdakuud zugeer l muruuruu muumuu unjuulaad, bolomjooroo boojgoigoo unjuulaad, arhia gudraad l yavj bai savaagui, erguutsen, malnaas dor muu teneg pizda nar!!!!!.....

Зочин [103.229.121.210] 2019-11-29 14:42:44

Чи тэнэг болохоороо яагаад хэрэглэдгийг нь ойлгохгүй ээ. Уул нь хэрэглэж байхдаа гоё байдаг байхгүй юу. Тэгээд салж чадахгүй болно. Яг архи тамхи шиг. Энгийн байгаа биз дээ?

Зочин [66.181.184.249] 2019-11-29 09:52:06

би бол наад асуудлыг чинь амархаан шийднэ таван хүн буудаа л гүйцээ хоншоортой аавын хүү бвал дахиад хар тамхитай холбогдог лдээ гэхдээ төрийн томцуулд ингээд байх нь тэдэнд өөрсдөд нь ашигтай ямар нэгэн асуудал байгаа юм шиг бгаа юм

зочин [182.160.33.157] 2019-11-29 08:41:40

ЦААНА ЧИНЬ ЗА ЯАХАВ ДЭЭ, НЭГ УДАА АЛДАА Л БИЗ ГЭЖ ӨМӨӨРӨХ ШИНЖТЭЙ МАЛНУУД ОЛОН БОЛЖ БАЙНА ШҮҮ

Зочин [66.181.170.73] 2019-11-29 08:24:03

16 насанд хүрээгүй хүнд худалдан борлуулсан бол 15-20 жил

зочин [103.194.176.117] 2019-12-02 04:02:41

Монгол улс Хар тамхичдад зориулсан таатай нөхцөл нь бүрдсэн улс учир нь Хар тамхины хэргээр 2 жилийн хорих аваад да заалдан түүнийгээ 1 жилийн тэнсэн харгалзах ялаар шийтгэдэг бас болоогүй Тээврийн хэрэгсэлээр хүн дайрч амь насыг нь хөнөөсөн этгээд 1 жилйин тэнсэн 6 сар жолоодох эрхийг нь хасдагт байгаа юм . За тэгээд Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон хэрэг зөрчил гаргасан бол 400 мянган төгрөг торгоно

Зочин [66.181.170.73] 2019-11-29 08:22:38

Хэргэлсэн бол таван жил, зарсан бол арван жил, давтан хэрэглэсэн бол арван жил, давтан худалдан борлуулсан бол 15-20 жилийн ял өгөх хэрэгтэй.

зочин [103.194.176.117] 2019-12-02 04:07:31

15-20 жил гэдэг бол улс тэр даварсан этгээдүүдийг тэжээхийн тулд сард нэг хүнд 340 мянган төгрөг зарлагддаг.Гэтэл Хүүхдийн хоолны мөнгө өдөрт нэг хүүхдэд 600 төгрөг оногдож байх жишээний тэгээд харициулаад үз

Зочин [80.110.98.187] 2019-11-29 12:29:29

bas arhi uusan malnuudad dahin arhi uuj hvn alj deerem hiij hvn daramtlsan bol heden arvan jileer ni horich heregtei... bas ene luivarchid ard tvmnii ymiig avaad baychaad baigaa hulgaich deeremchingvvd shorond horih heregtei, er ni bvgdiig ni horich heregtei...

ок [59.153.115.63] 2019-11-29 07:06:30

авилгалдаа 100 хан саяын торгууль 3хан жил, хар тамхины хэрэглэгч зарах хэмжээгээр авч явсан гарууддаа хоёрхон жил өгөөд байхаар авилгал, хар тамхи, шашин 3 монголд дэлгэрэхгүй яахавдээ, дэлхийн өөр хаана ч ийм замбараагүй, хууль хэрэгжидэг, шүүх цагдаа нь авилгалчин улс байхгүй учраас монголд хэн л бол хэн дураараа жиргэж дунд чөмгөөрөө тоглож байгаан, энэ 3 бол шууд улсын тусгаар тогтнол бүрэн бүтэн байдалтай холбоотой учраас аливаа улс доод л тал 20жил, бүх нас , цааз өгдөг юм, одоо энэ сүүлийн үед шашнууд бас аюултай шүү, орос хятадууд , америк солонгос, японы гаж шашны урсгалуудыг оруулж ирдэггүй юм байналээ, монгол жаахан хатуу байхгүй бол улс байх уу ,үгүй гэдэг дээрээ л тулах байхдааа

ЗОЧИН [124.158.77.41] 2019-11-29 06:53:41

МЭДСЭЭР БАЙЖ ИХ ХЭМЖЭЭГЭЭР ТЭЭВЭРЛЭЖ ЯВАА ЭНЭ ДИПЛОМАТ БАЙГУУЛЛАГЫН АЖИЛЧИД МЭДСЭЭР БАЙЖ ЗАРЖ БОРЛУУЛДАГ ХУДАЛДДАГ НӨХДҮҮДЭД ХАРИН Ч ЯЛЫГ НЬ ӨНДӨР ӨГӨХ НЬ ЗӨВ БАЙХ ДАА ЭДГЭЭР ХҮМҮҮС САНААТАЙ АШИГ ХАЙЖ БУСДЫГ ХОРДУУЛАН ТАХАЛД ОРУУЛЖ БАЙГАА ХҮН БИШ НӨХДҮҮД МӨНӨӨС МӨН ДӨӨ

зочин [103.194.176.117] 2019-12-02 04:19:37

энэ улс төрчид яагаад Дипломат ажилтан болохыг үхэн хатан зүтгэдгийн учир нь Хар тамхины наймаа асар их ашиг бас ажиг сонирхол мөнгө бусдаар юу л байв гэж Хойд Америк 25 мянган монгол иргэд цагаачилж амьдардаг түүний 10 мянган нь ДОХТОЙ гээд бод ямар сайн даа л эх орноосоо туслаач гээд байхав. тэд тэндээ л ясаа тавих хэрэгтэй тэгэхгүй монголд орж ирвэл монголчууд шүүд утгаараа мөхнө

zailaach [103.26.194.61] 2019-11-29 06:20:26

tolgoig ni ileh hereggui dee omno bas duuchin amarhuu chini har tamhinii esreg surtalchilgaa hiigeed bsan odoo bolhoor ooroo holbogdson bn odoo yalaa edelsen deer bhaa ooriinho toloo l ulaan hooloigooroo duulj ter neg ulaan vdiin temtseend tvrvlcheed teriigee mongold gavya bguulsan met ih yaridag hulgaich daa yn 2 jil ulsiin mongoor tejeelgeh ve 10 jil ogoochee 10s deesh bsan bolno danda hereg tovogt ordog davarchihsan huuli uilchildgvi gar ve

Зочин [66.181.161.37] 2019-11-29 04:20:46

Гааль хар тамхины гол оруулж ирдэг газар. Өөрсдөө ч хэрэглэдэг

Зочин [202.9.46.149] 2019-11-29 04:10:29

Өмхий монголчууд үхээсэй

Zochin [202.126.88.150] 2019-11-29 04:15:56

Chi omhii hujaa yu

Зочин [202.179.31.97] 2019-11-29 04:13:30

Manai Uls-d Mongol bish irged geed tsagaachid tsagaachidy urs bgaa!!! TSAGAACHID ZAIL!!! HUJAA < SHINJAANaas orj irsen tsagaacid zailtsgaa!!!!!!!!!!!!!!!!

Зочин [203.91.119.42] 2019-11-29 03:33:10

Хар тамхийг Цагдаа нь илрүүлээд байгаа юмуу гааль нь илрүүлээд байгаа юмуу ойлгохгүй юм. Тэгсэн хэрэглээ нь өссөн гээд байхын шулуухан асуухад тэмцэх аргаа олохгүй будлиад байгаа юм биш үү

Иргэн [202.131.229.146] 2019-11-29 03:12:20

Mani met shig ajiliin 8n tsagtai ogloo ertlen bosoj tugjreend gatsan baij ajildaa ireed oroi chadhaara ertlen garj tugjreed haridag zawgui humuus yun ter har tamhi hahhaha zarim humuus goe zawtaimoo yaaj ingej geo zawtai amidraad bn

Зочин [124.158.110.82] 2019-11-29 02:44:23

монголчууд шиг хүн чанаргүй хүмүүс нэгнийгээ гүтгэхгүй гэх баталгаа байна уу???!!!!

Зочин [150.129.141.252] 2019-11-29 02:31:55

Хар тамхи худалдсан хунд анх удаа хэрэглэсэн унээс илуу ял оноох хэрэгтэй Тэгэж байж сулжээг устгана Шонийн бааруудад хар тамхи зардаг тухай их ярьдаг Бугдийг нь шалгаач

g [73.181.73.133] 2019-11-29 01:58:51

Jiremsen eh har tamhi heregleed arai ugui bailgui dee

Зочин [64.119.27.173] 2019-11-29 01:23:40

Хар тамхины худалдааны сүлжээг устгах ёстой. Тээвэрлэх, худалдах, хадгалах бүх боломжийг хааж өгч, зөрчсөн тохиолдолд хуулийн дээд хэмжээг өг. Ялангуяа бүлэг гэмт хэрэг гэж үзэх заалтыг оруулж өгч, үйлчилгээний байгууллагад арга хэмжээг ав.

Зочин [103.229.122.70] 2019-11-29 01:16:09

Болохоосоо хэтрээд бна. Яагаад удаад юугаа хүлээгээд байгаа нь ойлгомжгүй. Монголчууд устаж дуусахыг хүлээгээд байгаа юм уу

Зочин [202.9.46.149] 2019-11-29 01:31:23

Үхэрүүд өөрсдөө хэрэглэхээ болчихооч

Бурхан багш [73.39.102.84] 2019-11-29 01:15:08

Эхлээд одоогийн Ерөнхийлөгчийн хүүхдэд хариуцлага тооцох хэрэгтэй.

Bat [202.126.89.188] 2019-11-29 00:41:13

Odoo yu khuleegeed baigaa yumbee

Зочин [66.181.161.12] 2019-11-29 00:21:31

Хар тамхинд холбогдсон л бол 10 аас доошгүй жил өгөх хэрэгтэй

Зочин [150.129.140.184] 2019-11-28 23:49:19

Дипломат паспортонгууд , УИХ -н гишууд , сайд дарга нараа л сайн шалгаж бай ! Тэд чинь л муу юм бухнээр мэргэжисэн нохос - энэ бол энгийн иргэдийн хийх ажил биш ...


45 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
45 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.