“Тэмбүүг устгая” үйл ажиллагаанд дэмжлэгт хяналт хийх баг Говьсүмбэр аймагт ажиллалаа

Aдмин / Эрүүл мэнд

Халдварт өвчнөөс сэргийлэх хянах үндэсний хөтөлбөрийн хүрээнд “Тэмбүүг устгая” үйл ажиллагаанд дэмжлэгт хяналт хийх Эрүүл мэндийн яамны Эм, үйлдвэрлэл, технологийн газрын дарга Н.Гэрэлт –Одоор ахлуулсан, ХӨСҮТ-ийн дэд захирал Б.Цацралт-Од, тус эмнэлгийн ДОХ/БЗДХ-ын их эмч Ш.Навчисхан, НЛА-ны их эмч Б.Сайханхүү нарын бүрэлдэхүүнтэй баг 2019 оны арваннэгдүгээр сарын 28-наас 29-ны өдрүүдэд Говьсүмбэр аймагт ажиллалаа. Дэмжлэгт хяналтын баг Говьсүмбэр аймгийн засаг дарга Г.Батсуурь, Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлгийн дарга, Өрх, сумын эрүүл мэндийн төвийн удирдлага, эмч, мэргэжилтнүүдтэй уулзаж, энэхүү үйл ажиллагааны хүрээнд хийгдсэн ажлууд, үр дүн, гарч байгаа бэрхшээл, цаашид хийх ажлуудын талаар ярилцлаа.


Говьсүмбэр аймаг нь 2019 оны арваннэгдүгээр сарын байдлаар илрүүлэг, үзлэг шинжилгээний явц 90%-тай , шинээр бүртгэгдсэн тэмбүүгийн тохиолдол бүрийг 100% эмчилгээнд хамруулж, тандалт, хяналт, хавьтал судлалын ажлыг үргэлжлүүлэн хийж байгаа бөгөөд 9.3 сая төгрөгийн санхүүжилтийг орон нутгийн төсвөөс шийдвэрлэсэн байна. Мэргэжлийн баг ажиллах хугацаандаа аймгийн ЭМГ, НЭ-ийн БЗДХ-ын кабинет, Лабораторийн үйл ажиллагаа, Шивээговь сумын эрүүл мэндийн төв болон Энх Тус Дэм өрхийн эрүүл мэндийн төвийн илрүүлэг үзлэгийн явцтай танилцаж, цаашид нэгдсэн эмнэлгийн БЗДХ-ын хүний нөөцийг ЭМС-ийн А/305 тоот тушаалын дагуу орон тоогоор хангаж ажиллах, мэргэшүүлэх, лабораторийн тоног төхөөрөмжүүдийг бүрэн хүчин чадлаар нь ашиглах, лаборантыг дадлагажуулах, төрөлхийн тэмбүүгийн эмчилгээний нөөцийг бүрдүүлэх, хавьтал судлалыг хийх зэрэг мэргэжил арга зүйгээр ханган зөвлөмж, дэмжлэг үзүүлэн ажиллаа.



Эх сурвалж: Эрүүл мэндийн яам


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 08:56:06

ZAP [202.131.228.66] 2019-12-12 08:56:06

сайн [122.201.24.36] 2019-12-03 10:43:16

тэмбүүг усгадгүй юмаа гэхэд хяналтаа чангатгаад тойрогийг нь хумиад байхад болно шүү.амжилт.


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.