Шумуулд хазуулсан үед маажихгүй байхыг эмч нар зөвлөж байна

Aдмин / Нүүр

Шумуулд хазуулсан эсвэл тууралт гарсан хэсгийг маажих нь эхэндээ таатай мэдрэмж төрүүлдэг ч үрэвсэл, хавдрыг нэмэгдүүлж, загатнааг удаан үргэлжлүүлэх шалтгаан болдог талаар AP агентлаг мэдээлжээ. Эмч нар хэт маажих нь арьсыг гэмтээж, “загатнах-маажих” мөчлөг үүсгэдэг гэдгийг анхааруулж байна. Питтсбургийн их сургуулийн арьс судлалын эмч Даниэл Капланы баг хулгана дээр хийсэн туршилтаар маажсан хэсэгт үрэвслийн эсүүд илүү ихээр цугларч, хавдар нэмэгдэж байгааг ажигласан байна. Харин маажих боломжгүй болгосон хулгануудад хавдар, үрэвслийн эсийн хэмжээ бага байжээ.

Судлаачдын тайлбарласнаар маажих үед өвдөлт мэдрэгч мэдрэлийн эсүүд идэвхжиж, “Substance P” хэмээх химийн дохио ялгаруулдаг. Энэ нь дархлааны тогтолцооны эхний хамгаалагчдын нэг болох маст эсүүдийг идэвхжүүлж, загатнах болон үрэвслийн урвалыг улам нэмэгдүүлдэг байна.

Зуны улиралд шумуул, шавьжинд хазуулах, ургамлын харшил болон хавьтлын тууралтаас үүдэлтэй загатнаанд гидрокортизонтой тос, каламин лосьон, овьёостой ванн зэрэг аргыг арьсны эмч нар зөвлөдөг. Мөн ментол агуулсан тос нь арьсанд түр хугацаанд сэрүүн мэдрэмж төрүүлж, маажих хүслийг багасгахад тусалж болохыг судлаачид сануулжээ.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.