Шинийн 8-нд буян хийхийн учир, буяны тухай ойлголт

Aдмин / Нүүр

Сар бүрийн шинийн 8 бол тамын хаалга хаалттай ганц өдөр гэдэг. Мөн Дарь Эх, Манал бурханы буулттай өдөр /яг энэ өдөр эдгээр бурхад замбутивд заларч байдаг/. Тиймээс энэ өдөр хийсэн аливаа нэгэн үйл, буян, нүгэл асар их арвижиж байдаг тул ямар үйл хийхээ та өөрөө сонгоно. Гэвч хүн тэргүүтэй эх болсон 6 зүйлийн хамаг амьтан бүгдээрээ л амгаланг хүснэ. Амгалангийн эх сурвалж маань ганцхан буянаас шалтгаална. Буян гэдгийг хамгийн энгийнээр ойлговол үргэлж сайн сайхан зүйлийг бодохыг л хэлнэ.

Хүн сайхан зүйл бодохоороо л баяр баясгалантай, аз жаргалтай, сэтгэл ханамжтай байдаг. Ямар нэгэн юмны сайхан чанарыг олж харснаар тэр зүйлээсээ та гэрэл гэгээ, баяр баясгаланг хүлээж авдаг. Үүнийг ойлгохын тулд бие, хэл, сэтгэлийн үйлийг ойлгох ёстой болдог. Энэ 3 үйлээс хамгийн хурдан, үр дүн нөлөө үзүүлдэг нь сэтгэлийн үйл. Ямар нэгэн зүйлийг та нүдээр хараад гоё, муухай гэж бодоход л сэтгэлийн үйл болдог. Сэтгэл хэдийгээр хийсвэр зүйл боловч тэр нь сүүлдээ заавал материаллаг болж биеждэг. Тиймээс монголчууд эртнээс "Ухаан хүрсэн газар хөл хүрнэ" гэж хэлдэг нь сэтгэлийн үйлийн гайхамшгийг илэрхийлж байгаа.

Хүн сэтгэлдээ бодсон зүйлээ хэлээр илэрхийлж хэлний үйл хийнэ. Хэлээрээ хийсэн үйл нь дараа нь биеэр хийгддэг. Ингээд бие, хэл, сэтгэлийн үйл маань салшгүй холбоотой нь харагдаж байна, тэгэхээр сэтгэлдээ сайхан зүйл бодож санаж явахад түүнийгээ л бие, хэлээрээ хийнэ. Иймийн тулд үйлийн үрийн тухай Бурхан багшийн номлосон ном болох "Үлгэрийн далай"-г уншвал үйлийн үрийн ойлголт чинь асар арвин болно. "Үлгэрийн далай" ном крилл дээр хэвлэгдсэн байгаа. Энэ номыг үйлийн үр барагч ном гэж багш нар айлддаг. Бурханы шашны хамгийн гайхамшиг нь үйлийн үрийн номлол, үйлийн үрээ та хянаж чадвал та амар амгалангийн үрийг олно.


Сэтгэгдэл

Abrttib [195.2.67.223] 2022-03-15 06:32:02

<a href="https://t.me/filmfilmfilmes/5">Выживший</a>

Abrttib [195.2.67.223] 2022-03-11 13:15:09

http://bit.ly/legenda-destan-vse-serii

Abrttib [195.2.67.223] 2022-03-07 01:21:12

Бетмен 2022 <a href="http://bitly.com/betmen-2022-film">Бетмен 2022</a> Фільм Бетмен (2022) дивитись онлайн

Aberttib [195.2.67.223] 2022-03-05 11:37:43

коли закінчиться війна в україні 2022 передбачення <a href="http://bitly.com/skilky-shche-bude-tryvaty-viyna-v-ukrayini">скільки триватиме війна в україні 2022</a> скільки може тривати війна в україні

ZAP [202.131.228.66] 2019-12-12 10:07:43

ZAP [202.131.228.66] 2019-12-12 10:07:43

고미 [202.9.46.92] 2019-12-07 01:39:43

Ulgeriin dalai nom haanaas olj avah be

Зочиэ [66.181.161.6] 2019-12-04 09:22:40

Хэмжээлшгүй ачтай амралт Дарь эх, Эрүүл энхийн элч Мандал бурхандаа мөргөж Эх болсон 6 зүйл хамаг амьтан амар амгалан байхыг ерөөе. Эх дэлхийг минь, газар шороо, ан амьтдыг минь унаган төрхөнд нь оруулж өгөхөд тусалж хайрлаа. Түүнийг дагаад хүмүүсийн амьдрал эрүүо мэнд, сэтгэлийн амар амгалан аяндаа сайжрах болтугай.

Зочин [202.9.46.134] 2019-12-04 07:31:49

Цадаж ханахаа мэддэгүй хэдэн хувалз лам хооллохыг арай буян гээд байгаа юм биз?

Зочин [59.153.112.233] 2019-12-04 13:00:24

Чи өөрөө хэдэн төрөл үеэрээ хувалз гэгч шавьж болж төрөх нүгэлээ хурааж байна даа хүүхээ

Зочин [202.9.46.151] 2019-12-04 10:01:41

Монголоос зайл.

зочин [202.179.14.14] 2019-12-04 07:24:33

эх болсон 6 зүйл хамаг амьтан амгалан жаргах болтугай

Зочин [202.55.188.87] 2019-12-04 07:09:12

Шал худал

Gerel [139.5.217.9] 2019-12-04 06:56:27

Humuun bugd hamag amitan bugd eruul urt naslahiig chin setgeleese husie

Зочин [66.181.178.148] 2019-12-04 06:07:22

Манай орон хурдан хөгжих болтугай

Зочин [66.181.178.148] 2019-12-04 06:06:48

бүх зүйлс сайн сайхан болох болтугай

Зочин [59.153.112.233] 2019-12-04 05:04:02

Дарь эхийн авралд амьтан бүхэн багтах болтугай. Манал бурханы авралд өвдөж зовон энэлж байгаа бүхэн багтах болтугай


17 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
17 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.