ХХБанк “Шилдэг тос банк”-аар 3 дахь жилдээ шалгарлаа
Монгол Улсад банкны салбар үүсэж хөгжсөний 95 жилийн ойг тохиолдуулан банкны салбарын эрсдэлийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгох, байгаль орчин, нийгэмд ээлтэй олон улсад мөрдөж буй тогтвортой санхүүжилтийн нийтлэг зарчим, шилдэг туршлагыг санхүүгийн системд нэвтрүүлэх зорилготойгоор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Шилдэг ТоС Банк” уралдааныг Монголбанк, Монголын Тогтвортой санхүү (ТоС)-ийн Холбоо хамтран 2019 оны гуравдугаар сарын 1-ээс 2019 оны аравдугаар сарын 31 хүртэлх хугацаанд зохион байгууллаа.
Тус уралдаанд ХХБанк нь 2019 оны арванхоёрдугаар сарын 5-ны өдөр тус уралдааны бүх төрөлд нийлбэр дүнгээр 1 дүгээрт шалгарч “Шилдэг ТоС Банк”-аар 3 дахь удаагаа шалгарлаа.
ХХБанк нь 2012 оноос хойш “Байгаль орчин, нийгмийн эрсдэлийн менежментийн систем (БОНЭМС)” хэмээх цоо шинэ ойлголтыг Монгол Улсын хувьд цогцоор нь хэрэгжүүлж эхэлсэн Монголын анхны арилжааны банк юм. 2019 оны хувьд ХХБанк өөрийн БОНЭМС-ийн бодлого, заавруудаа шинэчлэн баталж, Тогтвортой хөгжлийн зорилгуудын тав дахь зорилго болох Жендерийн эрх тэгш байдлыг хангах зорилгын хүрээнд Жендерийн бодлогоо олон улсын жишигт нийцүүлэн шинэчилсэн бөгөөд эрчим хүч, нөөцийн хэмнэлт, хогны менежментийг банкны үйл ажиллагаанд нэвтрүүлэн, үйл ажиллагааны бүхий л түвшинд тогтвортой, байгаль орчин болон нийгэмд ээлтэй байдлаар үйл ажиллагаа явуулах зорилгын дор ажиллаа.
Монгол Улсын ууган, тэргүүлэгч арилжааны банкны хувьд ХХБанк бусад банкууддаа үлгэр жишээ байж, туршлагаасаа хуваалцан, байгаль орчин, нийгэмдээ ээлтэй банк байхыг зорин ажиллаж байгаагаа дуулгахад таатай байна.
Ногоон хөгжлийг дэмжигч
Худалдаа, хөгжлийн банк
АНУ Хятадад татвар ногдуулсан явдалд Хятадын Худалдааны яам хариу өгөв
Трамп Канадыг АНУ-ын 51 муж болох саналаа дахин тавив
ЦЕГ: ТҮК-ийн ажилтныг хутгалсан залуусыг олж тогтоосон
Фейсбүүк дээр бичсэнийг үнэн гэж үзээд ял авсан анхны хүн З.Энхболд болох уу
МУИС-ийн нэрийн маргаан эцэслэн шийдвэрлэгдлээ
Д.Амарбаясгалан: Шинэ парламент алс хязгаар нутгийн иргэдийнхээ санал хүсэлтийг бодлого, шийдвэртээ тусгаж, эргэх холбоотой ажиллах болно
Гаргуудын парад: Сансарт хоёрдугаар сарын сүүлээр “агуу их цугларалт” болно
МИАТ-ын шатахууны тендерийг нууцын зэрэглэлд оруулна гэв үү
Ж.Чинбүрэн: Нийт 779 иргэн угаартаж нас барсан
Б.Чойжилсүрэн: Хаанаасаа 30 хувь гэдэг ойлголт гаргаж ирээд шүүмжлээд байгааг ойлгохгүй байна