Галт уул дэлбэрсний улмаас амиа алдсан хүний тоо нэмэгджээ
Энэ сарын эхээр Шинэ Зеландын Цагаан арал галт уул дэлбэрсний улмаас амиа алдсан хүний тоо өнгөрсөн ням гарагт дахин нэмэгдэж, 17 хүрсэн талаар тус улсын цагдаагийн газраас мэдээлжээ.
Сүүлийн хохирогч Окленд хотын “Middlemore” эмнэлэгт ням гарагт нас барсан байна. Энэ явдлаас өмнө Шинэ Зеландад галт уулын дэлбэрэлтийн улмаас 16 хүн амиа алдсан хэмээн олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлж байсан юм. Үүний зэрэгцээ Австрали руу шилжүүлсэн өөр нэгэн хүн тус улсад нас барсан байна.
Цагаан арал буюу Вакари хэмээн нэрлэдэг уг галт уул арванхоёрдугаар сарын 9-нд дэлбэрэх үеэр ойр орчимд нь 47 хүн аялж байжээ. Шинэ Зеландын Хойд арлын зүүн эргээс холгүй оршдог уг идэвхтэй галт уул сүүлийн жилүүдэд жуулчдын аялах дуртай газруудын нэг болсон бөгөөд жилд 10 мянга гаруй хүн үзэж сонирхдог ажээ.
Эх сурвалж: Монцамэ
Сэтгэгдэл
зочин [103.10.22.96] 2019-12-23 17:01:57
хүн ерөөсөө бүтэхгүй амьтан . өөрийн үхлээ эрж тийшээ очиж юугаа хийнэ вэ. хүн төрөхөд үхэх газрын шороо хөдөлдөг гэж үнэн байх.