ЧУУЛГАН: Хөрөнгө оруулагчид "Хэлсэн, ярьснаасаа буцдаг улстай цаашид хэрхэн хамтарч ажиллах вэ" гэж үргэлж асууж байна
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өнөөдөр Цөмийн энергийн тухай хуульд заасны дагуу хөрөнгө оруулагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээг зөвшилцөх Дэгийн тухай хуулийн төслийг хэлэлцэж хуралдаанд оролцсон нийт гишүүдийн 83 хувь нь дэмжсэнээр уг хуулийн төсөл батлагдлаа. Мөн УИХ-аар батлагдсан хуулийн эцсийн найруулгыг сонслоо.
Үргэлжлүүлэн “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын төрийн эзэмшлийн хувь, хэмжээг орлуулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж эхэлсэнтэй холбоотой гишүүд асуулт асууж, хариулт авав.
Энэ үеэр ЗГХЭГ-ын дарга Н.Учрал ”Монгол Улсад бүгдийг мэддэг ч юм шиг мэддэггүй ч юм шиг хүмүүс олон болсон. Үүнээс болоод төрийн шийдвэр гаргалт бай-гаа ондоггүйгээс болоод Цөмийн энергийн агентлагийг татан буулгасан. Монгол Улс-Франц улс цаашид стратегийн түншлэлтэй болохыг зорьж байгаа. Энэ хүрээнд дөрвөн салбарт хамтарч ажиллахаар шийдсэн. Ураны гэрээ, онцгой байдлын салбар, үндэсний хиймэл дагуулм гэх мэт асуудлыг ярилцаж, санамжийн бичиг зурагдсан.
Их мэдэгдчид оролцсоноос болоод хиймэл дагуулын төсөл хойшилсон. Нэг ёсондоо хэлсэн, ярьснаасаа буцдаг ийм улстай хөрөнгө оруулагчид цаашид хэрхэн хамтарч ажиллах вэ гэдгийг үргэлж асууж байна. Тийм учраас А.Ундраа гишүүний хэлж байгаа асуудлуудыг гэрээнд тусгах тал дээр анхааръя.
Энэ гэрээ олон улсын түвшинд Монгол Улсыг шинэ түвшинд гаргах, хөрөнгө оруулалт татах гэх мэт мөнгөн дүнгээр хэмжиж болохгүй олон томоохон агуулга зорилт хангуулж байгаа. Энэ хөрөнгө оруулалтын гэрээ олон замыг бидэнд нээнэ. Хаврын чуулганаас өмнө Цөмийн энергийн агетлагийг байгуулах тухай асуудлыг оруулж ирнэ. Энэ төслийг цаашид хэрэгжүүлэгч нь мэргэжлийн агентлаг нь байгаасай гэж хүсч байна" гэв.
“Эрдэнэс Монгол” ХХК-ийн захирал С.Наранцогт гишүүдийн асуултад хариулахдаа "Уул уурхайн төслүүд геологи уулын нөхцөл, технологийн нөхцөл зэрэг олон зүйлээс хамаардаг. тийм учраас ямар нэгэн байдлаар хязгаарлалт тогтоох нь хязгаарлагдмал байдлыг бий болгодог. Тиймээс тухайн төсөл бүр дээр аль нь эдийн засгийн хувьд үр өгөөжтэй вэ гэдгээс хамаарч эдийн засгийн тооцоогоо Засгийн газар хийж УИХ-аар хэлэлцүүлдэг.
Миний хувьд таацгүй байх нь Монгол Улсад илүү их ач холбогдолтой гэж үзсэн. Уг төслийн бүтээн байгуулалтын үе шатанд монгол ажилчид 60 хувь, үйл ажиллагаа эхэлснээс хойш монгол ажилчид 90 хувь байхаар гэрээнд заасан. Дээр нь ижил ажил үүрэг гүйцэтгэж байгаа хүмүүс ижил цалин авахаар заасан. Өөрөөр хэлбэл, гадаад, монгол гэж цалингийн ялгавартай байдал тогтоохгүй.
Адилхан ажил хийвэл адилхан цалин авна. Тиймээс монголчууд цалингийн 90 хувийг авах боломж бүрдэж байна гэсэн үг. Засгийн газрын хувьд төрийн өмчит компаниудаас үр ашигтай, бизнесийн зарчаараа ажиллаж байгаа компаниудаа цааш өмчийн болгож авч явахыг зорьж байна" гэж хэлэв.
Б.ЖАРГАЛ
Сэтгэгдэл
Балаа [202.126.89.13] 2025-01-09 23:34:01
Мафын тогтоолцоотой улсд хэн итгэж хөрөнгөө оруулж ирхэвдээ.Бүгд мөнгөгүй улныхан худлаа тэндэр мэндэр төсөл гэж байгаад мөнгийг аваад офшоорт хийчхэнэ ш дээ.
Тэнгэр [202.126.91.163] 2025-01-09 23:02:59
Дорлигжавын дүү гадаадын хөрөнгө оруулагчдыг дээрэидсэн тохиолдол байдаг юм байна. Тэгэхлээр яаж орж ирж хөрөнгө оруулах юм бэ. Суруга Монголын өвгөнийг яалаа хар тамхи дэрэнд доор нь хийж бүр орон сууц барих гэж буй газрыг нь хувааж хвсан байна
Зочин [103.168.34.89] 2025-01-09 22:14:05
Ашиггүй тооцоогүй алдагдалтай бол бид хамтрах. ХЭРЭГГҮЙ
иргэн [62.55.205.86] 2025-01-09 21:36:31
Худлаа бүтэхгүй юм хэлж ярихаа л больчихгүй юу, тэгээд л болоо ш дээ. Одоо байгаа хэдэн уурхайгаа өөд нь татаад, гол нь боловсролын системээ өөд нь татаад явахад л болоо ш дээ. Аавдаа хөдөлмөрийн баатар өгүүлж байхаар учрал минь арай өөр ажил хийсэн нь л дээр дээ. Танай аав тэр сургуулиар баяжаа биз дээ, тэглээ гээд Монголд үнэхээр сайн мэргэжилтэн бэлдэж өгч чадсан юм уу??????????????? Хаана байна.
Зочин [122.201.31.158] 2025-01-09 21:19:09
Чи Ургамал хамгаалах агентлагийн төслийг цуцлуулаад наадахаа санхүүжүүлэхгүй яасын? Засгийн газартай заргалд!
Иргэн [202.126.90.77] 2025-01-09 17:54:46
Болохгүй гадаад, хятад төслөө, компаниудаа дэмжээд л, дотоодын хэдэн компаниа ад үзээд л, татвар хураамжаар, 34% дарамтлаад л, дампуурхаар нь баярлаад л. Шүнал нь хэрээс хэтэрж, идэж уусан мөнгө нь одоо УИХ 126 хүрэлцэхгүй болохоороо ядуу иргэдийнхээ кармаанд шууд гараа дүрдэг болсон: татвар, даатгал, хураамжууд, тогний үнэ г.м.. Одоо тэгээд 14 мега төсөл гэдэг нь боржуурын аргаар мөнгөө угаах л арга. Яам болгоныг улс төрчдийг дагаж ирсэн цүнх баригчид л удирдаж, жил ирэх тусам мэргэждийн хүмүүсиын тоо цөөрсөөр. Яаж 14 мега төслөө хэрэгжүүлэх нь ойлгомжтой….