Дарханы замын ажил гүйцэтгэгч хоёр багцын гэрээг цуцлахыг хойшлуулжээ

Н.Алтанцэцэг / Орон нутаг

УИХ-ын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, УИХ-ын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан нар Азийн хөгжлийн банкны зээлийн хөрөнгөөр хэрэгжиж буй “Бүс нутгийн авто зам хөгжүүлэх, засвар арчлалтын төсөл”-ийн Улаанбаатар-Дархан чиглэлийн 204.11 километр авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажлын хэрэгжилт, ажлын явцын удааширсан шалтгаан нөхцөл, цаашид авах арга хэмжээний асуудлаар Азийн хөгжлийн банкны Монгол Улс дахь суурин төлөөлөгчийн газрын Төслийн удирдлагын албаны дарга Мүкиа Тиручэлвам болон төлөөлөгчийн газрын албаны хүмүүстэй хамтарсан уулзалт хийлээ.

Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалангийн зүгээс төслийн зам барилгын ажлын хэрэгжилт хангалтгүй байгаа Багц 2 болон Багц 4 хэсгийн зам барилгын ажлын гэрээг цуцалж, хариуцлага тооцох саналыг Азийн хөгжлийн банкинд удаа дараа тавьж байгаа ч энэхүү асуудал шийдэлд хүрэхгүй байгааг илэрхийлэв.

Харин АХБ-аас гэрээг цуцлахад гарч болох хүндрэл, цаг хугацаа алдах нөхцөл байдлыг тайлбарлаад тус банкны зүгээс ажлын талбар дээр удаа дараа явж ажлын нөхцөл байдалтай танилцсан ба Багц 2 болон Багц 4 хэсэгт тодорхой ажил хийгдсэн, мөн гэрээ цуцлах тохиолдолд гүйцэтгэгч байгууллагаас гомдол гаргах, төслийн санхүүжилт татагдах, дараагийн гүйцэтгэгч шалгарах хүртэл хугацаа алдах эрсдэлтэй болохыг анхааруулав.

Хөдөлгөөн нээх гэдэг нь замын хучилтын ажил дуусаагүй ч өвлийн улиралд хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үүднээс түр замаар биш үндсэн замаар зорчих хэсгийн хөдөлгөөнийг нээх, хучилт авна гэдэг нь замын далан, суурь, хоолойн ажил дууссаны дараа асфальбетон хучилт дэвсэх үйл ажиллагаа.

Ашиглалтад орно гэдэг нь замын хашлага, тэмдэг, тэмдэглэгээ гээд зам барилгын бүх ажил дуусаад улсын комисст хүлээлгэн өгөхийг хэлэх ба энэ ялгааг олон нийтэд зөв ойлгуулах, гэрээт хугацаанд хучилтаа авах зорилтыг тавьж ажиллаж байгаа гэдэг дээр талууд нэгдсэн байр суурьтай байх нь зүйтэй хэмээн санал нэгдлээ.

АХБ-аас төслийн хэрэгжилтийн үйл ажиллагаатай холбогдох арга хэмжээнүүдийг тус банкны Филиппин улсын Манила хот дахь төв оффист шийдвэрлэдэг байсан бол энэ оны 2 дугаар сараас төслийн үйл ажиллагааны чиг үүрэг АХБ-ны Монгол дахь суурин төлөөлөгчийн газарт шилжин ирж, мэргэжлийн инженер газар дээр нь ажиллах болсныг дуулгав. Ингэснээр аливаа асуудал, нөхцөл байдлыг цаг алдалгүй, шуурхай шийдвэрлэх давуу талтайг онцоллоо.

Уулзалтын үр дүнд ажлын хэрэгжилт хангалтгүй байгаа Багц 2 болон Багц 4 хэсгийн хийсэн зам барилгын ажлын гэрээг цуцлах асуудлыг хойшлуулж, нийт зам барилгын ажлыг эрчимжүүлэх, нарийвчилсан төлөвлөгөөний дагуу бэлтгэлийг сайтар хангаж, ирэх 3 дугаар сард багтаан шаардлагатай бүх техник тоног төхөөрөмжийг татан байршуулж, шуурхай ажлын төлөвлөгөө гарган сайтар зохион байгуулахаар тогтлоо.

Түүнчлэн төслийг үр дүнтэй, гэрээт хугацаанд нь хэрэгжүүлж дуусгахад захиалагч Зам, тээврийн хөгжлийн яам, санхүүжүүлэгч Азийн хөгжлийн банк, төслийн зөвлөх Энэтхэгийн ICT компани, Дарханы замын төслийн нэгж, хяналтын инженерүүд, гүйцэтгэгч компаниудын ажлын уялдаа холбоог сайжруулан, нэг баг болж нягт хамтран ажиллах нь зүйтэйг талууд онцлон тэмдэглэсэн байна.


Сэтгэгдэл

Зочин [103.10.22.8] 2020-01-10 04:31:45

Darhani zamin ungursun jilin ajlin ur dungin hureend Enh-Amgaland hariutslaga tootson nen yaaraltai zailulah heregtei.

Zam teevriin yamnii lalruud [202.126.88.198] 2020-01-10 03:56:05

Lalruud hajuigaar ni shine zam tavichihaad odoo baigaagaa huulah baisiin. Setgelgui hahuuli nehsen lalruud

Зочин [43.242.243.239] 2020-01-10 03:27:46

Хятадууд гайгүй хийнээ. Манай ЛУЙВАРЧИД мѳнгѳ нэхээд ажлыг нь хийлгэхгүй байгаа.

Иргэн [103.57.93.57] 2020-01-10 03:24:36

Байгалийг нөхөн сэргээхэд анхаарах хэрэгтэй байгаа шүү. Замын орчмыг там болгосон байна лээ.

Чанартай зам [203.91.119.138] 2020-01-10 02:58:36

Маньтайгаа таарсан хятадууд ирээд Дарханы замыг гурилдах вий. Сонгуульд ард түмэнд таалагдаж гэж байгаад чанаргүй муу, энхэл донхол, нүхээр дүүрэн замтай болмооргүй байна. Замын ажилд Хяналтыг өдөр бүр хариуцсан дарга нар өөрсдөө зам дээр ажиллаж шаардаж засуулж хариуцлага тооцохгүй бол хятадуууд замаа тавиад яваад өгнө. Уг нь урд хөршийн зам үнэхээр хатуу хяналтын дор чанартай, гоё зам барьдаг хэрэв заасан хугацаандаа барихгүй бол барьсан, хянасан 2-т маш хатуу шийтгэлтэй

Зочин [150.129.140.152] 2020-01-10 02:42:39

Хятадууд зам барихдаа Монголчуудаас хамаагүй илүү шдээ. Ядаж л монгол шиг хүрзээ тулаад зогсоод байдаггүй. Хотын хамаг том гүүрүүдийг хятадууд л хугацаанаас нь өмнө барилаа шүү дээ.

Зочин [202.126.89.80] 2020-01-10 02:15:11

ШОРООН ЗАМААР ЯВУУЛЧИХААД ПОСТУУД МӨНГӨ АВААД БАЙХ ЮМ ЕРӨНХИЙ САЙД АА

БОДЛЫН ХУЛГАЙЧ [66.181.167.53] 2020-01-10 02:10:37

ЯАХ ГЭЖ ХЯТАДЫН КОМПАНИЙГ ШАЛГАРУУЛСАН ЮМ БЭ. ЭНХ-АМГАЛАНГИЙН ХИЙЖ БАЙГАА АЖИЛ. ГАДНЫХАНД ЗАГНУУЛААД СУУЖ БАЙХ Ч ГЭЖ ДЭЭ ЧААВААС. ӨӨРИЙН ГЭСЭН МЭДЭЛГҮЙ БОЛЧИХСОН БАЙНА ШҮҮ ДЭЭ МАНАЙ ДАРГА НАР. НЭГ МӨСӨН ГАДНЫХАНААР УЛСАА УДИРДУУЛААД ЯВАААЧ ИЧГЭВТЭР ЮМ

Зочин [202.179.25.40] 2020-01-10 01:49:04

ЗТЯ-ныхан өөрсдийн шахаагаа хийх зорилготой биз. Монголчу₮удын үгэнд орж болохгүй.

::::: [202.21.126.22] 2020-01-10 01:34:00

замаар явсан гэж мөнгө аваад байгаа юм даа хамаг дугуйгаа хаглаад ирж байхад новшнууд чинь

Зочин [202.55.191.194] 2020-01-10 04:08:06

харин тх


11 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
11 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.