ОХУ-ын Ерөнхийлөгч Израилд хүрэлцэн очжээ

Aдмин / Гадаад мэдээ

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Израил улсад хүрэлцэн очсон байна. Тэрбээр тус улсын Ерөнхийлөгч Реувен Ривлин, Ерөнхий сайд Биньямин Нетаньяхутай уулзахаас гадна, еврейчүүдийг хоморголон устгасан явдлыг дурсах өдөрт зориулсан олон улсын чуулга уулзалтад оролцоно.

ОХУ-ын Ерөнхийлөгч Израилд хоёр өдөр айлчлахаар төлөвлөж байсан боловч тус улсын Засгийн газар шинэчлэгдсэнтэй холбоотойгоор үүссэн нөхцөл байдлын улмаас нэг өдөр болгохоор шийдсэн байна. Пүрэв гарагт В.Путин Израилын Ерөнхийлөгч болон Ерөнхий сайдтай уулзсаныхаа дараа олон улсын чуулга уулзалтад гол зочны хувиар үг хэлнэ

ОХУ-ын Ерөнхийлөгчийн туслах Юрий Ушаковын урьд нь мэдээлснээр, В.Путин Израилын Ерөнхий сайдтай хэлэлцээ хийх үеэрээ хоёр орны харилцааг бүх салбарт, тэр дундаа худалдаа, эдийн засгийн салбарт хөгжүүлэх асуудлыг хөндөнө, мөн олон улсын болон бүс нутгийн асуудлуудаар санал бодлоо солилцоно. Ушаковын хэлснээр Ойрхи Дорнодын байдал, түүний дотор Ираны эргэн тойронд үүссэн хурцадмал байдал, Сирийн байдал, Палестин-Израилын хямралыг зохицуулах асуудалд онцгой анхаарал хандуулна.


Сэтгэгдэл

Орос ах [103.57.95.238] 2020-01-24 12:06:11

Өө юун гоё юм. Ахын тухай мэдээллийг шуурхай хүргэсэнд баярлалаа. Нүдэнд дулаахан хүн шүү.


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.