Сар шинийн баярыг өргөн хүрээнд тэмдэглэхгүй байх шийдвэрийг гаргав

Ц.Анударь / Эрүүл мэнд

Улсын Онцгой комисс шинэ коронавирусын дэгдэлт, түүнээс урьдчилан сэргийлэх хүрээнд авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай Монгол Улсын Засгийн газрын 30 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангаж ажиллах хүрээнд гарч буй цаг үеийн асуудлуудыг нэгтгэн хэлэлцэж дараах шийдвэрийг гаргалаа.

- БНХАУ-ын Ухань хот дахь Монгол оюутнуудыг тээвэрлэж ирэхэд шаардагдах 53.000 ам.долларын зардлыг Засгийн газрын тусгай сангаас гаргах

- БНХАУ болон шинэ коронавирусын халдварын голомт газраас ирсэн, сэжигтэй иргэдийг өвчний нууц үеийг дуустал тусгаарлах

- Төрийн золголт, нутгийн зөвлөл, албан байгууллагууд, хамт олны золголт хийхгүй байх, Сар шинийн баярын Үндэсний бөхийн барилдаан зэрэг нийтийг хамарсан спорт, урлаг, сургалтын арга хэмжээг явуулахгүй байх

- Сар шинийн баяраар иргэд хол зорчихгүй, олноороо цуглахгүй, гэр бүлийн хүрээндээ тэмдэглэхийг зөвлөх

- Хилийн боомтууд, галт тэрэг, нисэх буудлын нийт ажилчид, хил гаалийн нэвтрэх хэсэгт онцгой нөхцөлд ажиллаж байгаа алба хаагчдын аюулгүй байдлыг хангах, нэг удаагийн хамгаалалтын хувцас хэрэглэлтэй болгох түүнд шаардагдах төсвийг шийдвэрлэж ажиллах

- Галт тэрэг, хот хоорондын автобус, Улаанбаатар хот дахь нийтийн тээврийн хэрэгслийг байнгын ариутгал шинжилгээнд хамруулах, түүнд ажиллаж байгаа ажилчдыг хамгаалах хэрэгсэл, ариутгалын бодисоор хангах, хот хоорондын зам дагуух хоолны газруудын ариун цэвэр, ариутгалын ажилд дэмжлэг үзүүлэх зэрэг ажлыг холбогдох байгууллагууд чиглэл чиглэлээр зохион байгуулж ажиллахыг үүрэг болголоо.

Өнөөдрийн байдлаар Монгол Улсад шинэ коронавирусын халдвар илрээгүй. Япон Улсад үйлдвэрлэгдсэн багажны тусламжтайгаар 24 агийн дотор шинжилгээний хариуг бүрэн гаргаж байгаа бөгөөд 50 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн нь шинжилгээний дүнд үгүйсгэгдсэн байна. Халуурсан, цээж давчидсан зэрэг шинж тэмдгийн улмаас сэжиглэгдэж тусгаарлагдсан 14 иргэн байна. Тэдний шинжилгээний эцсийн хариуг хүлээж байгаа аж.

БНХАУ иргэдээ гадаад улс орнууд руу зорчих эсэхэд тодорхой хязгаарлалт тавьсан. Монгол Улс руу нэвтрэх Хятад иргэдийн зорчих хөдөлгөөн эрс буурсан. Түүнчлэн манай талаас жуулчны визийн олголтыг түр зогсоосон. Харин БНХАУ-аас эх орондоо өөрийн хүсэлтээр ирж буй бүх иргэдээ хүндрэл бэрхшээлгүй нэвтрүүлэх ажлыг шуурхай зохион байгуулж байна. Гэсэн хэдий ч БНХАУ-ын ӨМӨЗО-ны Эрээн хотод 200 гаруй Монгол иргэний бөөгнөрөл үүсээд буйг тус хотын Консулын газар болон холбогдох байгууллагуудтай хамтран 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр дөврөн автобусаар авчрахаар хоёр тал тохиролцож чадсан байна. Хэдийгээр коронавирусын дэгдэлт гарсан ч хилийн боомтуудыг хаахгүй, экспорт, импортын ачаа тээвэрлэлт болон бусад үйл ажиллагааг хорио цээрийн дэглэмийн хүрээнд үргэлжүүлнэ хэмээн Улсын Онцгой комиссоос шийдвэрлэлээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


Сэтгэгдэл

зочин [202.179.24.54] 2020-02-01 01:43:55

Дээдчүүлийн шийдвэр ямагт дутуу хагас бодсон оромдог төдий байх юм.Гэр бүлийн гэдэг чинь завхаруулна.Манайхан ямар билээ,о- дээш бүх хүүхдээ чирээд л хэсээд байна даа.Ёстой нэг хонины найр болно биздээ.Гэр бүлийн гэдгийг юу гэж ойлгох юм.Гэр бүл зөвхөн гэртээ гэвэл нэг их ууц өвчүү,олон мянган бууз ч хэрэг байхгүй.Гэтэл нэг мөр шийдээгүй учир бэлтгэл бага хийсэн нэг нь хөлд дарагдаад эхлэвэл яах вэ.Төр юм бол нэг талд нь багтаагаад шийдчихдээ юунд айна.Талбайд цагаан сар хийлгэсэнгүй гээд жагсана гэж айгаад байна уу.

ЗОЧЙН [66.181.161.18] 2020-01-31 14:54:38

ГАНДАН БОЛОН ШАШНЙ ГАЗАРУУДЙЙГ ХААГААЧЭЭ ЦАГААН САРИЙГ ЭНЭ ЖИЛ БОЛЬВОЛ ЯАСАН ЮМ ВЭ

Зочин [202.179.24.239] 2020-01-31 08:11:37

l l Moo

mgl [1.25.85.152] 2020-01-31 07:14:29

цагаан сарыг гэр бүлийн хүрээнд гэхээр хавтгайрах нь тодорхой учраас шийдвэрээ эргэн харна уу

Das [192.82.68.191] 2020-01-31 07:00:08

80aad ond temdegledeggui l bsan . Er ni temdeglehgui bval yasiin

Зочин [203.91.117.8] 2020-01-31 05:48:51

Юун цагаан сар тэмдэглэх вэ ДЭМБ-аас олон улсын хэмжээнд онц байдал зарлаад байхад чинь

Зочин [202.9.46.19] 2020-01-31 05:19:30

Олон юм ярилгүй энэ жилийн цагаан сарын баяраа цуцлах шийдвэр яаралтай гарга. Корона вирусын өвчлөл та муусайн луйварчдыг тойрч биш дайрч гаржил таарна. Муу луйварчид та нар ямар мөнхийн ус уучихсан биш.

Зочин [202.9.46.61] 2020-01-31 07:01:53

Yag zuv

Bat [202.126.88.168] 2020-01-31 04:56:59

Vzesgelen hudaldaanuudiig tsutlaad hol horio togtoo hetsvv obchin bna shvv

Bolor [202.126.88.168] 2020-01-31 04:55:19

Ene birusin tarhalt ih bgaa bolohoor tsagaan saraa ene jil hiihgvi baitsgaaya ervbl baih heregtei bna shvv bid tsoohvvlee

би [124.158.94.9] 2020-01-31 04:36:41

Үзэсгэлэн худалаануудыг зогсоох хэрэгтэй байна шүү. Бөхий нөргөөнд цуглах тэр олон эрчүүдээс илүү олон хүмүүс байна шүү. 02-р сарын 10-с бүх худалдаанууд эхлэхээр товууд гарсан байна шүүү

Зочин [64.119.22.122] 2020-01-31 04:35:27

ail xesex, unsej dolooxiig xorioch ee.

Зочин [64.119.22.122] 2020-01-31 04:37:27

eruul mendiin baiguullaga tsagaan saraar unsex, oirtoj tevreldex, baaxan uom xolij idej uux, demii selguutsex zereg uildliig xorigloson zovlomjiig olon niited zoriulj alban yosoor gargaach ee. TSAGAAN SARIIN YOSLOL UILDEL L ENE OVCHNIIG ERXHIMJUULNE SHUUDEE MONGOLD BOL

Otgon [202.126.88.158] 2020-01-31 03:46:16

Үнэн хэрэг алга манай хэдэн дээдсүүд үгэн тэнэг хүмүүс юмаа.Бусад орнууд хилээ хааж байхад яагаад хилээ хааж болохгүй гэж яагаад хятадууд оруулж ирээд байнаа үгүй гэж хэлж чадахгүй болтлоо аманд нь орчихоо юу даа

Зочин [103.26.195.230] 2020-01-31 03:29:42

Цагаан сараа хориглох нь зүйтэй, мөн хил гаалиа хаагаачээ

зочин [202.55.188.81] 2020-01-31 02:52:07

ДЭМБ онц байдал зарлаад байхад эрүүл мэндийн тогтолцоо, нөөц боломж муутай байж цагаан сарын баярыг тас хориглохгүй байгаа нь буруу шүү дээ. Хэдийгээр хязгаарлах гэх боловч үүнийг чинь тоохгүй л хавтгайрна. тас хорьчихвол эрсдэлийг арай л багасгана даа Шийдвэрээ эргэж хараарай

Зочин [202.9.46.103] 2020-01-31 03:53:01

ТАС ХОРИГЛОХ НЬ ЗӨВ ШҮҮ. Энэ засаг цаанаа хэнэггүй ард оло нь цагаан сарыг хийлгэсэнгүй гэж хэлнэ гэж МАН -ынхаа нэрийг сэвтэхээс айгаад ӨӨХ Ч БИШ, БУЛЧИРХАЙГ Ч БИШ, ХЯТАДЫН ХАР ТАХАЛД НАЙР ТАВЬСАН ШИЙДВЭР ГАРГАЖ ХҮН ЗОНЫГ АЛЦГАНУУЛЖ БАЙГАА НЬ ХОРЛОЛ МӨН. Төрийнхөн, нутгийн зөвлөлийнхнийг таньж халддаг, эгэл олныг тоодоггүй тахалын вирус гэж хаана байх бил ээ.


17 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
17 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.