104 иргэнийг Замын-Үүд суманд түр байршуулж байна
ОБЕГ- ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяраар ахлуулсан Ажлын хэсэг Дорноговь аймгийн Замын-Үүд суманд ажиллалаа.
Ажиллах үеэрээ сумын Онцгой комиссыг хуралдуулж, шинэ коронавирусээс урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар мэдээлэл сонслоо.
Улсын Онцгой комиссын шийдвэрээр БНХАУ-ын Эрээн хотоос хүсэлт гаргасан Монгол Улсын 104 иргэнийг татан оруулах ажлыг зохион байгуулсан. Иргэдийг Эрээн хотод эрүүл мэндийн үзлэгт хамруулсан бөгөөд хилээр нэвтрэх үед Хилийн мэргэжлийн хяналтын алба тандах давтан үзлэгийг хийхэд ямар нэг сэжигтэй тохиолдол илрээгүй байна.
Мөн иргэдийг 14 хоногийн хугацаанд тандалт хийх үүднээс Замын-Үүд суманд түр байршуулаад байгаа юм. Ийнхүү иргэдийг эх оронд нь татан авах, хил орчмын орон нутагт тусгаарлах ажил Өмнөговь аймгийн Гашууншухайт, Дорноговь аймгийн Замын-Үүд сумдад хийгдэж байна.
ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр, шинэ коронавирусийн халдвараас хүн амыг урьдчилан сэргийлэх, эрүүл ахуйн дэглэмийг баримтлах зөвлөгөө, мэдээллээр хангаж ажиллахыг үүрэг болголоо гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Сэтгэгдэл
ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:38:52
ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:38:52
dobsonz [5.188.211.22] 2020-10-18 18:36:29
YhXmtJ http://pills2sale.com/ levitra nizagara
Зочин [202.131.244.210] 2020-02-17 05:13:56
ХЭНЭГГҮЙТЭЖ, БҮХЭД БҮТЭН УЛС ОРНОО ЭРСДЭЛД ОРУУЛЖ БАЙГАА ХҮМҮҮСИЙГ ИНГЭЖ ҮНЭГҮЙ ЗӨӨЖ, ҮНЭГҮЙ БАЙРЛУУЛЖ, ҮНЭГҮЙ ҮЗЛЭГ ОНОШЛОГОО ХООЛ УНДААР ХАНГАЖ БАЙГАА НЬ НААД ХЭНЭГГҮЙЧҮҮДЭД ЧИНЬ ШАГНАЛ ХАРИН ТАТВАР ТӨЛӨГЧДӨД ШИЙТГЭЛ БОЛЖ БАЙНА ШҮҮ, НААД ХҮМҮҮСЭЭСЭЭ ТӨЛБӨР АВБАЛ БОЛНО
Ао [203.91.115.39] 2020-02-17 02:09:10
ЯМАР Ч ШААРДЛАГАГҮЙ ИЙМ ХҮМҮҮСИЙГ БИТГИЙ ИЙШ ТИЙШ НЬ БАРАГ ГОЛОМТ РУУ ЯВУУЛААД ШОУ ПОП ХИЙГЭЭД БАЙГААЧЭЭ. ҮР ДҮНГҮЙ ТӨСӨВ ҮРСЭН ЭНЭ ЮМАА БОЛЬЖ ЗӨВХӨН МЭРГЭЖИЛИЙН БАЙГУУЛАГА НЬ АЖИЛЛАХ ЁСТОЙ ШҮҮ. ОЛОН УЛСЫН ЖУРАМ ДЭГЛЭМЭЭ САХЬ ХЭЗЭЭ Ч ИНГЭЖ ШОУДАЖ ЯВДАГ ЮМ БАЙХГҮЙ. ШОУГАА БОЛИОЧ. ЭМЯ НЫ САЙДАА ЧАРАЛТАЙ СОЛЬЖ МЭРГЭЖИЛИЙН ХҮН ТОМИЛООЧ. СЭТГҮҮЛЧ АВГАЙ ЯАЖ МЭРГЭЖИЛИЙН УДИРДЛАГААР ХАНГАХ ВЭ.
зочин [119.40.100.66] 2020-02-17 01:09:41
мэдсээр байж явсан хүмүүст хариуцлага тооц хоол ундны мөнгө , зардлын мөнгийг нь төлүүлмээр дээ
Bolor [66.181.182.191] 2020-02-16 10:00:48
24 honog geed Delhiin . Eruul mendiin baiguullaga zaavarchilsan. 3/5 test hiih. Ehleef 14 jonog gej bsanaa 24 honog bson. Zaavaryn daguu l yavah estoi
zochin [202.9.46.135] 2020-02-16 09:47:35
ur huuhed eejii aav eh oronoo bodoochee arduudaa!!!! togloom bish tahal!!!
ака [103.229.123.184] 2020-02-16 05:56:47
Аль 2 Сарын 6 наас л хилээр оруулахгүй гээд байсан дандаа ам ажил хоёр нь зѳрнѳ Наад чихгүй толгойнуудыг чинь хэн хооллох юм , ѳдрийн хоол буудлын мѳнгийг нь ав